“Гермес центр” компанийн ТУЗ энэ сарын 8-ны өдөр хуралдаж ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна. Тэд нэгж хувьцаандаа 6 төгрөг 11 мөнгө буюу нийт 480.103.392.05 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахаар шийдвэрлэжээ.Ингэхдээ ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ногдол ашиг олгохоор болсон байна.
Дашрамд дурьдахад “Гермес центр” хувьцаат компани нь 2013 оны жилийн эцэст нэгж хувьцаанд 5.82 төгрөг буюу 457.120.266 төгрөг тараасан юм.
24tsag.mn




















































