Польш Улсын Катовиц хотноо энэ сарын 14-24-ний өдрүүдэд Оюутны Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын шатрын холбооны мастер С.Ган-Од дасгалжуулагчтай баг тамирчид өрсөлдөхөөр болжээ.Тодруулбал, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Баянхонгор аймгийн тамирчин, Их мастер Ц.Батчулуун, Өвөрхангай аймгийн тамирчин, ОУ-ын мастер Г.Мөнхгал, Архангай аймаг, МУИС, “Монгени” клубын тамирчин, спортын мастер Б.Галмандах нар оюуны цэц сорино.
Мөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер А.Энхтуул нар өрсөлдөх юм.
24tsag.mn


























































