ОХУ-ын Челябинск хотноо өчигдөр жүдо бөхийн багийн ДАШТ болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнээс манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа.
Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан юм.
Эмэгтэй баг:
Алтан медаль: Франц
Мөнгөн медаль: Монгол
Хүрэл медаль: Герман, Япон
V байр: Польш, ОХУ
VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.
Эрэгтэй баг:
Алтан медаль: Япон
Мөнгөн медаль: ОХУ
Хүрэл медаль: Герман, Гүрж
V байр: Казахстан, Бразил.
VII байр: Куба, БНХАУ-ын багууд тус тус шалгарлаа.
24tsag.mn


























































Сэтгэгдэл (1)