Монголын хип, хопын урлагт 15 жил оршин тогтносон "Дижитал" хамтлаг төрсөн өдрийн баяраа энэ сарын 5-нд хийхээр товоо зарлаад байгаа.Тус тоглолтод монголын хип, хоп хамтлагийн үе үеийн төлөөлөл болсон хамтлаг, дуучид оролцох юм байна. Тоглолтын тасалбар 10000 төгрөгийн үнэтэйгээр UB паласын билетийн касс, МОХ-ны байранд өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж байна.
Мөн хамтлагийн 15 жил, монголд хип, хоп урлаг үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан үе үеийн хип, хопчидтой хамтран "Аз жаргал" нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ.
24tsag.mn

























































