“Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн
менежмент”-ийн холбооны хамтын бүтээл "Миний ах атаман" МУСК ирэх сарын
12-нд нээлтээ хийнэ. Тэгвэл тус киноны "Эрчүүд" хэмээх дуу бэлэн болсон байна. Эрчүүд дууны үг, аяыг Д.Өлзий-орших бичсэн бол МУГЖ Х.Лхагвасүрэн дуулжээ. Action drama жанараар хийгдсэн "Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа юм.
Харин уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тогложээ.
Ингээд "Миний ах атаман" киноны "Эрчүүд" дууны клипийг хүргэж байна.
24tsag.mn

























































