
Гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээ 2.5-3.5 сая төгрөг байсныг 1.5 сая төгрөг болгон бууруулж, арилжааны системд нэвтрэх эрх буюу терминал ашиглах төлбөр /нэг сарын 195,000 төгрөг, жилийн 2.3 сая төгрөг/-ийг 2014 оныг дуустал бүрэн чөлөөлөхөөр болоод байна.
Ийнхүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлснээр нэг гишүүн компанид нийтдээ 8 орчим сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.