Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадын банк боломж уу? болгоомж уу?

2014-9-03
0
ЖИРГЭХ
Өнгөрөгч сарын сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жинпин манай оронд айлчлаад буцсан. Хоёр орон 2020 он гэхэд худалдаа эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тохирсон нь хөрөнгө оруулагчдад том мессеж өгсөн.
    Bank of chinaӨнгөрөгч сарын сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жинпин манай оронд айлчлаад буцсан. Хоёр орон 2020 он гэхэд худалдаа эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тохирсон нь хөрөнгө оруулагчдад том мессеж өгсөн. Өнөөдөр манай хоёр орны худалдаа эргэлт 6 тэрбум орчим ам.доллар. Энэ тоог 6 жилийн дотор 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж хамтран дэлхий даяар мэдэгдлээ. Үүнийг гадаадын хэвлэл мэдээллийнхэн онцлох болж, хөрөнгө оруулагчдын сонирхол эргээд сэргэж эхэлж байна. Гэхдээ хөөгдөөд гарсан эрхмүүд тийм ч хурдан буцаад ирэхгүй. Нэлээд өндөр түвшинд эрсдлээ үнэлж байж хөдлөх нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчид 3 сая хүнтэй манай зах зээлийг сонирхдоггүй. Баялаг ихтэй, Хятадын зах зээл ойр гэдэг нь л хөрөнгө оруулагчдын сонирхол татдаг.  

    Монголын эдийн засгийн хурдац, хүчин чадлаар хоёр орны худалдаа эргэлтийг богино хугацаанд 10 тэрбум ам.долларт хүргэх боломжгүй. Тийм учраас БНХАУ энэ зорилтыг хангах санхүүгийн хөшүүргийг бий болгох санаачлагыг гаргаж Манай санхүүгийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ бол “Bank Of China” буюу Хятадын банк. Гэвч эртнээсээ нааш Хятадаас болгоомжилж ирсэн үндэстний хувьд энэ нь нэлээд төвөгтэй байдлыг бий болгоод байна.

Болгоомжлох шалтгаан

    Банкны холбооныхон ҮАБЗ-д ханджээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдлыг тодорхойлсон ойлголт бий. Энэ нь аль нэг улсын хөрөнгө оруулалт 1/3-аас хэтрэхгүй байх тухай юм. Банкны холбоо чухам энэ үндэслэлийг голлон авч БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 1/3-ээс хэдийн давсан гэдгийг эрх баригчдад сануулж байна. Үнэндээ энэ харьцаа дивангарын үед алдагдсан л даа. Өнөөдөр манай улсын эдийн засгийн 80% нь өмнөд хөршөөс хамааралтай болсон.  Тиймээс Орос, Япон зэрэг орнуудын хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих, гуравдахь талын хүчин зүйлийг бий болгох нь Монголчуудын чухал зорилт болоод байгаа.

    Хятадын банк орж ирснээр Монголын банкны салбарт хүнд цохилт болно. Манай банкууд энэ хэмжээний аварга банктай өрсөлдөх чадваргүй тул системийн хэмжээний хямралд орно гэсэн болгоомжлол бий. Өнөөдөр Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7000 аж ахуй нэгж бий гэх тоо баримтыг банкны холбооныхон гаргаж иржээ. Энэ статистик баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ үнэн бол 7 аж ахуй нэгж тутмын нэг нь Хятадын хөрөнгө оруулалттай болж таарч байгаа юм.  Хятадын банк өөрийн орны хөрөнгө оруулалттай аж ахуйд бага хүүтэй зээл олгох бодлого явуулснаар Монголчууд Хятадуудтай түншлэхийг илүүд үзэж аажимдаа манай аж үйлдвэр, худалдааны салбар урд хөршийн бүрэн хамааралд орно гэж банкныхан прогноз гаргаж байна. Дээрхи шалтгаануудын улмаас Монголын банкны холбоо Хятадын гуравдахь том банкыг санхүүгийн зах зээлд оруулахгүй байхыг төр засгаас хүсч байгаа юм. Харин эрх баригчид энэ асуудлаар тэг тэнцүү хуваагдсан бөгөөд зарим сайд нар Хятадын банкны салбарыг нээлгэхээр идэвхтэй хөөцөлдөж байгаа бол Монгол банк нэг л хөдөлж өгөхгүй байгаа гэлцэнэ. Ямартай ч манай улсад төлөөлөгчийн газраа нээгээд нэг жил болж байгаа Хятадын банк салбараа нээхээр “Central tower”-ын бүтэн давхарыг авч засвараа хийгээд дуусч байна.

                    Боломж байж болох уу?

    Европын Холбоо Хятадтай хийдэг худалдаанаас жил бүр 182 тэрбум ам.доллар алдаж байна. 590 тэрбум ам.долларт хүрсэн худалдаа эргэлтийн 386 тэрбумыг Хятадууд хийдэг. Энэ байдлыг өөрчилж худалдааны тэнцвэрийг бий болгоно гэж Ши Жинпин Европчуудад амалсан. Ингээд Хятадаас Европын холбоонд хийх хөрөнгө оруулалт, зээл, СВОП хэлцэлийн хэмжээ үлэмж нэмэгдэх болсон. Европын томоохон банкууд Хятадаас хямд өртөгтэй эх үүсвэр авч, санхүүгийн янз бүрийн арга механизмуудыг бүрдүүлж эхэлсэн. Тэдний дотор Европын сэргээн босголт, хөгжлийн банк ч багтажээ.

    Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банкны ард Европын сэргээн босголтын банк бий. Тэгэхээр болгоомжлоод байгаа Хятадын мөнгө хэд хэдэн гар дамжаад, дамжсан тоогоор хүү өртөг нь нэмэгдээд Монголд ороод ирчихсэн явж байгаа хэрэг.

    БНХАУ-аас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяолин “Хятадын банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй” гэжээ. Үүнтэй утга ижил мэдэгдлийг Хятадын банкны төлөөлөгч Дай Шинжун хийж томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээс санхүүгийн зах зээлд бичил зээл нийлүүлж, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Монголын банкны холбооныхон энэхүү мэдэгдэлд итгэхгүй байгаа ба арилжааны банкуудтай өрсөлдөхөд бид хяналт тавьж чадахгүй гэж жижиг банкуудаа айлган эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгтгээд байгаа.

    Өнөөдөр томоохон хэмжээний төслийн зээл олгодог хоёр том банк байгаа нь “Худалдаа хөгжлийн банк” “Голомт” банк хоёр.  Хятадын банк тэдэнд л шавар хаана. Үндэсний банкаа аврах нь эдийн засгийн аюулгүй байдал гэх болгоомжлолын онол эндээс эхтэй. Үнэн хэрэгтээ энэ хоёр банкны ихэнхи актив Монголоос биш гадаадын бусад банк, санхүүгийн сектороос бүрэлддэг. Худалдаа хөгжлийн банк Европын сэргээн босголт, хөгжлийн банкны  мөнгийг Монголын зах зээлд нийлүүлж байгаа бол Голомт банк “Credit Suisse”-ээс нэлээд том активаа бүрдүүлсэн байдаг. 2011 онд Голомт банкны 10.7 хувийг “Swiss MO” хөрөнгө оруулалтын сан 20 сая ам.доллараар худалдаж авсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр үндэсний гэж нэрлэгдээд байгаа аварга банкууд үнэн хэрэгтээ гаднаас өндөр өртөгтэй актив бүрдүүлж түүнийгээ санхүүгийн зах зээлд нийлүүлэх замаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монголчууд эх орноо бодож давхар давхар өндөр хүү төлсөөр өдийг хүрсэн. Харин Хятадын банк орж ирвэл маш бага өртөгтэй зээлийн эх үүсвэрүүдийг арилжааны банкуудад нийлүүлэх боломжтой. Ингэснээр  жижиг арилжааны банкууд эргээд том банкуудтайгаа өрсөлдөх шинэ орчин бий болох гээд байгаа нь манай аварга банкируудын том болгоомжлол болоод байгаа юм. Бичил санхүүгийн зах зээлд тэд ийнхүү хөлөө алдах бол, томоохон төслийн хөрөнгө оруулалтанд ч Хятадын банкинд хожигдоно. Тэгэхээр Хятадын банкнаас болгоомжлогчид санхүүгийн салбарт монополь тогтоочихоод байгаа цөөн тооны том банкууд болохоос жижиг арилжааны банкууд биш.

Хятадын банк анх удаа манай аж ахуй нэгжүүдээс Туушин компанид 25.4 сая ам.долларын зээл олгосон. Ингэхдээ Монголын хоёр ч банктай хамтарсан гэдгийн эх сурвалж онцолж байгаа юм. Монголчууд өрөнд унана, банкууд дампуурна, үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэсэн эзэн холбогдогчгүй шүүмжлэлийн хариуд сангийн дэд сайд О.Чулуунбат “Монголын компаниуд заавал муу ажиллаж дампуурах ёстой биш. Банкинд бүгд барьцаагаа алдах ёсгүй шүү дээ. Томоохон төслүүд дээрээ бага хүүтэй чанартай зээл аваад тухайн төсөл нь амжилттай болж байвал улс эх оронд маань ч ард иргэдэд маань ч ашигтай... Монголын газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төслийн онцлогийг хамгийн сайн мэдэх улс мэдээж Монголын арилжааны банкууд. Гадны банк бие дааж төсөл санхүүжүүлбэл маш том эрсдэлтэй. Монголын дүрмийг мэдэхгүй. Монголын хуульд тусгаагүй дүрэм гэж өчнөөн юм бий. Татвар, гаальтай яаж ажиллах, харилцагчидтайгаа хэрхэн харилцах гээд маш том туршлага хэрэгтэй. Ингэж байж гадны банкууд амжилттай ажиллана. Гадаадын банк аль ч улсад очсон заавал тэр орны банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр Монголын банкуудад ч хэрэгтэй гэсэн үг” гэж хэлжээ.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • zochin (71.23.128.33)
    ene bank yamar uil ajillagaa yavuulj hend uilchilj baigaag mongol uls hyanah bolno.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (71.23.128.33)
    ingehed mongolchuud bid chin 3-dahi hursh baigaa biluu?mongolchuud ihk l brendleg bolson gene.chanartai baraa buteegdehuun hen hereglej irsen geech?mongolchuud hereglej baisan shuu!edleh ch yostoi!heregleh ch yostoi!
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (71.23.128.33)
    uhej ugduggui ch.chuluunbat uheesei!orsiin rasputin shig uhdeggui mongoliin gai mon yum.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (71.23.128.33)
    oo tiimuu?!!ersdel garval tuhain mongol gartai asuudal yiraarai!mongol ulstai tootsoo bodohiig hezeed zuvshuuruhgui!
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Дорж (103.26.193.4)
    Энэ банк херенге оруулалтын банкны хэлбрээр ажиллана. Энэнд ямар ч болгоомжлох зуйл байхгуй.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    TA NAR YADAJ OROSIIN FEDIRAL BANKIIG ORUULAJ IRELDEE CHULUUNBAT PSDA MINE!
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Галаа (202.21.106.105)
    Бусад улсын банкыг оруулж өрсөлдүүлэх хэрэгтэй ганцхан хятадын банк бол монополь болоод дуусах байлгүй.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Irgen (112.72.13.136)
    Manai ariljaani bankyyd yagaad orsoldoonoos aigaad baigaa um be?Odoo manai ariljaani bankyydiin shardlaga hangah hun baihgvi bolson iim ondor huu,hygtsaa bogino zeleer vildver barih,yls hogjih bolomjgvi odoo barilga barihaar avah hvn oldohgvi sh de hydyydaas bvh delhii mongo avch bn bid hooloo aldchihna gej aij baigaa tsadtsan bayachyydiin vgend itgej hydlaa vndesnii erh ashig gej ailgaj oorsdiin mongo hvvleh ajlaa hamgaalah archaagvi zan shvv.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.235.211)
    ГАНЦХАН ХЯТАДЫН БИШ НЭГ ЗЭРЭГ АНГЛИ, АНУ, СИНГАПУР, БНСУ, ЯПОНЫ ГЭЭД ОЛОН БАНКУУДЫН САЛБАРЫГ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ. ӨНДӨР ХҮҮНД ДАРЛУУЛЖ БАЙХААД БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВААД АМЬДРАЛАА, БИЗНЕСЭЭ ӨӨД НЬ ТАТАХ ГЭСЭН МОНГОЛ ХҮМҮҮС ОЛОН Л БАЙГАА Ш ДЭЭ
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.235.211)
    Оруулж ирэх хэрэгтэй. манайхаас өөр гадны банкны салбаргүй улс гарын 10-н хуруунд багтахаар цөөхөн. Ардчилсан бөгөөд зах зээлийн эдийн засгаар хөгжих гээд байгаа л юм бол ганцахн Хятадын гэлтгүй, Япон, Ёингапцр, Солонгос, АНУ, Англи зэрэг олон хөгжилтэй улсуудын томоохон банкуудыг бүгдийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэж байж МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАР ЭРҮҮЛЖИЖ ЦЭВЭРШИН ИРГЭД БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ: өНӨӨДӨРИЙН НӨХЦӨЛД ЦӨӨН ТООНЫ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС БАНКНЫ ХАДГАЛАМЖААР МӨНГӨ ХҮҮЛЖ ТҮҮНИЙГ НЬ ЭНГИЙН АРД ИРГЭД БИД ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ ӨСГӨН ӨГЧ БАНК МӨНГӨТЭЙ БАЯЧУУД 2-ЫН УЛАМ БАЯЖУУЛЖ ӨӨРСДӨӨ ЗЭЭЛИЙН ХҮҮНД ДАРЛАГДАЖ СУУНА. МОНГОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ САРЫН 1,8-2,2 ХУВЬ БАЙХАД ХӨГЖИЛТЭЙ ЗАХ ЗЭЭЛ НЬ ХӨГЖСӨН ОРНУУДАД ЖИЛИЙН 1,2-2,2 ХУВЬ БАЙНА Ш ДЭЭ. ИНГЭЭД ҮЗЭХЭЭР АРД ТҮМНИЙГ ЭНЭ БАНКУУД, ТЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨ ХАДГАЛУУЛЖ БАЙГАА ЦӨӨХӨН ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ НАР ШУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. тЭДНИЙ ЭРХ АШИГ БОЛ МЭДЭЭЖ МОНГОЛ ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙХ УЧИР НЬ ӨӨРСДӨД НЬ АШИГГҮЙ ИРГЭДЭД АШИГТАЙ БОЛОХООР
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • irgen (202.179.20.214)
    ymar ch teneg hun bodson hezee ch bolgoomjloh hergtei hytadad ashiggui bol manaid oruulj irhgui shuu dee ashig sonirhol bgaa bolood l tegj bgaam
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    TSAASHLAAD ZUVHUN HYATDUUD MONGOLOOS UGAASAN HYATAD COMPANY-N MUNGU HYATADRUUS HUUD SHILJIH BOL BAS HYATDIIN UIL AJILGAA BUSINESS HUCHTEI TURJ MONGOL EDIIN ZASGIIG HUMRUH BOLNO!!! ENE BANK BOL ULS TURIIN MASH TOM DOVTOLGOO GEDGIIG UHAARDAGGUI UHERNUUD YUMDAA!!! ZUVHUN HYATAD COMPANYUD L ILUU TEDGEMJ DEMJILEG AVCH MONGOLIIN EDIIN ZASGIIG ZALGIH ALHAMSHDEE TSU TSU!!!!
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.34)
    TA NAR EVREI JEWISH BANK YAMAR HUCHTEI YAMAR BAYAN YAMAR IH HUNIIG SHULDAG ULS TURD NI NULUULDEG ULS TURCHID ERUNHIILUGCHID NI HARAAT BDAGIIG MEDHUU!!! TA NAR HYATAD BANK ORJ IREED HYAMADHAN ZEEL HANSH BUURAAD SAIHAN AMIDRANA GEJ BODOJ BNUU!! UDAHGUI YUAN MONGOLD HUCHEE AVCH MONGOL MUNG UNEGUI BOLHOD TA NAR AMAA BARIAD CH BARAHGUI!!!202.126.91.201 ENE IP BOL MAXH BAIRNII IP 103.26.193 ENE BOL ENHBAYARIIN GAR HULUUDIIN IP SHU SAIN HARAAD AV!!! CHULUUNBAT BOL MONGOLD TSUM BULSHILAH HUNSHDEE!!!
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • wer (203.91.117.4)
    china bank orj irvel bidend mash ashigtai gehdee bodlogotoi
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.91.169)
    Oruulj ireh ni zuw. Manai mongoliin bankuudiin huu denduu undur, deer ni bas ih hund surtaltai
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    Huurhii chuluunbat humuuust olon dahin tailbarlah yum daan ch ted oilgoh daraa n huleej avahad uneheer hol bnaa... Barag l hil davaj oroj irsen agaar hyatadiinh tul bitgii amisgalaaraa geh geed baigaa yum uu daa ynz n aan..
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Ингээд Хятадаас Европын холбоонд хийх хөрөнгө оруулалт, зээл, СВОП хэлцэлийн хэмжээ үлэмж нэмэгдэх болсон. Европын томоохон банкууд Хятадаас хямд өртөгтэй эх үүсвэр авч, санхүүгийн янз бүрийн арга механизмуудыг бүрдүүлж эхэлсэн. Тэдний дотор Европын сэргээн босголт, хөгжлийн банк ч багтажээ. Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банкны ард Европын сэргээн босголтын банк бий. Тэгэхээр болгоомжлоод байгаа Хятадын мөнгө хэд хэдэн гар дамжаад, дамжсан тоогоор хүү өртөг нь нэмэгдээд Монголд ороод ирчихсэн явж байгаа хэрэг.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    олгоомжлоод байгаа Хятадын мөнгө хэд хэдэн гар дамжаад, дамжсан тоогоор хүү өртөг нь нэмэгдээд Монголд ороод ирчихсэн явж байгаа хэрэг.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.2.140)
    bolomj bailgui iagadiin ene muu hund surtailtai khanbakiig zailuulval taarna
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    2 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    6 цаг 34 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    6 цаг 38 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    19 цаг 44 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    19 цаг 51 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    19 цаг 54 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    19 цаг 58 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    21 цаг 55 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    22 цаг 52 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК