Олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх гэж байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэ наадамд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны
шилдэг DJ нар оролцох юм. Мөн "Люмино", "Киви" зэрэг Монголын хамтлаг, дуучид оролцоно. Наадмыг “И Ан Жэ Трэвл энд Кутур”, “Zsounz Records” зэрэг байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллаж байна.
Фестивалиас олсон орлогын тодорхой хувийг Монгол Улсын цөлжилтийн эсрэг “Ногоон ой” байгуулах ажилд зориулах ба цөлжилтийн улмаас амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон айл өрхүүдэд туслах сайн үйлсэд зарцуулах аж.

























































