Жил бүр Монголын гоо бүсгүйчүүдийг цуглуулдаг "Miss Mongolia" тэмцээний бүртгэл эхэллээ. Бүртгэл 09-р сарын 12-ны өдөр хүртэл явагдах бөгөөд дараах шалгууруудыг тавьж байна. Үүнд,- Өөртөө итгэлтэй
- Гэрлээгүй
- Хүүхэд гаргаж байгаагүй
- 18-25 насны
- 165 см-ээс дээш өндөр
- Биеийн тэгш хөгжилтэй
- Бүртгэлийн хураамж төлсөн байх
- Гадаад хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй байх
- Урлагын 3 авьяас бэлдсэн байх
- Гэр бүл, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх
- Цаг баримталдаг
- Биеэ авч явах чадвартай байх зэрэг багтжээ. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд “MISS MONGOLIA-2014” наадамд оролцохыг хүсвэл info@missmongolia.mn хаягаар болон "Мисс Монголиа Холбоо"ны байранд ирж бүртгүүлж болох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://missmongolia.mn сайтаас аваарай.


























































