Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ тэмцээнд оролцохоор манай улсын баг тамирчид энэ долоо хоногт мордсон. Манай улсын 8 эмэгтэй, 8 эрэгтэй, 7 дасгалжуулагчид энэ удаагийн тэмцээнд оролцох юм.Уг тэмцээн есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болох бөгөөд манай баг, тамирчид медальтай ирнэ гэсэн итгэлтэйгээр оролцож байна.
Монгол улс чөлөөт бөхийн дэлхийн аваргаас эрэгтэйчүүд 3 алт, 12 мөнгө, 15 хүрэл, эмэгтэйчүүд 1 алт, 5 мөнгө, 9 хүрэл бүгд нийлээд 4 алт, 17 мөнгө, 24 хүрэл, нийт 45 медаль хүртээд байгаа аж.

























































