Узбек улсын нийслэл Ташкент хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ “Гимнастикийн ордон”-д Монголын цагаар 12.00 цагт нээлтээ хийх гэж байна. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж дүнгээ гаргах юм. Монголын тамирчдаас 57 кгд Э.Бэхбаяр, 70 кгд Б.Анхбаяр,86 кгд О.Үйтүмэн, 125 кгд Ж.Чулуунбат нар барилдана. Манай бөхчүүд эхний тойрогт дараах бөхчүүдтэй барилдах юм. Үүнд,-125кг-ын жинд 26 бөх хүч үзэхээс ОУХМ Ж.Чулуунбат 1-р тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдана.
-86 кг-ын жинд 38бөх барилдаж байгаагаас бөх ОУХМ О.Үйтүмэн1-р тойрогт хийлж 2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ.
-70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр 1-р тойрогт хийлж,2-р тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай барилдана.
-57 кг-ын жинд 30 бөх барилдаж байгаагаас ОУХМ Э.Бэхбаяр 1-р тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой таарчээ. Чөлөөт бөхийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ-нд 100 орчим орны 800 гаруй бөх зодоглоно.

























































