Төгөлдөр хуурч С.Одгэрэл жилийн өмнө тайлан тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл энэ сарын 20-нд УДЭТ-д "Pianissimo" нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Энэ тоглолтонд дэлхийн сонгодог аяз эгшиглэхээс гадна Чайковскийн "День Ли Царит" болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн "Висси Д"артэ" ариг сонсож болох нь ээ. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж, op.23-с № 4,5,6,7 op.32-с № 5,10,12-ыг тоглох аж. Үүний дараа ДБЭТ-ын залуу гоцлол дуучин сопрано Б.Энхнарантай хамт Петр.Чайковскийн "День Ли Царит" болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн "Висси Д"артэ" ариг хамтран дуулж, хөгжимдөх гэнэ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаан төгөлдөр хуурт зориулсан "Буриад бүжиг", Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", "Сэрсэн тал" бүтээлүүдээр үргэлжлэх юм байна.

























































