Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ: Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар хүрэл медаль хүртлээ

2014-9-10
0
ЖИРГЭХ

BxGXe1UCUAAIOaQ.jpg large            Узбек улсын Ташкент хотод үргэлжилж байгаа ДАШТ-ний эрэгтэй 61, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан өчигдөр болж манай 4 бөх барилдсан. Үүнээс 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар тэмүүлэл, зориг төгс барилдаж хүрэл медаль хүртэж спорт сонирхогчид, бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчдээ магнай тэнийтэл баярлууллаа.
     Э.Ням-Очир хоёрдугаар тойрогт ираны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Масуд Исмаилпуртай барилдаж 0:2, 0:5 оноогоо ялагдахдаа хөлд явсан ч түүний оноо болгож чадахгүй байсаар дийлдсэн. Ноднин жил мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа мөнгөн медалийн төлөө барилдаан ялагдаж байсан дэлхийн аварга Владимир Дубовыг дагах барилдаанд 3:0, 6:2 онооны харьцаагаар буулган авч даагаа нэхэж хүрэл медалийн төлөө казахстаны бөх Артас Санаатай барилдаж 1:1 онооны харьцаагаар ялж дэлхийд данстай бөх боллоо. Өнгөрсөн жилийн дутуугаа энэ жил гүйцээлээ. ДАШТ-нээс монголын эрэгтэй бөхчүүдийн хүртсэн 16 дахь хүрэл медалийн эзэн боллоо.
   
    Г.Мандахнаран өнөө цагийн эрэгтэй багийнхаа тэргүүлэгч бөх гэдгээ дахин нотлон харууллаа. Хоёрдугаар тойрогт армяны бөх, дэлхийн аварга Дэвид Сафаряныг оноогоор цэвэр ялж ялангуя хүрэл медалийн төлөө барилдаанд беларуссын бөх, Азамат Нуриковт эхний үед 6 оноо алдсан ч хоёрдугаар үед түүнийгээ нөхөн гүйцэж ялах асар их тэмүүлэлтэй бөх хэрхэн барилдаж амжилтанд хүрдэгийг үзүүллээ.

Bw-BQY1IMAE89lY    Д.Хүдэрбулга маш сайн барилдаж өнгөрсөн жил энхий тойрогт ялагдаж байсан бол энэ жил 4 барилдаан хийж хоёр ялж азербайжан, гүржийн ур чадвар илүү, чац өндөртэй бөхчүүдтэй эн тэнцүү үзэн өвдөг шороодсон ч ойрын жилүүдэд чих дэлдийлгэх бөх гэдэг нь илт мэдэгдлээ. Аливаа амжилт нь тухайн бөхийн төдийгүй дасгалжуулагч, багийн хамт олон, мэргэжлийн холбоо, спортод элэгтэй хүмүүсийн хамтын хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийн үр дүн байдаг болохоор Д.Хүдэрбулгын хувьд төдийгүй манай хүнд жингийн бөхчүүдийн хувьд дотоодын өрсөлдөөн, бэлтгэл хангагч нарын асуудал амин чухал болох нь энэ тэмцээнээс дахин ойлгогдлоо.

    Өнгөрсөн жил манай 2 эрэгтэй бөх медалийн төлөө 4 барилдаан хийж 1 медаль авч байсан бол энэ удаа 3 бөх 4 барилдаан хийж 2 хүрэл медаль авлаа. Багийн дүнгийн хувьд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж дараа онд Эрэгтэй багуудын дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг хоёр дахь жилдээ дараалан өвөртөллөө. ДАШТ-нд бөхчүүдээ сайтар бэлтгэж оролцуулсан эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа, Л.Энхбаяр, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нарт талархлаа дэвшүүлж байна.
    Дөрөвдүгээр тойрогт АНУ-ын бөх, дэлхийн хошой болон олимпийн аварга Жордан Баррауз оросын бөх, дэлхийн хошой аварга Денис Царгушт 0:9 онооны харьцаагаар ялагджээ. Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл медальт Жейк Вагнер украиний бөх, олимпийн мөнгөн медальт Валерий Андрейцевт 3:5 онооны харьцаагаар ялагдсан бол дөрөвдүгээр тойрогт ираны бөх, дэлхийн хошой аварга Реза Яздани туркийн бөх Шамиль Эрдоганд 0:8 онооны харьцаагаар хожигджээ.
    Энэ удаагийн ДАШТ-нд оросын бөхчүүд 5 алт, 1 хүрэл медаль авч дээд амжилт тогтоолоо. Найман жингийн 2 жинд хуучин, 6 жинд нь шинэ аварга төрж өрсөлдөөн улам хүчтэй болж байгааг харууллаа.
МЧБХ
0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bayaraa (202.179.7.194)
    Mandakhnaran uneheer hund barildaan hiisen, shuugch onoog ni uguhgui ih unjsan, bayar hurgeye, tsaashid amjilt husye.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    10 цаг 15 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    13 цаг 8 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 21 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    18 цаг 49 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    19 цаг 22 мин
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    21 цаг 27 мин
  • Улаанбаатарт -8 градус хүйтэн байна
    21 цаг 35 мин
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    Уржигдар 22 цаг 33 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    Уржигдар 22 цаг 25 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    Уржигдар 22 цаг 00 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    Уржигдар 21 цаг 58 мин
  • "INTRO 2023" фестиваль
    Уржигдар 21 цаг 52 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    2026-02-14
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    2026-02-14
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    2026-02-14
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    2026-02-14
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    2026-02-14
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
24 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК