Mонголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нэртэй үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн нь "Нүүдлийн урлан-2014" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 17:00 цагт “Туушин” зочид буудлын “976” арт галерейд нээлтээ хийх юм.Монголын уран бүтээлчдээс зураач Ж.Мөнхцэцэг, Х.Ууганбаяр, Б.Хишигсүрэн, Э.Энхзаяа болон кино уран бүтээлч, зураач Б.Бат-Эрдэнэ, “Алтан ураг” хамтлагийн хөгжимчин Б.Эрдэнэбат нар оролцож байна. Солонгосын уран бүтээлчдээс куратор Ду Кёнг Ким, Сүүннам Лим, Хежүнг Парк, Карл Омарсан, Мими Юн зэрэг нийт 11 уран бүтээлч уран зургаа дэлгэж байна.

























































