Узбекийн Ташкент хотноо болж байгаа ДАШТ-д манай дөрөв дэх эмэгтэй тамирчин барилдлаа. 55 кг-ийн жинд хүч үзэж буй Дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг Энэтхэгийн бөх Дандатай барилдаж, 10:0-ийн харьцаагаар цэвэр ялсан. Тэрбээр дараагийн тойрог буюу шөвгийн наймд АНУ-ын бөх Луйс Мараульюстай барилдана.Харин 60 кг-ын жинд барилдаж буй Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд эхний тойрогт Дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын бөх Наталя Гольтцыг 7-0 оноогоор ялсан байгаа. Тэрбээр дараагийн тойрогт Японы тамирчин К.Сакагамитай барилдахаар таараад байна.

























































