Чөлөөт бөхийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн барилдаан эхлээд байна. 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумьяа 1-р тойрогт Энэтхэг бөх Нурмала Дэвиг 1:48 секундэд цэвэр дарлаа. Тэрбээр дараагийн тойрогтоо АНУ-ын бөх В.Кондертэй барилдана.Удахгүй 58 кг-ын жинд 23 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт бразилийн бөх Жуис Суазатай таарчээ. Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Валерия Коблова, италийн бөх Карола Райнеро хоёрын аль хожсонтой барилдана. Мөн 75 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт украиний бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдана. Түүнийг ялбал болгарын бөх, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Станка Златёва, энэтхэгийн бөх Аншу Томар хоёрын ялсантай өрсөлдөнө.

























































