Чөлөөт бөхийн ДАШТ-ийн 58 кг-ийн жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа эхний тойрогт Бразилийн бөх Жуис Суазаг 6:4 харьцаагаар яллаа. Үүнээс өмнө 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумьяа 1-р тойрогт Энэтхэг бөх Нурмала Дэвиг 1:48 секундэд цэвэр дарсан юм.Т.Мөнхтуяа хоёрдугаар тойрогт оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Валерия Кобловатай барилдана.

























































