ОХУ-ын Якутск хотод болсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Нийт найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсоноос нэг мөнгө, таван хүрэл медаль авчээ. Залуу тамирчин Г.Ариунболд 49 кг-ийн жинд ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө барилдаж өвдөг шороодон мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдээс 52 кг-д А.Нурлан, 56-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдээс Т.Болортуул, М.Гүндэгмаа нар хүрэл медаль авсан байна.

























































