Монголын дуучдаас анх удаа реппэр Gee “YouTube” сайтын VEVO-д "данстай" болжээ. Ингэснээр реппэр залуугийн дуу, клипийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглах боломжгүй болж байгаа юм.“YouTube” дэх VEVO-гийн давуу тал нь оюуны өмчийг хамгаалахаас гадна хамтлаг дуучдын шинэ уран бүтээл, дуу клипийг хайлтын илэрцэд хамгийн түрүүнд харуулдагаараа онцлогтой юм. Тус компани энэ давуу талаа ашиглан компаниудын сурталчилгаа байрлуулж мөнгө олдог билээ.
24tsag.mn

























































