Арвин туршлагатай, амьдрал үзсэн эрчүүд тийм олон биш. Тиймээс ямар нэг номноос илүүтэй товч бөгөөд тодорхой зөвлөгөө өгөгч бол бидний дээд үеийнхэн юм. Тэдний үгийг сайтар сонсож, асуудалд шалтаг тоочиж хүнд хэцүү зүйлээс зугтах бус шийдвэрлэж сурах хэрэгтэй юм. Уг зөвлөгөөг бүгдийг нь дагах бус өөрт тохирохыг нь сонгох нь зүйтэй.Эмэгтэйчүүдийг үеэн ядаж, стрэссдэх хэрэггүй
Энэ нь зүгээр л цагийн гарз гэнэ. Үр дүнгүй зүйлд өөрийгөө стрэстүүллээ гээд эрч хүчээ алдахаас өөр ашиггүй юм.
Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хий
Шинэ зүйл сурч, туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцаж чадсан хүнд материаллаг эд баялаг аяндаа ирдэг.
Шаардлагатай бол дийлдэх байсан ч хамаагүй зодоон хийх хэрэгтэй
Зайлшгүй зодоон хийх шаардлага тулгарвал эр хүн гэдгээр харуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд хулчийж арагш суух нь өөрийгөө үнэгүйдүүлэхэд хүрч болно. Харин зодооныг эхлүүлж болохгүй.Гэхдээ нэгэнт эхэлсэн зодооныг дуусгах л хэрэгтэй.
Бүх зөвлөгөөг тунгаалгүйгээр хэрэгжүүлэхээс зайлсхий
Учир нь бүх зөвлөгөөний 90% нь авч байгаа хүндээ бус өгч байгаа хүндээ илүү ашигтай байдаг.Өөртэй чинь адилхан залуу хүмүүсийг дутуу үнэлэх хэрэггүй. Чиний чадахгүй зүйлийг тэд чадаж байх магадлалтай. Тиймээс тэдэнтэй хамтдаа алхахыг хичээ, эр хүний замын хүзүү урт,гэдгийн адилаар хэзээ нэгэн цагт ажил хэргийн журмаар таарах тохиолдол цөөнгүй байдаг.

























































