Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсын цусны нөөцийг 30 литрээр нэмэгдүүллээ

2014-10-30
0
ЖИРГЭХ

    zurag-872x480Манлайллын түүчээ болсон “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид болох “Шинэ ялалт” багийн залуус өөрсдийн хэрэгжүүлж байгаа төслийн нээлтээ өнөөдөр Цусны төвд хийлээ. Дэлхий нийтийн судалгаанаас харахад гурван хүн тутмын нэгэнд амьдралынхаа явцад цус сэлбэх хэрэгцээ гардаг байна. Манай улсын хэмжээнд цусны нөөц нь анхаарах ёстой асуудлын нэгт зүй ёсоор багтдаг тул залуус сайн дураараа цус хандивлах хүмүүнлэгийн арга хэмжээг ийнхүү зохион байгуулжээ. “1 донор – 3 амьдрал” сайн үйлсийн аянд төслийн шилдэг 90 залуус, сайн дураараа хамрагдаж буй залуус болон олны танил хүмүүс ч бусдад үргэр дуурайлал үзүүлж, манлайлагч залуусын үйл ажиллагааг дэмжин оролцжээ. Цусны төвд өрнөсөн өнөөдрийн сайн үйлсийн арга хэмжээнд  100 гаруй хүн хамрагдаж, 30 орчим литр цусны нөөцийг бүрдүүлсэн байна. Тэдний дунд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, МУГТ П.Сэрдамба нар хүрэлцэн ирсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Залуус үнэхээр манлайлж чадаж байна…

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манлайлагч хүн гэдэг аливаа үйлсэд зориглодог, санаачилдаг сэддэг, бусдыг оролцохыг уриалдаг үр дүнг нь үзтэлээ тууштай тэмцэж чаддаг байх хэрэгтэй гэж ойлгодог. Хамгийн гол нь манлайлагч хүн өөрөө бусдыг манлайлж, зөв үзэл бодолтой, зөв үйлдэл гаргадаг, зөв төлөвшилтэй байснаар бусад хүмүүс тийм хүнийг даган дуурайдаг. Тийм болохоор өнөөдрийн энэ сайн үйлсийн аян бол маш чухал сэдэв төдийгүй манлайлагч залуус өөрсдөө санаачлан хэрэгжүүлж буй өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Цусны хангамж бол манайд тулгамдсан асуудал. Өнөөдөр нэг залуу сайн дураараа цусаа өгснөөр цаана нь 3 хүний амь аврагдаж байна. Эдгээр залуус үнэхээр манлайлагч байж, манлайлж чадаж байна гэж хэлмээр байна.

МУГТ П.Сэрдамба: Залуус  сайн дураараа донор болохыг уриалж байна…

-Та өдөрлөгийн тухай мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Манлайлагч залуус сайн үйлсийн арга хэмжээнд хамтран оролцооч гэсэн санал тавихад баяртай хүлээн авсан. Учир нь нэг удаа цус өгөхөд гурван хүний амь аврагддаг. Тийм болохоор олон хүнд амьдрал бэлэглэх энэхүү өдөрлөгт зайлшгүй оролцох ёстой гэж бодсон.

-Та өмнө нь сайн дураараа цусаа өгч байсан уу?

-Би анх 2008 онд цусаа өгч байсан. Тухайн үед нэг удаа өгөхөд гурван хүний алтан амийг авардаг гэдгийг мэддэггүй байсан. Харин өнөөдөр би өөрөө донор болохын ач тусыг мэдэж байгаа учраас залуус  сайн дураараа донор болохыг уриалж байна.

-Та бол манлайлагч залуусын нэг. Манлайлагч залууст хандаж юуг хэлмээр байна?

- Хүн өөртөө зорилго тавьж, үүндээ хүрэхийн тулд мөрөөддөг байх хэрэгтэй. Би тийм л хүсэл тэмүүлэлтэй байсан учраас шантрах үе гарсан ч мөрөөдлөөрөө жигүүр хийж өдий хүрсэн.

“Шинэ ялалт” багийн гишүүн Л.Цэвээнжав: Бид сайн дураараа цусаа хандивлах нь ямар ач тустай үйл болохыг олон нийтэд болон залуустаа сурталчилж, тэднийг уриалж, донор болох тухай мэдээ мэдээллээр хангая гэсэн зорилготой арга хэмжээгээ зохион байгуулсан. Төслийг хэрэгжүүлэхийн тулд бид судалгаа явуулсан. Үүнд Монгол улсын нийт хүн амын 0,8 хувь нь донор болдог, харин дэлхийн стандарт хэмжээ нь 3 хувьд хүрснээр хүн амын цусны хэрэгцээг хангадаг гэсэн дүн гарсан. Тийм болохоор залуус бид энэ асуудалд заавал анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн.

Цусны төвийн ЭМНА Д.Дулмаа : Хувь хүн сайн дураараа цусаа хандивлах буюу бэлэглэх гэдэг нь хамгийн буянтай үйл юм. Манай улсын тухайд цусны нөөц харьцангуй бага байдаг тул донорын тоог нэмэгдүүлэх, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Зорилтот тв төсөлд оролцож байгаа эдгээр залуус  өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аянг өрнүүлсэн нь бусдад маш том үлгэр дуурайл боллоо.

“Ас Ас” багийн гишүүн Н.Гансүх : Манай төслийн шилдэг залуус болон олны танил хүмүүс, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа залуустай хамтран сайн дураараа цусаа хандивлаж байна. Энэ удаагийн арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа залуучууддаа талархаж байгаа төдийгүй бид нэг удаагийн арга хэмжээ болгоод өнгөрөхгүй байнгын донор байх болно гэдгээ илэрхийлсэн.

“Хорьт” багийн оролцогч М.Дашдорж: Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж, санаачилсан “Шинэ ялалт” багийн гишүүддээ бусад оролцогч нарын өмнөөс баярлалаа гэж хэлье. Цусаа хандивлана гэдэг бол бусдад амьдрал бэлэглэж байна гэсэн үг. Манай багийн гишүүд өнөөдрийн өдөрлөгт бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цусаа бэлэглэлээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    3 цаг 39 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    6 цаг 32 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 45 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    12 цаг 13 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    12 цаг 46 мин
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    14 цаг 51 мин
  • Улаанбаатарт -8 градус хүйтэн байна
    15 цаг 0 мин
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    Өчигдөр 22 цаг 33 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    Өчигдөр 22 цаг 25 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    Өчигдөр 22 цаг 00 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    Өчигдөр 21 цаг 58 мин
  • "INTRO 2023" фестиваль
    Өчигдөр 21 цаг 52 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Уржигдар 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК