Насанд хүрэгчид, залуучуудын сүмо бөхийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын найманд болох гэж байна. Монгол улсад Сүмо бөхийг сурталчлан дэлгэрүүлэх, Сүмо бөхөөр хичээллэгчдийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой УАШТ-д аймаг, дүүргийн Спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харьяалалгүй тамирчид оролцох юм.Насны ангилал:
1. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-с дээш нас. /1995.12.31-нээс өмнө төрсөн/
2. Залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15-18 нас. /1996.01.01-1999.12.31/
Жингийн ангилал:
1. Насанд хүрэгчдийн эрэгтэй: -85кг, -115кг, +115кг, Үнэмлэхүй
2. Насанд хүрэгчдийн эмэгтэй: -65кг, -80кг, +80кг, Үнэмлэхүй
3. Залуучуудын эрэгтэй: -85кг, -100кг, +100кг, Үнэмлэхүй
4. Залуучуудын эмэгтэй: -60кг, -75кг, +75кг, Үнэмлэхүй
Хуваарь:
2014.11.06:
Жин үзэх: 10:00-16:00
Сугалаа: 17:00-19:00
2014.11.08:
ЗУАШТ: 09:00-13:00
УАШТ: 14:00-19:00

























































