Боловсрол суваг телевизээр өнгөрсөн хавар гарч үзэгчдээс ихээхэн талархал хүртсэн уран бүтээл бол Эмоци продакшны бүтэээл “Гурван найз” уран сайхны кино юм. Өнгөрсөн хавар “Гурван найз” уран сайхны кино 40 анги гараад зогссон бол энэ удаа хамтлагийн залуус уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр шийджээ. Энэ талаар хамтлагийн гишүүн Г.Нарансолонго өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Бид тун удахгүй онц сурлагатай, аливаад манлайлагч болж явдаг Төгөлдөр, байнга бүтэлгүйтэж явдаг гэнэн цайлган Санчир, энэ хорвоогийн хамгийн хүүхэмсэг залуусын нэг, алиа хошин зангаараа алдартай Цэрэндалай хэмээх гурван залуугийн хөгжилтэй түүхийг цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзэх ажээ.

























































