Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015 оны Ballon d”Or-ийг хэн хүртэх вэ

2014-12-03
0
ЖИРГЭХ
2015 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд Португалын шигшээ багийн ахлагч, Реал Мадрид клубын супер довтлогч Криштиану Роналду, Аргентины шигшээ багийн ахлагч, Бареслона клубын довтлогч Лиональ Месси болон Германы шигшээ, Байерн Мюнхен клубын нэг номерын хаалгач Мануэль Нойер нар өрсөлдөхөөр тунаж үлджээ.
1499628_1549349005310924_3958084415238247814_n               Швейцарийн Цюрих хотноо болсон ФИФА-гийн ээлжит хуралдаанаар Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал буюу Ballon d"Or-ийн эцсийн шатанд шалгарч үлдсэн гурван хөлбөмбөгчний нэрийг зарлалаа. 2015 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд Португалын шигшээ багийн ахлагч, Реал Мадрид клубын супер довтлогч Криштиану Роналду, Аргентины шигшээ багийн ахлагч, Бареслона клубын довтлогч Лиональ Месси болон Германы шигшээ, Байерн Мюнхен клубын нэг номерын хаалгач Мануэль Нойер нар өрсөлдөхөөр тунаж үлджээ. Энэ жил дээрх гурван тоглогчийн хэн нь ч авах магадлалтай. Энэ тухай ФИФА-гийн Ерөнхийлөгч Жозеф Блаттер хүртэл өөрийн биеэр илэрхийлсэн байгаа. Гэхдээ хөлбөмбөгт үнэлэлт дүгнэлт өгдөг алдартай экспертүүдийн хэлж буйгаар энэ жилийн гол өрсөлдөөн нь Криштиану Роналду болон Лиональ Месси нарын хооронд өрнөх гэнэ. Учир нь дээрх хоёр тамирчин өнгөрсөн улиралд үнэхээр гайхалтай байсан. Шигшээ баг болон клубын төвшинд маш амжилттай тоглосон юм. Мөн эвдэгдэх боломжгүй гэж байсан олон рекорд амжилтуудыг шинэчлэн тогтоогоод байна. Магадгүй тэднийг энэ цагийн “Мөнхийн өрсөлдөгчид” гэж нэрлэх нь зөв байх. Харин Герман хаалгач Мануэль Нойерын хувьд бага зэрэг сул өрсөлдөгч байх талтай.
                Шагналын эзэн хэн байх вэ? гэдэг зүйл дэлхий даяарх олон мянган хөлбөмбөг сонирхогчдын ярианы хамгийн гол сэдэв болж байна. Үүнтэй холбоотойгоор үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоорондоо харьцуулагдаж байдаг Криштиану Роналду, Лиональ Месси нарын үнэнч хөгжөөн дэмжигчид жинхэнэ утгаараа “алалцаж” байна. Сонирхуулахад манай оронд ч гэсэн Барса болон Реалын фэнүүд Фэйсбүүк, Твиттер, Инстаграмм зэрэг сошиал ертөнцөөр хооронд нь талцалж эхэллээ. Бүр хэрүүл, зодоон дээрээ ч тулахад бэлэн байгаа бололтой. Бие биенээ элдэвээр хэлцгээж байна.
Лиональ Месси хэрвээ энэ шагналыг хүртвэл тав дахь удаагаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болно. Тэрээр өмнө нь гурван жил дараалан дэлхийн шилдэгээр тодорч рекорд тогтоосон. Энэ жил Ballon d"Or хүртвэл бас л нэг шинэ амжилтын эзэн болно. Уг шагналыг урд нь таван удаа хүртэж байсан нэг ч тоглогч байхгүй. Харин Криштиану Роналду энэ шагналыг гурав дахь удаагаа хүртэнэ. Мөн хоёр дахь жилдээ дараалан Ballon d"Or-ийн эзэн болох учиртай. Ихэнхи хөгжөөн дэмжигчид болон европын томоохон лигийн ТОП багуудын дасгалжуулагчид Криштиану Роналдуг Ballon d"Or-ийг авна гэсэн таамаг дэвшүүлжээ. Эцэст нь Герман хаалгач Мануэль Нойер дэлхийн шилдэг тоглогч болвол уг шагналыг анх удаагаа гардан авна. Түүхэнд өмнө нь Орос хаалгач Лев Яшинаас өөр нэг ч хаалгач дэлхийн шилдэгээр тодорч байгаагүй юм. Мануэль Нойер хэрвээ ялагчаар шалгарвал Ballon d"Or авсан түүхэн дэхь хоёр дахь хаалгач болох ёстой. Дэлхийн шилдэгийг уламжлал ёсоор 2015 оны нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотны тодруулна. Ингээд дээрх гурван хөлбөмбөгчний өнгөрсөн улиралд гаргасан амжилтыг товчоор танилцуулъя.

Криштиану Роналду: Түүний хувьд өнгөрсөн улирал карьерынх нь хамгийн шилдэг улирлуудын нэг байсан юм. Криштиану Роналду өнгөрсөн жил нийт Реал Мадридын нэрийн өмнөөс 55 тоглолтод оролцож, 55 гоол оруулжээ. Энэ нь тоглолт бүрт гоолдож байсан гэсэн үг юм. Гоол оруулахад чухал үүрэг гүйцэтгэж оновчтой өгсөн дамжуулалт нь 19 байна. Аваргуудын лиг, УЕФА-ын Супер цом, Испанийн Эзэн хааны цомын тэмцээн зэрэг томоохон гурван тэмцээнд багийн хамтаар аварга болсон. Хүртсэн шагналуудын хувьд Европын шилдэг хөлбөмбөгчин, Ла лигийн шилдэг мэргэн бууч, Европын шилдэг мэргэн бууч, Ла лигийн шилдэг тоглогч, шилдэг довтлох чиглэлийн хагас хамгаалагч, Алберто ДиСтефаногийн нэрэмжит шагнал, Нэг улиралд 50-иас дээш гоол оруулсан анхны тоглогч гэх зэрэг нэр хүнд бүхий олон шагналуудыг өөрийн болгосон. Мөн түүний шинэчлэн тогтоосон рекорд амжилтууд гэвэл 2014 онд хамгийн олон гоол оруулсан тамирчин, Реал Мадрид клубын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан дөрвөн тамирчны нэг, Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тамирчин гэх мэт олон рекорд амжилтуудыг тогтоожээ. Энэ бүх амжилтыг нь харгалзан үзэж Роналдуг гурав дахь Ballon d"Or-ийг хүртэх ёстой гэж олон спорт сонирхогчид үзэж байна.

Лиональ Месси: Энэ цаг үед Ballon d"Or-ийг дөрвөн удаа хүртээд буй хөлбөмбөгчин Мессигээс өөр энэ нэг ч алга. Тэрээр энэ удаа дэлхийн шилдэгээр шалгарвал түүхэнд ганцаараа нэрээ мөнхлөх гайхалтай мөч тохиох учиртай. Лиональ Месси өнгөрсөн жил нийт 62 тоглолтод оролцож, 52 гоол, 21 оновчтой дамжуулалт өгчээ. Харамсалтай нь тэрээр өнгөрсөн жил ямар нэгэн цомын эзэн болоогүй нам гүмхэн улиралыг өнгөрөөжээ. Гэвч хөлбөмбөг бол багийн спорт гэдгийг санах хэрэгтэй. Багаараа гаргасан амжилт нь гавихгүй ч гэсэн хувь тоглогчийн амжилт гэж бий. Л.Месси ч өөрийн үүргээ гүйцэтгэж Криштиану Роналдутай өрсөлдөхүйц хэмжээний хувийн тоглолт үзүүлснийг дээр дурдсан статистик үзүүлэлтээс харж болно. Гаргасан амжилт гэвэл ДАШТ-ын мөрөөдлийн шигшээд нэрлэгдсэн, Европын шилдэг мэргэн буучдын жагсаалтын дэд байранд орсон юм. Энэ улиралд Аваргуудын лигийн бүх цаг үеийн хамгийн гоол оруулсан тамирчингаар тодорлоо. Хувийн болон багийн амжилтаараа Криштиану Роналдутай арай л эн зэрэгцэж чадахгүй нь харагдаж байгаа байх. Гэхдээ зарим хүмүүс ФИФА-г Латин Америкичуудад илүүтэй боломж олгодог. Тийм учраас Л.Месси энэ жил өрсөлдөөнд хүчтэй оролцох болно гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Мануэль Нойер: Герман хаалгач Мануэль Нойер Ballon d"Or-ийг хүртвэл хаалгачийн хувиар дэлхийн шилдэг болсон хоёр дахь тохиолдол болох учиртай. Мануэль Нойерын хувьд 2013/2014 он үнэхээр сайн улирал болж өнгөрсөн. Тэрээр 2014 оны Дэлхийн аварга, Бундеслигийн аварга, Германы цомын тэмцээний аварга зэрэг томоохон тэмцээнүүдийн цомыг хүртсэн. Хувийн шагналын хувьд Германы өнгөрсөн улиралын шилдэг хөлбөмбөгчин, ДАШТ-ийн шилдэг хаалгач болжээ. Ерөнхийдөө германчуудыг дэлхийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, хаалгаа найдвартай манаж байсан ирээдүйтэй шилдэг хаалгач юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.0.238)
    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    2 цаг 2 мин
  • Мэдэгдэл
    4 цаг 15 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    7 цаг 43 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    8 цаг 16 мин
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    10 цаг 21 мин
  • Улаанбаатарт -8 градус хүйтэн байна
    10 цаг 29 мин
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    19 цаг 59 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    20 цаг 7 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    20 цаг 31 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    20 цаг 34 мин
  • "INTRO 2023" фестиваль
    20 цаг 40 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Уржигдар 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК