УИХ-д эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй олон гишүүн бий. Түүний нэг нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг гэж хүмүүс ярьдаг. Тэрбээр өчигдөр өөрийн сонгогдсон СХД-ийн хүүхдийн эмнэлэгт очиж ажилласан байна. Эмнэлэгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан тэрбээр энэ үеэр цочирдом мэдэгдэл хийж олныг гайхашруулав. Тодруулбал тэрбээр манай дүүргийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа. Дээрээс нь БГД-ийн хүүхдүүд маш ихээр нэмэгдэж хэвтэж байна. СХД-ийн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн гуравны нэг нь Баянгол дүүргийн хүүхдүүд байгаа. Тиймээс БГД хүүхдүүдээ татаж авах шаардлагатай байна гэж хэлэв. Хөхөө өвлийн хүйтэнд өвчиндөө шаналж эмнэлэг бараадаж ирсэн амьтны нялх үрсийг дүүргээр нь ялгаварлаж явах ёстой гэж ярьж буй нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй хариуцлагагүй мэдэгдэл гэж эцэг, эхчүүд үзэж байна. БГД-ийнхэн хүүхдээ авах шаардлагатай гэж хэлж буй нь хүүхдээ аваад явцгаа гэж хэлж буйгаас ялгаа юу байна вэ?
Эмнэлэгийн орчин Сирийн иргэний дайныг санагдуулам байдалтай байгааг хүн бүр мэднэ. Тиймээс ч эцэг, эхчүүд ч нөхцөл байдалтайгаа эвлэрээд коридорт шалан дээр хүүхдээ тэврээд дуугүй л сууж байна. Ер нь эмнэлэгийн хүрэлцээ муу байгаа нь төрийн толгойд суусан шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ажлаа хийж чадаагүйнх. Муу засаг төрийн гайг биеэрээ амсаж буй иргэдэд дээрээс нь ингэж хатуурхах шаардлага байсан уу. Үүнд таны ч оролцоо байгаа шүү. Учир нь та УИХ-ын 76 гишүүний нэг. Гандан болон хогны ногоон уутанд тав, зургаан тэрбумаар нь өгөх төсвийг та нар л батлаа биз дээ.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (6)