Сүүлийн үед залуус шүршигч будаг ашиглан мотоцикл дээрээ төрөл бүрийн шивээс зурах болжээ. Тэгвэл Польшийн зургийн сургуулийн оюутан Томаз Лех, Кшиштоф Кролак нар хамтран хүний арьс шиг өнгөтэй савхин материал дээр шивээс зурж, мотоциклоо бүрсэн байна. Залуус 10 хоног хөдөлмөрлөж байж уран бүтээлээ дуусгажээ.







































































