-
2024 оны 4 сарын 26
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
-
2024 оны 4 сарын 26
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдыг мэдээллээр хангах, сошиал орчинд хуулийн хэрэгжилт хангуулах зорилгоор Facebook, Messenger, WhatsApp, Instagram зэрэг сүлжээг хөгжүүлэгч МЕТА компанийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт, мэдээлэл, сургалтын арга хэмжээ зохион байгууллаа.
-
2024 оны 4 сарын 26
“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа.
-
2024 оны 4 сарын 26
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
-
2024 оны 4 сарын 26
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн. Тэгвэл шалгалтын бүртгэл энэ долоо хоногт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
-
2024 оны 4 сарын 26
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 4 дүгээр сарын 5-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 92 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
-
2024 оны 4 сарын 26
Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
-
2024 оны 4 сарын 26
Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр жилд ойролцоогоор катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргадаг байна. Тиймээс автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, хулгайлах гэмт хэргийг таслан зогсоохоор төлөвлөсөн нь энэ юм.
-
2024 оны 4 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
-
2024 оны 4 сарын 26
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн хүрээнд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
-
2024 оны 4 сарын 26
Улс орны хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх галтай тэмцлийн үед эх орончдын үйл хэрэг эр зориг, ухаан билэг, түмэн олноо гэх чин сэтгэл байсан бол энх тайван өнөө цагт эх оронч байна гэдэг нь эв нэгдэл, хариуцлагатай байдал, чин сэтгэлээр илрэх учиртай.
-
2024 оны 4 сарын 26
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор “Танилцах аялал” арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
-
2024 оны 4 сарын 26
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.
-
2024 оны 4 сарын 26
Энэ сарын 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь. Салхи 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
-
2024 оны 4 сарын 26
“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ удаагийн оролцогч УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан билээ.
-
2024 оны 4 сарын 26
Жавартай жихүүн үүрээр, хөлдүүс болсон зам дээр, цас нэвсийтэл дарсан гудамжинд, нус цэрэндээ баригдсан булан тохой бүрд, дагтаршиж мөстсөн цастай харшин дуугарах хүрзний чимээн дор, цантсан сормуус, дагжин чичирмээр үдэш бүр, тоосонд булагдсан бүхнийг харах тоолонд Тохжилт үйлчилгээний ажилтнуудын тухай бодно.
-
2024 оны 4 сарын 26
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав
-
2024 оны 4 сарын 26
09.00-15.00 цагт: “Корпорэйт конвешн” төвд: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно.
-
2024 оны 4 сарын 26
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан байна.
-
2024 оны 4 сарын 25
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ.