-
2026 оны 4 сарын 02
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар, Голомт банк болон “Престиж Инженеринг” ХХК хамтран Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх Бумбатын хөв цөөрмийн төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулсан. Өнөөдөр шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.
-
2026 оны 4 сарын 02
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ.
-
2026 оны 4 сарын 02
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа. Тус төхөөрөмж нь эрхтний бүтэц болон үйл ажиллагааг нэгэн зэрэг дүрслэх боломжтойгоороо онцлог юм. Ингэснээр хавдар болон бусад өвчнийг илүү эрт, нарийвчлалтай оношлох нөхцөл бүрдэж байгаа аж.
-
2026 оны 4 сарын 02
Монголын спортын салбарын байгууллагууд, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургууль, Монголын Спортын Корпорацийн дэргэдэх СПОК академи хамтран спортын салбарын ирээдүйн мэргэжилтэн, удирдах түвшний боловсон хүчнийг бэлтгэх гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх гэж байна.
-
2026 оны 4 сарын 02
Харин Natus Vincere багийн хувьд мап пүүл нь тодорхой хэмжээнд уншигддаг байсан нь улирлын эхэнд асуудал болсон. B1ad3 энэ сул талыг онцолж, баг нь сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн. NAVI ихэвчлэн Overpass-ийг ban хийдэг бөгөөд энэ нь өрсөлдөгчдөд урьдчилан бэлтгэх боломж олгодог. Гэсэн ч тэд Ancient дээрх тоглолтоо “нууц зэвсэг” болгож, The MongolZ, G2 Esports зэрэг багуудын эсрэг чухал ялалтуудыг авсан. Aleksib болон makazze нар Ancient дээр онцгой тоглодог нь энэ мапыг багийн стратегийн гол хэсэг болгож байна.
-
2026 оны 4 сарын 02
Харамсалтай нь плейоффт Aurora Gaming-тай хийсэн тоглолтод 0-2-оор ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлсэн. Өмнөх таван удаагийн учраанд бүгдэд нь ялж байсан ч энэ удаа туршлагатай өрсөлдөгч тайзан дээр илүү тогтвортой байж, The MongolZ-ийн шинэ тоглогч cobrazera дарамтад орж сул тоглосон нь нөлөөлсөн.
-
2026 оны 4 сарын 02
УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтлэжээ.
-
2026 оны 4 сарын 02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.522 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11732, орон нутагт 2785 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
-
2026 оны 4 сарын 02
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм.
-
2026 оны 4 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хурлаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ.
-
2026 оны 4 сарын 02
Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ.
-
2026 оны 4 сарын 02
Бид л мэддэггүй болохоос бие махбодь маань үргэлжид өөрчлөгдөж, хувирч, аливаа зүйлд дасан зохицож, “тэмцэж” байдаг. Үүний нэг илрэл бол хаврын ядаргаа юм.
-
2026 оны 4 сарын 02
АНУ-ын Геологийн судалгааны төвөөс (USGS) мэдээлснээр, анх 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Молукка тэнгист, арлын төв хэсэгт болсон байна.
-
2026 оны 4 сарын 02
Дуудлагын дагуу Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, 7 автомашин, 3 мотоциклтойгоор ажиллан 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.
-
2026 оны 4 сарын 02
Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр дэлхий нийтээр Аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулаг бид танд АУТИЗМ-ын талаар бидний мэдэх ёстой чухал 24 баримтыг хүргэж байна.
-
2026 оны 4 сарын 02
Энэ хуралдаанаар УИХ-ын дараагийн даргыг тодруулна.
-
2026 оны 4 сарын 02
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 4 сарын 02
Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр дэлхий нийтээр Аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтан “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг ойлгох, хүндэтгэх, тэдний онцлогт нийцсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
-
2026 оны 4 сарын 01
DUTY FREE урамшуулалд Голомт банкны бүх төрлийн кредит болон Premier дебит картууд хамаарах бөгөөд хэрвээ та сонгогдсон картыг эзэмшдэг бол гүйлгээ хийхээсээ өмнө SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатайг битгий мартаарай.
-
2026 оны 4 сарын 01
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11723, орон нутагт 2774 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.