Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

159 160 161 162 163 164 165
  • Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хөтөлбөр
    2017 оны 5 сарын 31
    Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн тоглолтын арга хэмжээ 6-р сарын 5-нд:

    · 11:00 цагт Улсын Филармонийн 2 давхарт- Нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Баярын хурал”, “Баримтат кино” зэрэг багтах юм

    · 13:00 цагт “Монгол дахь симфони найрал хөгжмийн хөгжил” онол практикийн бага хурлаар үргэлжилж

    · 18:00 цагт Ойн хүндэтгэлийн концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох болно.
    Тоглолтонд:
    УдирдаачН.Туулайхүү УГЗ/ Удирдаач Ч.Чинбат /УГЗ/ Удирдаач Д.Нямдаш /СТА/ Удирдаач Б.Батбаатар
    Удирдаач Б.Анар
    Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо.

    Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9919-6623 дугаараас тодруулна уу.
  • Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 5 сарын 31
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.

    ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ: /5.31, 06.01 - 15.00/

    Хүүхдийн баярт зориулсан баярын тоглолт өнөөдөр, маргааш 15.00 цагаас тоглоно. Тус тоглолтын билет 5000 төгрөг бөгөөд Хүүхэлдэйн театрын кассар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ: /06.01-ний 12.00, 15.00, 18.00/

    ’ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ’ сонгодог бүжгэн жүжиг.

    Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэгвэл энэхүү сонгодог бүжгэн жүжгийг маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр гурван удаа тоглох гэж байна. Тасалбар бүр бэлэгтэй бөгөд ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ТЕАТР: /06.01-ний 14.00, 16.00-с/

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяагийн бүтээл ’Царцаа Намжил’ хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Маргааш энэхүү жүжиг театрын тайзнаа хоёр удаа тоглогдоно.



    ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА: /06.01 - 10.00, 14.00/

    Хүүхдийн бүжгийн сэдэвчилсэн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид зургадугаар сарын нэгний өдөр хоёр удаа тоглох гэж байна.

    КОРПОРЭЙТ КОНВЭШН ТӨВИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    А.Толстойн ’Буратиногийн адал явдал’ зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан ’АЛТАН ТҮЛХҮҮР’ хүүхдийн жүжгийг ганцхан удаа тоглох гэж байнаэ. Хүүхдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг билээ.



    ’УЛААНБААТАР ПАЛАС’ КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    ’Үлгэрийн баатрууд хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа’ хүүхэлдэйн жүжгийг зургадугаар сарын 1-д 13.00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Багачууд жүжиг үзэхээс гадна үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, тоглох боломжийг олгох юм.



    ХҮҮХДИЙН ОРДОН. /06.01 - 11.00, 16.00/

    ’ИД ШИДИЙН АЯЛАЛ’ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

    Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид ’Ид шидийн аялал’ хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох гэж байна. Жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч, одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой аж. Жүжгийн тасалбар 18 мянган төгрөг бөгөөд хүүхэд бүрт бэлэгтэй аж.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан маргааш 11.00-16.00 цагийн хооронд ’Монгол хүүхэд’ баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Монголын үндэсний тоглоом наадгайг сурталчилна.

    Ч.БОЛОР
  • Анжелина Жолигийн шинэ хайр саятан
    2017 оны 5 сарын 30
    Гадаадын гудамжны шар хэвлэлүүдэд 41 настай Анжелина Жоли шинэ хайртай болсон талаар бичиж эхэлжээ.
  • М.Даваажаргал эх орондоо иржээ
    2017 оны 5 сарын 30
    Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга
  • Жүжигчин Э.Мөнхтөр үс халцардаг өвчин туссан талаараа ингэж тайлбарлав
    2017 оны 5 сарын 30
    A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан.
  • Явуугийн нэрэмжит яруу найргийн наадам болно
    2017 оны 5 сарын 29
    “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс тодорчээ.

    Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 92 найрагч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд 35 яруу найрагч шалгарчээ.

    Тухайлбал Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, Завхан аймгийн Шилүүстэй сумын яруу найрагч Х.Амарбаян, А.Бөхням, Их уул сумын яруу найрагч Ч.Бадамсамбуу, Г.Бавуусүрэн, МЗЭ-ийн шагналт Увс аймгийн яруу найрагч Г.Батжавхлан, Улаанбаатар хотоос яруу найрагч Э.Булган, Дорнод аймгаас яруу найрагч Т.Болор-Эрдэнэ, Б.Ононбаатар, МЗЭ-ийн гишүүн, Говь-Алтай аймгийн яруу найрагч Ж.Жамьяндагва, Улаанбаатар хотоос Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Архангшай аймгаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан гэх мэт.

    Тэд үлдсэн хоёр, гуравдугаар шатанд бүтээлээ өөрсдөө уншиж өрсөлдөх юм.

    “Оюуны жимс-2017” яруу найргийн наадам Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ирэх зургадугаар сарын 3-нд болно.
  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртлээ
    2017 оны 5 сарын 29
    Mэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Нацу башё өндөрлөлөө. Нацу башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртэж өөрийнхөө хувийн болоод түүхэн рекордыг дахин шинэчилж тогтоолоо. Тэрбээр нэг ч уналгүйгээр 13 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.

    Нацү башёд Монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилт

    Ёкозүна Какүрюү М.Ананд – 1 даваа, 4 унаа, 10 өдөр өнжсөн
    Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж – 11 даваа 4 унаа

    Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – 12 даваа 3 унаа

    Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил – 10 даваа 5 унаа

    Maэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан -5 даваа 10 унаа, Такайноива А.Баасандорж – 5 даваа 6 унаа 4 өдөр өнжсөн, Ичиножо А.Ичинноров – 8 даваа 7 унаа, Араваши Э. Дөлгөөн – 7 даваа 8 унатай башёг дуугалаа.

    Мөн Жюүрёо зиндаанд барилдсан гурван бөх бүгд качикоши хийсэн байна.
  • З.Занабазар Якутад түрүүлэв
    2017 оны 5 сарын 29
    Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд зохион байгуулагдсан юм. Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодоглож, бэлтгэл ямархуу түвшинд буйгаа шалгасан гэхэд болно.
    Энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртэв. Тэрбээр Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж, түрүүлжээ. Түүнчлэн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Харин ”Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, ”Харгант цамхаг” клубийн тамирчин, спортын мастер Норовсүрэнгийн Амарсайхан нар хараахан медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар байлжээ.



  • Г.Мэнд-Амар шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэв
    2017 оны 5 сарын 29
    Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр ”Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очно. Мөн нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана” гэв.
  • Чөлөөт бөхийн 6 тамирчин ирэх намар Инчёон хотыг зорино
    2017 оны 5 сарын 27
    “Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.
  • М.Уранцэцэг Ази тивийн аварга боллоо
    2017 оны 5 сарын 26
    Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хонгконгт жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
  • Үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдана
    2017 оны 5 сарын 26
    Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдлээ.
  • К.Роналду шоронд хоригдож магадгүй
    2017 оны 5 сарын 26
    Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн
  • Асашёорюү Д.Дагвадорж хүний нийтлэлийг хулгайлж like цуглуулав
    2017 оны 5 сарын 25
    Асашёорү Д.Дагвадорж аварга сошиал ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Гэвч тэрбээр өнөөдөр гэнэтхэн “мундаг бичээч” болж, 1
  • П.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 5 сарын 25
    Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

    Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.


    Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.
  • Манай волейболчид медалийн төлөө 13:00 цагаас тоглоно
    2017 оны 5 сарын 25
    хүрэл медалийн төлөө
  • Испанийн дээд шүүх Лионель Мессигийн ялыг хэвээр үлдээлээ
    2017 оны 5 сарын 25
    Испанийн дээд шүүхДэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
  • У.Баярсайханы хос цомог сонсогчдын сонорт хүрлээ
    2017 оны 5 сарын 24
    МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Ундраагийн Баярсайхан” цомог уншигч, сонсогчдын сонорт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.
  • Монголын баг Японы шигшээтэй тоглоно
    2017 оны 5 сарын 24
    АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
  • Солонгосын хамгийн алдартай хос бүл нэмэх нь
    2017 оны 5 сарын 23
    Өмнөд Солонгосын кино од Рэйн, Ким Та Хэ нар удахгүй анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Энэ мэдээллийг Ким Та Хэгийн гэрээт агентлаг болох Ruach Entertainment нотолжээ.
159 160 161 162 163 164 165
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    6 цаг 30 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    7 цаг 58 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    8 цаг 28 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    8 цаг 45 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    8 цаг 47 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    8 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    9 цаг 10 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    9 цаг 53 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    9 цаг 58 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    10 цаг 35 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    10 цаг 57 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    11 цаг 42 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 58 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    13 цаг 12 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    13 цаг 41 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    13 цаг 46 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 0 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 10 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    14 цаг 24 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    14 цаг 48 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК