-
2017 оны 4 сарын 02
“Боловсрол”суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн ”Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр, олон улсын стандартын дагуу үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Дэлхийн 36 оронд хийгддэг шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар дөрөвдүгээр сарын 9-ндүзэгчдийн хүртээл болно.
Шоуны хоёрдугаар улиралд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, Залуу дуучин А.Хишигдалай, ”Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын ”Монтант” хамтлагийн гишүүн С.Гантогоо, Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/, дуучин Б.Халиун нар оролцохоор болжээ.
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-ын мэргэжилтнүүд хийхээр болсон байна.
Долоо хоног бүрийн Ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих энэхүү нэвтрүүлгийг Төрийн банк дэмжин ажиллана.
-
2017 оны 4 сарын 01
Өнөөдөр “Севилийн үсчин” хошин дуурь эгшиглэнэ
-
2017 оны 4 сарын 01
Өнөөдөр 4 сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүд зохиогддог.
-
2017 оны 4 сарын 01
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг.
-
2017 оны 3 сарын 31
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама найз залуутай болжээ. Өдгөө
-
2017 оны 3 сарын 30
“Samsung Electronics” компани өөрийн Galaxy цуврал бүтээгдэхүүний нэг болох шинэ “Galaxy S8” ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцууллаа.
-
2017 оны 3 сарын 30
1957 оны зургадугаар сарын 12-ны өдөр нэгэнтээ зуны сар гарсан тул бороотой, нартай, салхитай алинд ч цаг агаар сайхан мэт санагддаг цаг. Тал талаас цугласан хөгжимчид Б.Элдэв-Очирын нэрэмжит кино театрт цуглажээ. Мөн тэр үеэр Соёлын яамны орлогч сайд Л.Ванган Яруу тунгалаг найрал хөгжмийг зохион байгуулж, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар Ц.Намсрайжавыг, туслах удирдаачаар Г.Бирвааг томилсон тухай тушаал сонсгож найрал хөгжмийн анхны хөгжимчид нээлтийн концертоо толилуулах бэлтгэл сургуулилтандаа орж байжээ. Ийнхүү анх байгуулагдах эх сууриа тавьж байсан Монгол Улсын Филармони нь одоо үндэсний, монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх эрхэм зорилгыг өвөрлөн өдгөө 25 жилийн нүүрийг үзэж буй Морин хуурын чуулга, жазз хөгжмийн хэмнэл, аязаар үзэгчдийг татдаг Баянмонгол жазз найрал хөгжмийн 49 жилийн ой, сонгодог урлагаар соён гэгээрүүлэгч Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн баярууд болох билээ.
Энэхүү тоглолтонд Монголчууддаа дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхахыг урьтал болгож Симфони найрал хөгжим нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг сорчлон хүргэхээс гадна, үндэсний уламжлалт, сонгодог ая, аялгуу, дуунуудыг түгээн дэлгэрүүлэх үйлстэй юм. Тэгвэл тус байгууллага ээлжит бэлгээ задалж, дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр элэг нэгтнүүдийнхээ сонрыг мялаахад бэлэн болжээ. Тодруулбал, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, удирдаач Б.Батбаатар нар дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн сангаас толилуулах юм байна. Тоглолт энэ сарын 30-нд “Улсын Филармонийн” концертын танхимд 19цагаас ганцхан удаа болох аж.
“Гоцлол болон цөөхүүл” хэмээх нэртэй уг хөгжмийн тоглолтод нийт 80 гаруй уран бүтээлч хамрагдаж, таван хөгжимчид гоцлон, хийлийн чуулга болон холимог үлээвэр найрал хөгжимчид, утсан квинтет уянгалуулна.
Симфони найрал хөгжмийн хөгжимчид олон нийтэд сонгодог хөгжмөөр соён гэгээрүүлэх, өөрсдийн уран бүтээлийн чадавхийг дээшлүүлэх, оркестр дундаас гоцлол хөгжим эгшиглүүлж, тус орой уран бүтээлчид өөрийн дотоод сэтгэлээ хөгжмөөр илэрхийлэх гэнэ.
Хүн бүрийн сэтгэлийн нандин учигийг хөндөх, шинэлэг өнгө аястай “Гоцлол болон цөөхүүл” хөгжмийн тоглолтыг таалан соёрхохыг уриалъя. Хөдөлмөрч, авъяаслаг хамт олны шилдэг тоглолтууд үргэлжилсээр байх болно.
-
2017 оны 3 сарын 30
Д.Отгондалай
-
2017 оны 3 сарын 29
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх дөрөвдүгээр сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.
-
2017 оны 3 сарын 29
Өнгөрөгч амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконг-д Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, ”Art Basel Hong Kong” уран зургийн үзэсгэлэн гарлаа. Тав дахь жилдээ зохион байгууладсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна, дэлхийн алдартнуудыг дуурайлгын хийсэн баримлууд, мөн дүрс бичлэгүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Гурав хоногийн турш үргэлжилсэн турш үзэсгэлэнд, нийт 43 орны 242 уран бүтээлч болон уран зургийн галарей өөрийн сор болсон бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Үүнээс 29 уран зургийн галарей болон уран бүтээлч ”Art Basel Hong Kong” үзэсгэлэнд оролцсон бөгөөд, эдгээрийн тэн хагас нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ирсэн байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд хамгийн их олны анхаарлыг татаж байсан бүтээлүүд бол Хятад-Австралийн уран бүтээлч Шен Шаомины бүтээл байлаа. Тэрээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Ильич Ленин, Умард Солонгосын аугаа их удирдагч Ки Ир Сен, БНХАУ-ын их удирдагч Мао Зэдун, Кубын хувьсгалын гол удирдагч Фидел Кастро, Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Мин нарыг дуурайлган хийсэн биет бүтээлүүд байлаа.
-
2017 оны 3 сарын 29
Д.Цэрэндарьзав
-
2017 оны 3 сарын 29
Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд жүдо бөхийн гран при тэмцээн болно.
Үүнд 38 орны 262 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бол манайхаас есөн тамирчин уран мэхийг уралдуулах юм байна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.
Сонирхуулахад ОУХМ Д.Төмөрхүлэг 2015 онд болсон тус тэмцээнд түрүүлж байв.
-
2017 оны 3 сарын 29
Унгарын нийслэл Будапешт хотод “Будапештийн хавар-2017” олон улсын шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 18-26-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээн гурван ангилалд болсон бөгөөд 50 гаруй орны шатарчид өрсөлдсөн юм.
Тэмцээний “Б” ангилалд нийт 40 орны 140 шатарчин оролцсоноос “Мончес” клубын тамирчин Х.Итгэл түрүүлжээ. Мөн тэрбээр үндсэн дүнгээр зургадугаар байрт орсон байна.
-
2017 оны 3 сарын 28
ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” шатрын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ.
Энэхүү цусгүй, хөлсгүй тулаан түргэн тоглолтын төрлөөр явагдсан бөгөөд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна.
Мөн тэрбээр эрэгтэй шатарчдын ангилалд дахин өрсөлдөж, шагналт 12 дугаар байрт оржээ.
-
2017 оны 3 сарын 28
Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж байж эл дүрд сонгогдсон гэнэ. Хэрэв Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм байна. Ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй аж.
Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.
-
2017 оны 3 сарын 28
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо.
-
2017 оны 3 сарын 27
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль болж өнгөрлөө. Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг тэмцээний Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил хүртэж, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар эзэлжээ.
Б.Оргил нь дуучны карьераа Камертон 2 шоунд оролцон ялж “Бид 4” хамтлагийн гишүүн болсноор эхлүүлж байсан юм.
-
2017 оны 3 сарын 26
“Өгий цом 2017”
-
2017 оны 3 сарын 26
Фото: ”Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд багадаа
-
2017 оны 3 сарын 25
Бид гэрийн нөхцөлд өд болон сөдөн куртикээ