Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

170 171 172 173 174 175 176
  • Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ
    2017 оны 2 сарын 22
    Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд нийт 32 орны 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв. “Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм. Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байсан билээ. Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй 4 тамирчид буухиалан цэнгэлдэхэд заллаа. Тамирчдын жагсаалаар эхлэсэн нээлтийн ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрүүдээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан мини концертоо толилуулснаар өндөрлөлөө. 7 хоногийн турш авхаалж самбаагаа сорих азийн
  • “Мансуурам”-аар хаврыг угтаарай
    2017 оны 2 сарын 22
    “Мансуурам”-аар хаварыг угтаарай
    “SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Гүүлий өөрийн шинэ соло уран бүтээлээ танилцуулжээ.
    Хавар анхны яргуу ургаж, хавар анхны бороо шивэрч, хавар хайрын улирал. Нандин гэмээр энэ улиралд дуучин Гүүлий “Мансуурам” бүтээлээрээ Хаварыг угтаж байна.
    “Мансуурам” дууны утгыг уран бүтээлчээс өөрөөс нь лавлахад “Хүн бүрийн мэдэрдэг тэр л нандин мэдрэмж. Зөөлөн хэрнээ аялгуулаг, жаргалтай сэтгэл догдлуулсан хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хайр шүү дээ. Тийм ч учраас бүтээлдээ энэ бүгдийг шингээхийг хичээсэн” тухай хуваалцсан билээ.
    Сонирхуулахад “Мансуурам” дууны үг, аяыг залуу уран бүтээлч өөрөө зохиосон гэдгээрээ онцлогтой юм.
    Ингээд олон зүйл нуршилгүй түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё.
    https://www.youtube.com/watch?v=2ouoVaMX4DM
  • Д.Гочоосүрэн ОУХМ-ийн болзол хангалаа
    2017 оны 2 сарын 22
    Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөж буй монголын эмэгтэй тамирчид уралдаанаа дуусгалаа. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд өрсөлдсөн залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 2:18.25-ийн амжилттайгаар 16-р байрт орлоо. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлджээ. Эхний гурван байрыг Японы тамирчид эзлэв.
    Энэ уралдааны дараа болсон эмэгтэчүүдийн 500 метрийн зайд манай 2 тамирчин өрсөлдсөн. Өнгөрсөн сард Казахстанд зохиогдсон Универсиад наадамд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ОУХМ А.Зул 42,22 секундын амжилтаар 14-р байрт орлоо. Харин Б.Сумъяа 43,72 секундын амжилтаар 15-р байрт бичигдлээ. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдсөн юм. Сонирхуулахад энэ төрөлд эхний 4 байрт орсон тамирчид бүгд 500м-ийн Азийн рекордыг эвдсэн бөгөөд Хятадын тамирчин Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ч медаль хүртэж чадсангүй тохиолдол гарлаа.
    Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд өрсөлдсөн спортын мастер Д.Гочоосүрэн 1:17,40 секундын амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож, ОУХМ-ийн болзол хангалаа. Тэрээр энэ амжилтаараа 19-р байрт оржээ.
    Энэ зайд өрсөлдсөн манай нөгөө тамирчин болох ОУХМ Я.Зоригтбаатар 1:14,90 амжилтаар 17-р байрт орсон байна.
    Энэ төрөлд эхний гурван байрт орсон тамирчид бүгд Азийн рекордыг эвдэж Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэн, Казахстаны тамирчин 2-р байрт оржээ.
  • Сар шинийн барилдааны цаг наашилжээ
    2017 оны 2 сарын 21
    Гал тахиа жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны эхлэх цаг нь наашилжээ. Уламжлал ёсоор сар шинийн барилдаан 14:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 12 цагт эхлэхээр болсон байна.
  • Их аварга Хакухо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
    2017 оны 2 сарын 21
    Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга, Хакухо М.Даваажаргал эхнэр Саяако Вадагийн хамт хуримын 10 жилийн ойгоо тэмдэглэжээ.
  • Анжелина Жоли Брэд Питтээс салсан шалтгаанаа анх удаа ярьжээ
    2017 оны 2 сарын 21
    Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 оны есдүгээр сард алсан ёсоор салсан. Тэд 12 жил хамт амьдарсан ч гэр бүлээ батлуулаад ердөө хоёр жил болсон юм.
  • Сар шинийн баяр угтсан үзвэр үйлчилгээний хуваарь
    2017 оны 2 сарын 21
    УДБЭТ-ын тайзнаа

    II.23 - 19.00 “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам
    II.25 - 17.00 “Хүндлэн золгоё” концерт

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

    II.22-25 ”Монгол ухаан-Модоор урлахуй” үзэсгэлэнд XIX-XX зууны үед монгол хүний ур, ухаан шингээж урласан модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.

    Монголын Үндэсний музей

    II.20-24- 10.00-17.00 “Шинэ бүтээлийн дээжис” үзэсгэлэн Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, цэргийн дээл, Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа агсны хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрийг дэлгэн олны хүртээл болгож байна.

    Монголын Театрын музей

    II.20-23 - 09.00-17.00 Нэмэндэйн Янжмаагийн амьдралын замналыг харуулсан “Эгшигт эх” үзэсгэлэн. “Удмаа дээдлэе” ТББ, Монголын театрын музейтэй хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус холбооны даргаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралын замналыг харуулсан цуврал үзэсгэлэнг гаргажээ.

    Тэнгис кино театрын тайзнаа

    II.24 Найруулагч Д.Энхбаатарын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт болно.
  • ”Ээж” уран сайхны кино Хятадад гарна
    2017 оны 2 сарын 20
    2017 оны 2-р сарын 13-нд Монгол улсын ”Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид БНХАУ-ын Шанхай хотноо айлчилж тус продакшны бүтээл Монголын уран сайхны ”Ээж” киног Хятад улсад гаргах асуудлаар Шанхай хотын Жями группийн төлөөлөгчидтэй анхны тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ киног Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд хятад хэлээр орчуулсан юм.







    Ээж киноны зохиолыг ”Чононгоо фильм прадакшн”-ы захирал, зохиолч Б.Мөнхтуяа бичиж, МУСТА Б.Эрдэнэцэцэг найруулан, МУАЖ Д.Мэндбаяр гол дүрд тогложээ. Ээж кино урьд нь ОХУ-ын Башкортостан улсын Уфа хотын олон улсын ”Мөнгөн морь” кино наадамд оролцон 32 орны 27 киноноос ”Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн бол Америкийн Лос Анжелес хотод ”Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д 51 орны 30 гаруй кино өрсөлдөн шилдэг таван киноны нэгээр шалгарчээ. Ээж кино мөн Энэтхэгийн Башкир, Японы Токио хотод болсон Азийн олон улсын кино наадамд оролцсон бөгөөд энэ оны 6 дугаар сард Америкийн Сиетл хотод, 7-р сард Францад ”Нэг улс нэг кино” наадамд оролцох юм байна.

    ”Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид тус продакшны захирал, МУСТА Б.Мөнхтуяагийн бичсэн Хятадын цагаач эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн ”Сэтгэлийн хязгаарт” зохиолыг Шанхай хотын Жями групптэй хамтран уран сайхны кино бүтээхээр тохиролцжээ.













    До.Болдхуяг
  • Ой тогтоолтын тэмцээнд Монголын баг тэргүүн байр эзэлжээ
    2017 оны 2 сарын 20
    Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө энэ сарын 18, 19-нд өрсөлджээ. Тус тэмцээн 30 сая воны шагналын сантай аж.



    Манай улсаас 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон бөгөөд тэмцээнээс 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа нэгдүгээр байр эзэлжээ.



    Мөн тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын ”Зураг” төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд ”Зураг” төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын ”Хөзөр” төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, ”Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
  • Анжелина Жоли шинэ найз залуутай болсон уу
    2017 оны 2 сарын 19
    Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар өнгөрөгч оны есдүгээр сард албан ёсоор салсан. Өөрийн, өргөмөл нийлсэн зургаан хүүхдээ жүжигчин бүсгүй өөр дээрээ өсгөж буй юм.
  • Биологийн цагтаа тохируулан ажил амралтаа зөв зохицуулаарай
    2017 оны 2 сарын 19
    01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.
    02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтаагvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
  • А.Гитлерийн телефон утсыг дуудлагаар худалдана
    2017 оны 2 сарын 19
    Дэлхийн II дайны үед Адольф Гитлерийн ашиглаж байсан телефон утсыг энэ амралтын өдөр АНУ-д дуудлагаар худалдана. Уг утсан дээр Нацист Германы удирдагчийн нэрийг сийлсэн байдаг гэнэ.
  • ”Mongolia’s Next Top Model” шоуны ялагч Мартын 8-нд тодорно
    2017 оны 2 сарын 18
    “Mongolia’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн ялагч ирэх сарын 8-нд тодрох бөгөөд энэ өдөр томоохон хэмжээний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
  • Сүйт залуу дагавар охиндоо “охин минь болооч” гэж санал тавьжээ
    2017 оны 2 сарын 17
    Нэгэн залуу хуримынхаа ёслолд эхлээд сүйт бүсгүйгээсээ биш бүсгүйн охинд “миний охин болооч” хэмээн хуримын санал тавьжээ.
  • ”Nokia-3310” гар утас 17 жилийн дараа эргэж ирнэ
    2017 оны 2 сарын 17
    ”Nokia 3310” анх 17 жилийн өмнө худалдаанд гарсан бөгөөд эвдэрдэггүй, сүлжээ, цэнэгээ сайн барьдаг гэдгээрээ ”нэртэй” утас.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 2 сарын 16
    09:00 цагт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар болно. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцоно.
  • Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна
    2017 оны 2 сарын 14
    Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.



    Тус барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.



    Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах юм байна.

  • 24 шүлэг: Хайртдаа мэндчилгээ дэвшүүлэх дөрвөн мөртүүд
    2017 оны 2 сарын 14
    24 цаг сайт Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах 24 дөрвөн мөрт шүлгийг хүргэж байна.
  • Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуу
    2017 оны 2 сарын 14
    ТОРГОНЫ ХЭЭ ШИГ ГАЙХАМШИГТ АРДЫН ДУУ
    Улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
    Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
    Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623 лавлана уу.
  • Зүрхэн хэлбэртэй шоколадыг хэрхэн бэлтгэх вэ
    2017 оны 2 сарын 14
    хайртдаа зориулан хэрхэн өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад бэлтгэх
170 171 172 173 174 175 176
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    11 цаг 27 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 55 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    13 цаг 24 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 41 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 44 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 49 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    14 цаг 7 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 50 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 55 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    15 цаг 32 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 54 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 39 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 55 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    18 цаг 9 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    18 цаг 38 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 43 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 57 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    19 цаг 7 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    19 цаг 21 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 44 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК