-
2016 оны 12 сарын 18
-”Аз жаргалын дуран” кино наадам шилдгүүдээ тодрууллаа-
“Жүр үр ” компаниас санаачлан “Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Гранпри шагнал нь гурван сая төгрөгийн урамшуулалтай энэхүү кино наадамд “Аз жаргалаа хуваалцъя” сэдвээр залуу уран бүтээлчид оролцож “Гэгээнтэн” кино театрт шагнал гардуулах ёслол өчигдөр болсон юм. Тус богино хэмжээний кино наадам нь кино урлагт сонирхолтой залууст урам зориг хайрлаад зогсохгүй, тавхан минутад багтаан шинэ үеийн залуусын юу хүсэж мөрөөдөж, бодож явдгийг илэрхийлсэн сайхан мөч байлаа.
Энэ удаагийн “Аз жаргалын дуран” кино наадамд 26 багийн кино бүтээл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 17 бүтээлийг “Гэгээнтэн” кино театрт үзүүлж, мэргэжлийн шүүгчдийн шалгаруулж шилдэг бүтээлийг тодруулсан юм.
Шүүгчдийн комисст АЖ, УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУСТА Р.Анхням, СГЗ сэтгүүлч Г.Золуаргал, кино зохиолч найруулагч А.Миеэгомбо, Кино зураач, МУКЗ-ийн кино зураачдын УЗ-ийн гишүүн МУСТА Н.Батжаргал нар багтаж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.
”Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмын
Гранпри ”Уухай баг” - ”Хоёр бие нэг зүрх” бүтээл
”Шилдэг найруулагч”-ын төрөлд “Сарлуу хар” баг - “31-н” бүтээлээр
”Шилдэг зохиол”-ын төрөлд “YSP” баг - “Би төсөөлөхдөө” бүтээлээр
”Шилдэг зохиол” -ын төрөлд “Зохиомж” баг - “Гэр бүл” бүтээлээр
”Байгууллагын нэрэмжит шагнал”-аар “TOTORO” - “Баг Цагаан зүрх” бүтээл
”Байгууллагын нэрэмжит шагнал” -аар “Image” баг “Бэлэг” бүтээлээр
Тусгай байранд шалгарсан бүтээлүүд
1. “Гэрэл” баг “Гэрэл” бүтээлээрээ
2. “Loyal” баг Болзоо Бүтээлээрээ
3. “Динозаврын өндөг” Түгээгч бүтээлээрээ
4. “Наранмандах” баг Халуун дүүгсэн гэр бүтээлээрээ
5. “TWO” баг Үнэ цэнэ бүтээлээрээ
6. “Prometheus” баг Эмэгтэй бүтээлээрээ
7. “Emotion” баг Аз жаргалыг түгээе бүтээлээрээ
8. “Кино мафи” Би хичээнээ бүтээлээрээ
9. “Бяцхан жирхнүүд” баг Happy smile бүтээлээрээ
10. “413” баг ”Дэргэд бий” бүтээлээрээ тус тус шалгарлаа.
”Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмын шүүгчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Р.Анхням: ”Тавхан минутад багтаан санаагаа илэрхийлнэ гэдэг амаргүй”
- Миний хувьд анх удаа кино наадам шүүж байна. ”Жүр үр” компаниас нийгэмд сайн сайхан өнгө бэлэглэсэн кино наадам зохион байгуулсан нь маш сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Наадамд киногоо ирүүлсэн залуусын хувьд суралцах зүйл ихтэй сайхан наадам болж өнгөрлөө. Тавхан минутад багтаан тухайн утга санааг илэрхийлнэ гэдэг амаргүй. Харин манай залуу үеийнхэн чадаж байна, хийж бүтээх хүсэл, зориг байгаа нь бүтээлүүдээс харагдаж байлаа. Ялах, ялагдахдаа хамгийн гол нь биш шинээр шинэ зүйлс мэдэж, цаашид өсөж дэвжихэд шинэ алхам болж байгаад наадмын зорилго орших болов уу.
А. Миеэгомбо: ”Алс ирээдүйгээ харж, уран. бүтээлч залуусыг дэмжиж байгаа нь сайн хэрэг”
”Жүр Үр” компаниас жил бүр санаачлан зохион байгуулдаг ”Аз жаргалын дуран” кино наадмын энэ жилийнх ”Гэгээнтэн” кинотеатрт болж байна. Залуус ч тун идэвхитэй оролцдог болсон нь сайн хэрэг. Дараа жилийн наадамд оролцох залуус маань утга санаа, ур чадвар, гүйцэтгэл дээрээ улам илүү цаг гаргаж, бодож төлөвлөж ажиллах хэрэгтэй санагдлаа. Гэхдээ алс ирээдүйгээ харж, уран бүтээлч залуусыг дэмжин ажиллаж байгаа ”Жүр үр” компанийн хамт олон болон уг наадмыг зохион байгуулсан ”Шүүдэр” продакшнд гүнээ талархаж байна.
”Жүр үр” компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ: ”Бид кино урлагт өөдрөг гэгээлэг өнгө аяс нэмэх, шинэ залуу найруулагч, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор дахь жилдээ энэ наадмаа зохиолоо. Цаашид ч ”Жүр Үр” компани энэ наадмыг уламжлал болгон зохиох болно.
-
2016 оны 12 сарын 16
Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэрийн зохиол, Б.Тулгаагийн найруулга “Өвлийн тууж” киноны нээлт өчигдөр боллоо.
-
2016 оны 12 сарын 16
Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг ”SNOW MELODY” шинэ жилийн баярын концерт энэ жил хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна. Тус тоглолтонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцдог ба Монголдоо хамгийн том шинэ жилийн баярын тоглолт аж.Тоглолтод Монгол улсын Филармонийн СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ, МОРИН ХУУРЫН ЧУУЛГА, БАЯНМОНГОЛ ЖАЗЗ НАЙРАЛ ХӨГЖИМ, улсын Филармонийн ГОЦЛОЛ ДУУЧИД, ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИД, БҮЖИГЧИД оролцож үзэгчдэд бэлэг барих нь ээ.Ингээд бид тоглолтын талаарх зарим зүйлийг Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүнээс тодрууллаа.
-Улсын филармони шинэ жилийн баярт зориулж ”SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Улсын филармонийн нийт уран бүтээлчид буюу гурван оркестер, гоцлол дуучид гээд бүгд шинэ жилийн баярт зориулсан Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг анх өнгөрсөн жил зохион байгуулж байсан. Тэрнээс өмнө манай оркестерууд маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестероо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулсан маань үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Тоглолтыг үзсэн үзэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлж, талархал дэвшүүлсэн. Одоогоор уран бүтээлчид маань сургуулилтандаа ороод явж байна.
-Тоглолтын тухайд өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай вэ?
-Энэ жилийн тухайд гурван оркестр хамтарч оролцохдоо нэгдэж тоглосон номеруудыг түлхүү оруулж өгч байгаа. Гурван оркестр гэдэг маань 150, 160 хөгжимчин нэг дор тоглоно шүү дээ. Энэ бол манайдаа хамгийн олон хөгжимчнийг нэр дор тоглуулж буй гэдгээрээ бас их онцлог. Тухайлбал Баянмонгол жазз хөгжмийн найруулагч Д.Мягмардоржийн найруулгаар “Шинэ жилийн дууны цоморлог”-ийг гурван оркестр маань хамтарч тоглохоор сургуулилт хийж байна. Энэ мэтчилэн массыг хамарсан маш том том бүтээлүүдийг хамтарч тоглохоор бэлдээд байгаа.
-Тоглолтын ерөнхий найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?
-Манай тоглолтын найруулагчаар Улсын Филармонийн ерөнхий найруулагч ТС, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байна.
-Тоглолтод гаднаас ямар уран бүтээлчид оролцож, үзэгчидтэй мэндчилэх вэ?
-Энэ жилийн тоглолтод урилгаар АЖ Т.Зангад, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа нар урилгаар оролцож, ая дуугаа өргөхөөр болсон.
-Нууц биш бол тоглолтод ямар ямар уран бүтээлүүд тоглогдох вэ?
-Тоглолтод манай филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөнө. Т.Амина, С.Баттулга, Б.Наранбаатар, Л.Насанбуян, П.Өнөржаргал, Ц.Хулан гээд. Мөн Морин хуурын чуулга гэхэд “Хачтурян-Вальс маскарад”, Түмэнжаргал-Дурлалын вальс зэрэг уран бүтээлүүд тоглоно. Гэх мэтчилэн үзэгчдийг уйдаахааргүй гадна дотны шинэ жилийн холбогдолтой бүтээлүүдийг энэ үдэш тайзнаа эгшиглүүлнэ. Симфони найрал маань шинэ жилийн холбогдолтой дууны цоморлогийг сюит хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглохоор бэлдэж байна. “Баянмонгол” жаззынхан маань мөн л шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж байгаа.
-Тоглолтын тасалбарыг хаагуур худалдаалж байгаа вэ, мөн үнийн хувьд ямар байгаа вэ?
-Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн касс болон tiket.mn, болон 1900-1617-р захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой. Билетийн үнийн хувьд партер 30.000₮, бельэтаж 20.000₮ гэж байгаа.
-Оюутнууд хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үү?
-Тиймээ. Оюутан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань үнэмлэхтэйгээ ирээд 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Юнителийн хэрэглэгчид маань манай филармонийн кассаас тасалбараа авсан тохиолдолд 100 GG оноогоор 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд хоёр дахь жилдээ манай тоглолтыг дэмжиж Юнител компани хамтран ажиллаж байна. Хэрвээ манай тоглолтыг үзэж амжихгүй байвал тухайн өдөр Юнивишнийн IPTV-гийн 88 дугаар сувар, DDISH-ийн live 900-р сувгаар шууд үзэх боломжтой. Мэдээж хэрэг энэ сувгууд маань төлбөртэй.
-Тоглолт хаана хэзээ болох вэ?
-”SNOW MELODY” тоглолт маань 2016 оны 12 дугаар сарын 23-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглогдоно.
Ярилцсанд баярлалаа
-
2016 оны 12 сарын 16
Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөл тус тэмцээнд нийт 232 тамирчин оролцож байгаа юм. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
Тэгвэл эхний өдөр явагдсан ”Нэр, зүс царай”, ”Хоёртын тоолол” төрлийн дараах байдлаар манай тамирчид нийт авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна. Тухайлбал, ”Хоёртын тоолол” төрөлд ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр Ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялан аварга болжээ. Мөн Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байна.
-
2016 оны 12 сарын 15
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.
Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад зургаан хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна.
Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас ”Miss World” аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсээ хэсгээс Монголоо олоод VOTE дарна.
Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм.
Мөн Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс ”OFFICIAL MISS WORLD” гэж бичин хайлт хийнэ. Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.
Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.
-
2016 оны 12 сарын 15
Бараа бүээгдэхүүний дүр төрх болсон хүмүүс өдгөө ийнхүү өөрчлөгдсөн байна.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
-
2016 оны 12 сарын 14
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mongolian’s Got Talent” буюу “Авъяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлэг амжилттай зохион байгуулагдаж энэ жилийн үндэсний ялагчаар Энх-Эрдэнэ тодорч 100 саяын эзэн болсон билээ.
Тэгвэл Энх-Эрдэнээс дутуугүй байсан Б.Шижирбатыг түрүүлж чадаагүйд сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байсан. Тэгвэл ”Гацуурт” компаний захирал Чинбат Шижирбатад Америк улсруу аялаж сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнажээ.
-
2016 оны 12 сарын 13
БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч ”Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ. Тэрээр Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон ээлжит холимог тулааны тэмцээнд өрсөлдөн дахин ялалт байгууллаа.
Манай тамирчин ээлжит тулаанаа Вон Син Пактай хийлээ.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн дэвжээнд 18 тулаан хийж, 11-д нь ялсан хашир тамирчин.
М.Нандин-Эрдэнэ тоглолтын эхнээс илүүрхнээс өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор яллаа.
М.Нандин-Эрдэнэ мэргэжлийн дэвжээнд хүч үзэхээсээ сонирхогчийн боксоор хичээллэж байсан. Харин мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийж, 11 ялсан амжилттай.
Тэрбээр олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын анхны багш гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг байсан төдийгүй Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ цолтой тулаанч юм.
М.Нандин-Эрдэнэ ийнхүү сүүлчийн гурван тулаандаа дараалан яллаа. Энэ тулааны өмнө есдүгээр сард Вон Гин Киг ялсан юм.
-
2016 оны 12 сарын 13
Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруупах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр Шангри-ла зочид буудалд боллоо. Хоёр дахь удаагаа зохион байгуулаж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлсэн юм.
Эдгээр тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийнхэн статистик үзүүлэлт, улирлын амжилтаар нь дүгнэж тодруулав.
Ингээд дараах номинациудад шилдгүүдийг шалгарууллаа. Оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдэлийн шигшээ багийг тодрууллаа.
“Хүндэт алтан бөмбөг” шагнал - “Хангарьд” клуб
МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо
Шилдэг эрэгтэй тоглогч - “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж
Шилдэг шүүгч - МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан
Шилдэг эмэгтэй тоглогч - “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа
“Ганган гоол”-ын шагнал - “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбат
Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч -“Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга
Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч - “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
2016 оны бэлгэдлийн 11 тоглогчид:
Хаалгач: Б.Ариунболд
Хамгаалагч: Г.Билгүүн
Хамгаалагч: Б.Гарьдмагнай
Хамгаалагч: Д.Төрбат
Хамгаалагч: О.Оюунбаатар
Хагас хамгаалагч: Ишино Шута /Япон/
Хагас хамгаалагч: М.Мөнх-Эрдэнэ
Хагас хамгаалагч: О.Баяржаргал
Хагас хамгаалагч: Э.Пүрэвдорж
Довтлогч: Н.Наранболд
Довтлогч: О.Мижиддорж нар тус тус сонгогджээ.
-
2016 оны 12 сарын 12
Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” киноны нээлт энэ сарын 15-нд болох нь ээ.
-
2016 оны 12 сарын 12
”Авьяаслаг Монголчууд” шоуны талаарх постууд
-
2016 оны 12 сарын 12
Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? одоо бол би өөрөө өөртэйгөө л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж энд би хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно! Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ.
Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм. Гэсэн бодол дандаа л оюун санааг минь зүсэх болов эсхүл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ? дээ. Эр хүнээс ялгаатай нь, эмэгтэй хүнд ариун “сав” гэж зүйл бий. Хамгийн нандин байх ёстой, учир нь энд “маргааш” бүрэлддэг тул эмэгтэй хүн л ариун байх ёстой. Гэж би бат итгэсэн хүн. Угаас итгэсээр ч байх болно. Эмэгтэй хүн. /Энэ бяцхан охидыг хараал идээсэй. Мэс хүргээд л үрээ алчих юм аа!/
Эр хүний нулимс мөн эмэгтэй хүнд буй. Тэр нулимсыг хадгалах гэдэг бол бүсгүй хүний тавилан, аль эсхүл хэзээ ч юм хийсэн үйлийн үр юм. Харин угтаа бол эмэгтэй хүнд эр хүнээс өөр эзэн гэж үгүй, эзлэгч гэж үгүй, хоригдол ч гэж бас үгүй. Гэж бодон суутал бурханы галбир хорин настай эмэгтэйд л байдаг хэмээн хэлсэн эх хүний үг санаанд оров. Тийм ээ хорин настай бүсгүйд л бурханы галбир буй....
Эр хүний зовлон, нулимс, зориг, хүч чадал бүрийг эмэгтэй хүн өөртөө хадгалдаг. Зүгээр ч нэг хадгалах биш өөрөө шаналж хадгалдаг. Шархалж хадгалдаг. Үхэж хадгалдаг. Үхээд, үхтлээ амьдрах гэж нулимсаа арчин, арчин хадгалдаг.
Хэн нэгний хувьд хүршгүй оргил дахь ганц ширхэг эрдэнэ боловч, өөр хэн нэгэнд өөрийгөө жирийн л нэг хямдхан гоёл болгоод, зангиан дээр нь зүүлттэй явж чадах зориг эмэгтэй хүнд л байдаг. Бүсгүй хүн л ямар нэг зүйлийг туйлд нь хүртэл мөрөөдөж, өөрөө өөрийгөө хэн ч биш болтол нь үнэгүйдүүлж чаддаг нэг ёсны “аймар” улс юм. Бүсгүй хүн бол өөрийгөө үгүй хийж чадагч, амиа хорлогч л юм гэж хэлж болно. Харин энэ бүхэн нь эр хүний төлөө байдаг, аль эсхүл эр хүний удмыг залгагчын л төлөө байдаг. Бүх л насаараа эмэгтэй хүн эр хүний төлөө л амьдардаг. Эр хүнийг магтмуу. Гэж нэг тийм санаа алдаад хэлэх шиг оюун санаа түр амьсгаагаа дарав.
Тэгэхээр яг үнэндээ бол эр хүний төлөө л шатаж, унтарч тэгээд үнс болтлоо амьдрахаас өөр арга, аз жаргал, зовлон, нулимс гэж бидэнд үгүй. Яасан харгис, ямар энэрэнгүй ертөнц вэ!
Гэж хэлээд л би, дэвтэрээ хаалаа. Цаашаа би юугаа ч бодох вэ?
2012 оны 3 дугаар сар 30
Э.Бүжинлхам
Намрын мартагсад номоос 2012 он
-
2016 оны 12 сарын 12
ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 2-ний өдөр эхэлсэн дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Уг тэмцээнд манай улсаас 7, 9, 13 хүртэлх насны охидын, мөн энэ насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин оролцож байгаа юм.
-
2016 оны 12 сарын 11
ОХУ-ын Чувашийн Новочебоксарск хотод М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.
-
2016 оны 12 сарын 11
Хувцсанд тогтсон толбыг хэрхэн арилгах вэ? Хими цэвэрлэгээнд өгөх гэхлээр шинэ хувцас авснаас дутахааргүй мөнгө үpэx гээд байдаг. Тэгвэл та өөрөө цэвэрлээд үзвэл ямар вэ?
-
2016 оны 12 сарын 10
Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хунт нуур” балетыг бүжих юм байна. Гурван бүлэгт, дөрвөн үзүэгдэлт уг балетын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, туслах найруулагчаар Ц.Чинзориг нар ажиллаж байгаа гэнэ.
Одетта, Одиллия, Ротбард, хатан эх, том, жижиг хун, бусад дүрүүдэд УДБЭТ-ийн балетын жүжигчид болон ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглох аж.
“Хунт нуур”-ыг анх 1975 оны зургадугаар сард дуурийн тайзнаа тавьсан түүхтэй бөгөөд өнгөрсөн онд 40 жилийн ой нь тохиож тус театрын хамт олон өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
-
2016 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын кино теартруудын арванхоёрдугаар сарын 2-8-нд статистик тоолуурыг “Рэкет” инээдмийн, адал явдалт кино дахин тэргүүллээ. “Бондоолой фильм”, “Оранж энтертайнмент”-ын хамтын бүтээл “Рэкет” УСК арваннэгдүгээр сарын 23-нд нээлтээ хийсэн. Үүнээс хойш кино тоолуурыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байна.
-
2016 оны 12 сарын 09
Швейцарийн Цюрих хотноо жүдо бөхийн Армийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээн 12-ныг хүртэл үргэлжлэх аж.
Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 13 тамирчин оролцож байна.
Тухайлбал, 60 кг-д ОУХМ Д.Баярмагнай, 66 кг-д ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медалы А.Батсуурь, 90 кг-д ОУХМ, Гранпри ангиллаас хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн Г.Алтанбагана, +100 кг-д ОУХМ, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнген медальт Ө.Дүүрэнбаяр нар авхаалж самбаагаа сорих юм.
-
2016 оны 12 сарын 09
Найруулагч Б.Чингүүний бүтээл “Аз жаргал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Мөн энэ өдөр Б.Чингүүний төрсөн өдөр тохиож буй юм байна.
“Аз жаргал” уран сайхны кинонд хүний дотоод сэтгэлийн мөн чанар, амьдралын үн цэнийг харуулахыг зорьсон аж. Киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг, залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээжээ.
Киноны нээлт энэ өдрийн 15.00 цагт “Тэнгис” кино театрт, 19.00 цагт “IMAX” кино театрт болно.
-
2016 оны 12 сарын 09
Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 27 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд у.х Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, у.н Н.Бүрэнбаатар, Д.Цогзолдорж, Б.Заяамандах, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос улсын шинэ харцага Т.Баасанхүү түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв. Их шөвөгт у.х А.Цацабшир, у.н Л.Лха-Очир нар шалгарлаа. Дунд шөвөгт у.х Х.Гантулга, у.н Э.Даш, а.х.а Б.Номиндалай нар үлдэв.
Гурвын даваа
1. Ш.Уламбаяр у.х –Б.Эрдэнэбаяр а.з
2. А.Цацабшир у.х –Ө.Батзул а.х
3. Н.Батзаяа у.х –О.Түмэн а.з
4. Т.Баасанхүү у.х –О.Баярхүү а.а
5. Б.Бат-Өлзий у.х –Л.Энхсаруул а.н
6. Х.Гантулга у.х –Ц.Батжаргал а.х
7. Д.Цогзолдорж у.н –П.Мөнхбат а.а
8. Б.Сангисүрэн у.н –Э.Лхамхүү а.н
9. Ц.Одбаяр у.н –Ц.Ганбат а.х
10. Л.Лха-Очир у.н –Б.Доржсүрэн а.х
11. Ч.Ганзориг у.н –Ц.Адъяа а.х
12. Э.Даш у.н –Б.Бат-Эрдэнэ а.н
13. Б.Ганхуяг у.н –П.Өсөхбаатар а.х
14. Ц.Чимэддорж у.н –Ж.Бямбадонид а.н
15. Ч.Хөхчирэнгэр у.н –Н.Мустафа а.а
16. Д.Амарсайхан у.н –О.Наранбаатар а.х
17. Б.Чимэдвандан у.н –Б.Бат-Орших а.а
18. Б.Номиндалай а.х.а –Д.Аззаяа а.н.н
19. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ш.Чинтулга а.х
20. Б.Эрдэнэхүү а.х.а –Д.Пүрэвдорж а.х
21. Ц.Бямба-Очир а.х.а –Ч.Эрдэнэсайхан а.з
22. Н.Золбоо а.х.а –Т.Сайханжаргал а.а
23. О.Хангай а.а –Ш.Отгонтөгс а.а
24. Б.Тайван а.а –У.Береке а.а
25. Б.Хишигбаатар а.а –Цэ.Мөнхбаяр а.а
26. Т.Бэгзсүрэн а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
27. Д.Тогтохжаргал а.а –Д.Тамир а.а
28. Ш.Пүрэвгарьд а.а –Б.Даваа-Очир а.а
Дөрвийн даваа
1. Ш.Уламбаяр у.х –Ц.Адъяа а.х
2. А.Цацабшир у.х –Ч.Эрдэнэсайхан а.з
3. Н.Батзаяа у.х – Т.Сайханжаргал а.а
4. Т.Баасанхүү у.х – У.Береке а.а
5. Б.Бат-Өлзий у.х – Цэ.Мөнхбаяр а.а
6. Х.Гантулга у.х – Б.Хаш-Эрдэнэ а.а
7. Б.Сангисүрэн у.н – Ш.Пүрэвгарьд а.а
8. Ц.Одбаяр у.н –Д.Тогтохжаргал а.а
9. Л.Лха-Очир у.н –П.Мөнхбат а.а
10. Э.Даш у.н –О.Хангай а.а
11. Б.Ганхуяг у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
12. Ц.Чимэддорж у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
13. Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Номиндалай а.х.а
14. Д.Амарсайхан у.н –Б.Чимэдвандан у.н
Тавын даваа
1. А.Цацабшир у.х –Ц.Адъяа а.х
2. Н.Батзаяа у.х – Б.Номиндалай а.х.а
3. Т.Баасанхүү у.х – Б.Сангисүрэн у.н
4. Х.Гантулга у.х – Д.Тогтохжаргал а.а
5. Л.Лха-Очир у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
6. Э.Даш у.н –Д.Амарсайхан у.н
7. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Цэ.Мөнхбаяр а.а
Зургаагийн даваа
1. А.Цацабшир у.х –гоц мөргөв
2. Т.Баасанхүү у.х – Б.Номиндалай а.х.а
3. Х.Гантулга у.х – Л.Лха-Очир у.н
4. Э.Даш у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
Долоогийн даваа
1. А.Цацабшир у.х –Ш.Мөнгөнбаатр а.х.а
2. Т.Баасанхүү у.х – Л.Лха-Очир у.н
Наймын даваа
1. Т.Баасанхүү у.х - Ш.Мөнгөнбаатр а.х.а
/түрүүлэв/ /үзүүрлэв/