зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

174 175 176 177 178 179 180
  • Өнөөдөр хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 1 сарын 15
    Олон улсын цанын спортын холбооныхон дэлхий нийтийн анхаарлыг өвлийн спортод хандуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2012 оноос “Бүх дэлхийн цасны өдөр” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулах болсон. Жил бүрийн нэгдүгээр сарын 18-нд тохиодог эл өдрийг өдгөө дэлхийн 38 орон тэмдэглэдэг бөгөөд зарим улс өвлийн спортын олон улсын өдөр хэмээн үзэж, хүүхэд багачууд, насанд хүрэгчдийн дунд өвлийн спортын тврлүүдээр тэмцээн зохиодог аж. Манай орны хувьд анх 2015 онд БНХАУ, Армен улсын хамт “Бүх дэлхийн цасны өдөр”-т нэгдэж, “Скай ресорт” цанын баазад гүйлтийн болон уулын цана, снөүбоардыг сурталчилсан сургалт явуулж, мэргэжлийн тамирчид, сонирхогчдыг ввлийн спортын найман төрлөөр өрсөлдүүлсэн. Тэгвэл энэ жилийн цасны өдрийг ирэх ням гаригт буюу 15-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэхээр болжээ.
  • Боксын УАШТ өнөөдөр өндөрлөнө
    2017 оны 1 сарын 15
    Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ спортын төв ордонд тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм.

    Энэ жилийн тэмцээний хувьд сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байсан.Тэгвэл таамаг ёсоор МУГТ Д.Отгондалай ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-ын жингийн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа юм.
  • Гайхалтай түүх өгүүлсэн 25 маш ховор гэрэл зураг
    2017 оны 1 сарын 15
    Гайхалтай түүх өгүүлсэн 25 маш ховор гэрэл зургийг 24tsag.mn сайт хүргэж байна. Эдгээр зургууд нь өнгөрсөн зууны эхэн, дунд үед болж өрнөсөн сонирхолтой үйл явдлуудыг харуулсан түүхэн, ховор гэрэл зургууд юм.
  • Дуучин Т.Дэлгэрмөрөнд ”үнэлэгдсэн” бүсгүй
    2017 оны 1 сарын 13
    Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учирын сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлага дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ. Х.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш бүсгүй гэдгээрээ ид гялалзаж яваа уран бүтээлч юм. Түүний тоглолтод мэргэжил нэгт нөхөд болон ойр дотны хүмүүс нь бүхий л бололцоогоороо дэм өгч байгаа бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа:

    “Дуунд дуртай урлагт хайртай түмэндээ миний бие Мөнгөнцэцэг дуучин дүүгийнхээ ”Уулзахын хүслэн” тоглолтыг үзэн сонирхож шүүн тунгаахыг санал болгоё. СУИС-ийн мэргэжлийн дуулаачын ангийг онц сайн дүүргэж төгссөн энэ эрхэм хөөрхөн дуучин дүүгээ онцолж, миний бие ”Хайрийн дээд хань” дуугаа хамтран дуулсан нь учиртай. Энэ гайхамшигт увидасыг хэрхэн хөглөхөө би түүний тайзан дээр харуулнам зээ.Түүний хоолойн чадал цар хүрээг та бүхэн минь Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнтэй хослуулан тольдож хүлээн авж сонордоорой. Говь-Алтайгаас ургасан цуурай Монголоо чимэх болтугай” хэмээн халуун дулаан сэтгэлийн үгээ нийтлэжээ.


    Эх сурвалж: www.assa.mn
  • Тахтийн тэмцээнд манай найман бөх зодоглоно
    2017 оны 1 сарын 13
    Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээн 37 дахь удаа Мешхед хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн 3 төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болно.

    Манай бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжөөд энэ удаа оролцох гэж байна. 57 кг-ын жинд Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо/, 61 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/, 65 кг-ын жинд Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/, 70 кг-ын жинд Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/, 74 кг-ын жинд Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, 86 кг-ын жинд Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/, 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/, 125 кг-ын жинд Энхбаатарын Төгөлдөр, /”Хасу-Мегастарс” клуб/ нар барилдана.

    “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцоно.

    2014 онд манай бөхчүүд оролцоход олон улсын хэмжээний мастер Б.Номин хүрэл медаль хүртсэн байна.

    Манай бөхчүүд тус нэр хүндтэй тэмцээнд 1967 оноос оролцож Д.Сэрээтэр, Т.Артаг нар мөнгө, С.Сүрэнжав, Ц.Нацагдорж,, Х.Баянмөнх нар хүрэл медаль хүртэж байснаас хойшхи хугацаанд олон улсын хэмжээний мастер Ч.Батбадрал 1991 онд, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч байжээ.
  • ”Цагаан хадаг” УСК олон улсын кино наадамд нэр дэвшжээ
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэсэн ”Цагаан хадаг” уран сайхны кино олон улсын кино наадамд нэр дэвшжээ. Тодруулбал, Бангладеш улсад нэгдүгээр сарын 12-20-нд болж буй 15 дугаар ”Dhaka International Film festival-15th” кино наадам, Энэтхэг улсад хоёрдугаар сарын 2-9-нд зохион байгуулах ”Bengaluru International Film-9th” кино наадамд тус тус Азийн шилдэг кино номинацид шалгарч нэр дэвшүүлсэн байна.

    ​
  • 20 сая төгрөгийн эзэн өнөөдөр тодорно
    2017 оны 1 сарын 12
    Монголын хамгийн том шагналын сантай , хоолны өрсөлдөөнт шоу “Мастер тогооч-2” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлэгт 30 гаруй хүн оролцсоноос финалд хоёр хүн үлдээд байгаа билээ. Оролцогч Б.Аки, Г.Анхбаяр хоёроос нэг нь шалгарч , 20 сая төгрөгийн эзэн болно. Мөн хоол бол урлаг гэдгийг батлан энэ салбар дахь нэр төрөө алдаршуулах юм. Үүнээс гадна сүүлийн шалгаруулалтад тэнцсэн шилдэг гурван тогооч нарыг шагналт байр хүлээж байна.
    Хамгийн сонирхолтой , бүтээлч, хоол идэх апетит хөдөлгөсөн шоу нэвтрүүлгийг хоолны зах зээлд байр сууриа бататгасан тогооч нар шүүнэ. Тухайлбал, “Silk road” рестораны захирал Я.Энхээ, “Pallas” катеринг компанийн захирал Г.Мөнгөндолгио, “MGC” компанийн захирал С.Батмөнх , хамгийн олон ээжүүд, хоол сонирхогчдыг нэгтгэж чадсан “Sweet kitchen” сошил группыг үүсгэн байгуулагч Г.Тэмүлүн нар шүүж, хөгжилтэй тогооч Г.Тэнгис хөтлөх юм.
    Жилдээ багаар бодоход л 500 сая ам.доллар эргэлддэг хоолны салбарт хэн нь манлайлж, 20 сая төгрөгийн эзэн болох вэ. Шилдэг тогооч нарын өрсөлдөөнийг та “Ви” телевиз дээр орой 20:30-д сувгаа тааруулснаар мэдэх боломжтой.
  • ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгоно
    2017 оны 1 сарын 12
    Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны анхны тэмцээнииг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн УАШТ- д 23 байгууллагын 280 тамирчин оролцсон.



    Энэ жилийн улсын аварга болсон тамирчид дэлхийн аваргад өрсөлдөхгүй ажээ. Учир нь чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дэлхийн аваргад орсолдох тамирчид сонгон шалгаруулалтад оролцож тэмцээний эрхээ авах юм байна. Тухайлбал, улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авах бол мөнгө, хүрэл медаль, V байранд орсон тамирчид чансааны оноо цуглуулах юм. Энэ тамирчид нэмэлт барилдаанаас эрхтэй болно.



    Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24- нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26- нд Францын Парис хотноо болох юм.

  • Ардын хүү ганцаардаад байна
    2017 оны 1 сарын 11
    Саарал ордонд байгаа хүмүүсээс
    Самандын Жавхлан онцгойрч харагдаад

    Гадаадын үнэтэй хослолнууд дунд
    Ганцхан дээл сондгойрч харагдаад
    Ганц шүлэг бичихгүй бол
    Гар минь загтнаад болохгүй нээ…

    Олон мууран дундах оготно аятай
    Орчин нь нилээн бач уу байх шигээ
    Олиггүй баахан гишүүдийн дунд
    Орчлон дэндүү давчуу байх шигээ

    Эх хэлээрээ ярихаар
    Эрлийз хүмүүс доёолоод байхийн
    Дээлээ өмсөхийг шаардахаар
    Дээрэнгүй хүмүүс дооглоод байхийн

    Ах дүү хамаатан садан дунд
    Айлын хүүхэд шиг гансраад байх шигээ
    Авилгалчдаар дүүрэн ордонд
    Ардын хүү ганцаардаад байх шигээ

    Хамаг Монголоо өмгөөлсөн
    Хатуу бэрх тулаанд чинь
    Хажууд чинь байж хань болохгүй ч
    Хандаж хэдэн үг хэлье

    Олонхи нь таньд хатуурхана
    Орхиж битгий буцаарай
    Олуулаа таныг гадуурхана
    Огтхон ч битгий цуцаарай

    Дээлээ өмсөж морио унаад
    Дэлхийг донсголсон түүх байхад
    Нэгдэж бүгд дээлээ өмсөөд
    Нийгмээ өөрчлөх өдөр ирнээ

    Та харин тэсээрэй
    Тайван байлгахгүй тэмцээрэй

    Зав гарвал түлхчих гээд
    Завсар гарвал хүлчих гэсэн
    Зальжин нөхөд олон тул
    Зайгаа сайн барьж яваарай

    Аюул ихэнхдээ араас ирдэг
    Ард талаа сайн харж яваарай
    Амжилт бүхэн биднээс эхлэнэ
    Ард түмнээ сайн хайрлаж яваарай

    Нэг л бишдээд ирвэл
    Нийтээрээ бид нэгдэнэ уриалаарай
    Нэг ч алдаа бүү хий
    Нээтэглээд таныг барина шүү

    За тэгээд ард олон нь
    Залуу хөгшингүй таны талд
    Нэрээ хичээгээд гэрээ сахиад байж бай
    Нэг л өдөр бид очно бүү ай…

    ✔Самандын Жавхлангаа дэмжицгээе!
  • Дуучин Д.Батцэцэг ”Үртэй хүн жаргалтай”
    2017 оны 1 сарын 11
    Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн олон гайхалтай уран бүтээлүүд бий. Тэдний нэг МУСТА Л.Оюунчимэг агсны амилуулан дуулсан ”Үртэй хүн жаргалтай” дуу нь одоо ч бидний сэтгэлд тодхон үлджээ.

    Тэгвэл энэхүү гайхалтай дууг нийтийн дууны шинэ үеийн төлөөлөл болох дуучин Д.Батцэцэг амилуулан дуулсан байна. Дууны аяыг Л.Батаа зохиож, үгийг Ж.Цогт бичжээ. Ингээд уншигчиддаа Монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн гайхалтай нэгэн уран бүтээлийг дуучин Д.Батцэцэгийн дуулснаар хүргэж байна.
  • Японы кино өдрүүд болно
    2017 оны 1 сарын 11
    Монгол Японы найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан энэ сарын 18-аас 20-ны өдрүүдэд Японы кино өдрүүд болох гэж байна. Тэрээр Тэнгис кино театрт өдөр бүр 15:00,18:00 цагуудад хоёр удаа үнэ төлбөргүй кинонууд гарах гэнэ.



    Энэ удаагийн онцлог нь японы ард түмэн хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн хөдөлмөрлөж амжилт бүтээл гаргаж байгаа талаар сургамжтай сайхан кинонууд гарах аж.

  • “Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн тэмцээн болно
    2017 оны 1 сарын 10
    Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 20 жилийн ой, ”Перфект боди” фитнес клуб таван жилийн ойгоо тохиолдуулан “Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Нээлттэй тэмцээн ”UB palace”-ийн ”Royal” танхимд нэгдүгээр сарын 27-нд болно.



    Уг тэмцээн нь боди билдинг, эмэгтэй модел, эрэгтэй спорт модел зэрэг дөрвөн ангилалаар явагдах аж. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.
  • Хөсөгтөн хамтлаг Бразилд тоглоно
    2017 оны 1 сарын 10
    ”Авьяаслаг азичууд 2015” тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг энэ нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна. Мөн сарын 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
  • “Болор цом”-ын бүртгэл энэ сарын 20-нд дуусна
    2017 оны 1 сарын 10
    “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болох юм.



    Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.
  • “Алтан-Өд” наадмын эзэд тодорлоо
    2017 оны 1 сарын 10

    Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр хэн, ямар бүтээлээрээ шагнал хүрсэнийг танилцуулъя.



    ”АЛТАН ӨД-2016” наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:



    Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - Зохиолч Ш.Энхбаярын ”Болжмор, ”Шоовдор”
    Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Жамъянгийн ”Сарны шувуу”
    Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Т.Бум-Эрдэнийн ”Дотроосоо”
    Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын ”Байх, байх үгүйн дунд”
    Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр - Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын ”Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”
    Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - Зохиолч П.Батхуягийн ”Эсрэг цаг-3”
    Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Дашмөнхийн ”Цэвэрхэн саруулхан газар”
    Жүжиг, киноны шилдэг зохиолоор - Ш.Гүрбазарын ” Жаргаагүй нар”
    Яруу найргийн шилдэг бүтээлээр - Яруу найрагч Я.Баяраагийн ”Таслал”
  • В.Батбаярын нэрэмжит боксын УАШТ өнөөдөр эхэлнэ
    2017 оны 1 сарын 10
    Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын УАШТ Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр эхлэх бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.



    Тус тэмцээнд нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана.
  • Монголын циркчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртжээ
    2017 оны 1 сарын 09
    Монголын үндэсний циркийн ”PUJE & GUYS” хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн наадамд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ.

  • Яруу найрагч О.Цэнд-Аюуш үүцээ задаллаа
    2017 оны 1 сарын 09
    “Болор цом” яруу найргийн наадамд 2009 оноос хойш жил алгасалгүй айргийн тавд давхиж буй МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш шинэ оноо шинэхэн бүтээлтэй угтжээ.
  • ОУ-ын хэмжээний мастер Б.Одончимэг УАШТ-д найм дахь удаагаа түрүүллээ
    2017 оны 1 сарын 09
    УАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ
  • Жүдогийн ДАШТ-2018 Бакуд болно
    2017 оны 1 сарын 08
    Жүдогийн ДАШТ
174 175 176 177 178 179 180
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 25 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    3 цаг 41 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    7 цаг 52 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 10 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 29 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 33 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    9 цаг 44 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 10 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 26 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    10 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 17 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 23 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 5 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 8 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 16 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК