-
2016 оны 9 сарын 05
Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.
Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон 2016 оны намрын дунд улаагчин тахиа сарын долооноос есний өдрүүдэд үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж буй дор Норовбанзад гуайнхаа нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж байна. Багшийнхаа ойд зориулж энэ үеэр уртын дууны баярт монголын болоод олон улсын нутаг нутгийн авьяастан, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчид нь чинхүү сэтгэлээр баяр талархалтай идэвх санаачилгатай оролцож байна.
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл 2016 оны 9 дүгээр сарын 5-ны 14:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн 211 тоотод явагдана.
-
2016 оны 9 сарын 05
Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.
-
2016 оны 9 сарын 05
Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, ”Хязгааргүй дуулал” ТББ-аас хамтран ”100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. ”100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.
Өдөрлөгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ”Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар хөтлөн явуулсан юм.
Тус яруу найргийн өдөрлөгт Увертюра хамтлаг, МУГЖ Ч.Баярмаа, МУГЖ Б.Дашдондог, МУСТА Т. Дэлгэрмөрөн (Номин талст), МУСТА С.Амармандах (Хар сарнай) МУСТА Б.Батболд, МУСТА Я.Гэрэлчулуун, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, БХИС, Цэргийн хөгжмийн сургууль үлээвэр найрал хөгжимчид оролцсон юм.
-
2016 оны 9 сарын 04
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.
-
2016 оны 9 сарын 04
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл маргааш дуусна
-
2016 оны 9 сарын 04
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
-
2016 оны 9 сарын 03
“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг болно
-
2016 оны 9 сарын 03
Пүнтүүзтэй салат хийж идээрэй
-
2016 оны 9 сарын 03
Намар цаг өөрчлөлт, шинэчлэлийг дагуулдаг. Тэр ч жамаараа бидний амьдрал ирэх сард их бага хэмжээгээр өөрчлөлтүүдтэй нүүр тулах бололтой. Хамгийн сайхан нь ямар ч өөрчлөлт эцсийн эцэст сайн сайхныг авчирдаг билээ.
-
2016 оны 9 сарын 03
УДЭТ намар цагийн тоглолтоо “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ
-
2016 оны 9 сарын 02
Азербайжан улсын Баку хотноо 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад албан ёсоор нээлтээ хийлээ. Уг олимпиад энэ сарын 1-нээс есдүгээр сарын 14-ний хооронд зохигдох бөгөөд нийт эрэгтэй 180, эмэгтэй 140 орны баг тамирчид оролцож буй нь тухайн тэмцээний рекорд амжилт болоод байгаа юм.
Энэ удаагийн олимпиадад манай улсын шатарчид 17 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эрэгтэй тамирчидаас Г.Мөнхгал, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, С.Билгүүн, Н.Баттулга нар харин эмэгтэй тамирчидаас Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, У.Лхамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад манай тамирчид чансаагаараа эрэгтэй 180 орны багаас 57 дугаарт, эмэгтэй 140 багаас 15 дугаарт эрэмбэлэгдэж байна.
-
2016 оны 9 сарын 02
Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
-
2016 оны 9 сарын 02
Хакухо М.Даваажаргал есдүгээр сарын башёг өнжинө
-
2016 оны 9 сарын 02
Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Рио-2016” паралимпийн наадам энэ сарын 7-18-нд Бразил улсад болно.
-
2016 оны 9 сарын 02
Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон ”Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тоглолтыг ”Sings for Mazaalai” уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийх гэнэ.
“Звери” хамтлаг 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийг гоцлол дуучин Роман Билык анх үүсгэн байгуулжээ. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм.
-
2016 оны 9 сарын 01
Жавхлан маань анхныхаа цалин 1,542,122 төгрөгөөрөө БЗ дүүргийн 85-р сургуулийн нэг ангид сурагчын дүрэмт хувцас дээл бэлэг болгон барижээ. Анхны гэдгийн учир нь урьд нь ерөөсөө ямар нэгэн албаны ажил хашиж цалин авч ажиллаж байгаагүйн билээ. Энэ хүнд цагт дэм дэмэндээ байж ”Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэдэг энэ л байхдаа.
-
2016 оны 9 сарын 01
паралимпийн
-
2016 оны 8 сарын 31
http://wrestleology.myshopify.com/collections/frontpage/products/protest-tee
-
2016 оны 8 сарын 29
Соёл урлагийн ажилтны баяр “Чингисийн хүрээ” цогоцолборт болно
-
2016 оны 8 сарын 29
Өнгөрөгч бямба гаригт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням ”Рио-2016” олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдлээ.
Үүнд, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар цолонд тодорхойлохоор Удирдах зөвлөлийнхөн санал нэгджээ.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням 2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоор болжээ.
”Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий хүрэл, дэлхийн шилдгүүдийн тулаан ”World Masters” тэмцээнд гурав дараалан түрүүлсэн анхны жүдоч, ”Их дуулга”, Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медалийн амжилтаар нь Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.
Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон ”Москва-1980” олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Д.Сумъяагийн багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, анхны багш Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнуулах хүсэлтийг Удирдах зөвлөлийнхөн гаргасан байна.