-
2015 оны 3 сарын 28
Дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш буюу 2013 оны 11 сарын 16-ны 17.00 цагт “Чио Чио Сан” дуурийг тоглох гэж байна. Эрвээхэй нүдэн Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийг манай тайзнаа 1967 оны 4 сарын 17-нд анх тоглож байжээ. Мөн 1991 онд шинэчлэн тавьж байсан түүхтэй.
Үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягддаг. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгадаг юм. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл дуурийн цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ.
-
2015 оны 3 сарын 28
“Mongolia open 2015” тэмцээн эхэллээ
-
2015 оны 3 сарын 28
Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга
-
2015 оны 3 сарын 28
Гэдэс цэвэрлэх арга
-
2015 оны 3 сарын 27
Өнөөдөр “Олон улсын театр”-ын өдөр
-
2015 оны 3 сарын 27
Баянзүрх дүүрэг дэхь ”Цоглог жаалууд цэцэрлэг” нь нэмэлт элсэлтээ авч эхэллээ. Тус цэцэрлэг нь хүүхдийн сурч боловсрох орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулсан бөгөөд дэргэдээ төгөлдөр хуурын сургууль, Орос хэлний өдөр өнжүүлэх ангитай юм. Тиймээс 4 дээш насны хүүхэдтэй эцэг, эхчүүд цэцэрлэгээс гадна төгөлдөр хуур, Орос хэлний сургалтад хүүхдээ сургах боломжтой.
Таны хүүхдийг мэргэжлийн өндөр боловсролтой, туршлагатай багш нар хүлээж байна.
Бид цэцэрлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг захирал н.Нямхүүгээс асууж тодрууллаа.
- Танай цэцэрлэгийн давуу тал юу вэ?
- Нэгдүгээрт, манай цэцэрлэг нь хотын төвдөө ойрхон байршилд байдаг. Мөн орчин сайтай. Жишээлбэл, гэр хорооллын цэцэрлэгүүд хүүхдүүдийг нарлуулж, салхилуулахад төвөгтэй санагддаг. Шороо их босдог гэх мэт бэрхшээл ихтэй. Энд бол тийм биш. Хотын төв болон автобусны буудалдаа ойр байх нь эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авч байхад төвөггүй гэсэн юм. Хоёрдугаарт, манай цэцэрлэгийн багш улсад 20 гаруй жил ажилласан ахлах зэрэгтэй, туршлагатай маш сайн хүн. Тэгэхээр хүүхдийнхээ аюулгүй болоод амгалан тайван байдалд бүрэн итгэж болно гэсэн үг.
- Орчноос гадна сургалтын чанарт эцэг, эхчүүд анхаарлаа их хандуулдаг шүү дээ. Энэ тал дээр танай цэцэрлэг яаж ажиллах вэ?
- Мэдээж сургалтын чанар чухал. Би дээр хэлсэн шүү дээ. Манай багш маш туршлагатай сайн багш байгаа. Бид цэцэрлэгийн хүүхдүүдийн насны онцлогт тааруулсан сургалтын арга барилыг боловсруулан хичээлээ заана. Цэцэрлэгийн хүүхдүүд айхтар математикийн томъёо цээжлээд зохион бичлэг бичнэ гэж юу байхав. Мэдээж дуу дуулж, шүлэг унших, хувцсаа эмхлэх, гараа угааж сурахаас эхлээд ахуйн дадалд суралцана шүү дээ. Бид бусад цэцэрлэгийн адил л сургалттай.
- Төгөлдөр хуурын сургалттай гэлээ? ”Цоглог жаалууд” цэцэрлэгт явж буй хүүхдүүд энэ суралцах боломжтой юу?
- 4 дээш насны хүүхдүүд суралцах боломжтой. Дөрвөн нас гэж хэлж буйн учир төгөлдөр хуурын сургалтыг энэ наснаас эхлэн заахад илүү тохиромжтой байдаг юм. Төгөлдөр хуурын сургалт нь одоохондоо өглөөний цагаар хичээллэж байна. Төгөлдөр хуурын сургалт нь тусдаа төлбөртэй байгаа. Аль алинд явуулах хүсэлтэй эцэг, эхчүүд бидэнтэй ярьж тохироход асуудал байхгүй.
Тиймээс 2-5 насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд та бүхнийг урьж байна. Та бүхэн доорх утсаар холбоо барин илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
24tsag.mn
-
2015 оны 3 сарын 27
Дуучин А Cool төрсөн өдрөөрөө тоглолт хийхээр болжээ.
-
2015 оны 3 сарын 27
Гарааны бүрэлдэхүүнээ зарлалаа
-
2015 оны 3 сарын 27
-О.Амгаланбаатар бизнесийн чиглэлээр сургууль төгссөн хэрнээ топ модель, амжилттай залуу жүжигчин болсон байна. Амьдрал өөрийг тань кино урлагт хэрхэн хөтлөснийг ярьж өгөөч?
-
2015 оны 3 сарын 26
Монголын урлагийг нийтийн дуугүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өнөөдөр нийтийн дууны урлагийнхан буюу ”Нийтийн дуучдын нэгдсэн холбоо” байгууллагын гишүүд хуралдаж удирдах зөвлөлөө сонгосон байна.
-
2015 оны 3 сарын 26
“Монголоороо” хэмээх нэртэй төв байгуулсан тэрээр төвийнхөө шавь нарт монгол бичиг заахын хамт өөрөө ч бас суралцаж байгаа аж.
-
2015 оны 3 сарын 26
“Гэгээн муза-2015” наадам шилдгүүдээ тодруулна
Thursday, Mar 26 2015
Бичсэн Болор
Хэвлэх Email
“Гэгээн муза-2015” наадам шилдгүүдээ тодруулна
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2015” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза” наадмыг Олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлжээ. Наадамд Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцохоор мэдэгджээ.
Бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүх юм. Наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм. Одоогийн байдлаар тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ.
-
2015 оны 3 сарын 26
Жүжигчин Жо Ин Сугийг бид ”Балид болсон явдал”, ”Зочид буудлын эзэн” зэрэг киногоор нь сайн мэдэх болсон билээ. Тэрээр чадварлаг жүжигчнээс гадна алдартай модель гэнэ
-
2015 оны 3 сарын 26
Маргааш 18:00 цагаас ”Марко Поло” киноны нээлтийн арга хэмжээ Хүннү моллд болно. Тус арга хэмжээнд ”Марко Поло” киноны зохиолч Жон Пуско болон Ерөнхий найруулагч Даниель Миннихан нарын гадны зочид төлөөлөгчид болон Жүжигчин Б.Амарсайхан оролцох ажээ.
Улаан хивсний ёслолын байдлаар болох тус арга хэмжээнд телевиз, сонин, сайтын сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач нарт нээлттэй болох тул та бүхэн Холливудын арга хэмжээтэй зэрэгцэхүйц тус арга хэмжээг очиж сурвалжлах боломжтой юм байна. Та бүхнийг өргөнөөр оролцон сурвалжлахыг урьж байна.
-
2015 оны 3 сарын 25
Дуучин С.Жавхлан Ерөнхийлөгчтэй халз мэтгэлцэх их ажилд бэлтгэхийнхээ хажуугаар минут тутамд хоёр дуудлага хүлээж аваад үнэн завгүй байгаа гэнэ.
-
2015 оны 3 сарын 25
Торонтогийн загварын долоо хоногт танилцуулсан загварууд
-
2015 оны 3 сарын 25
Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт болох гэж байна.
-
2015 оны 3 сарын 25
Хоолойн цар хүрээ сайтай, чадалтай хоолойтой гэгддэг МУГЖ Ж.Алтанцэцэг гурав дахь охиноо асраад гэртээ байгаа хэдий ч угийн дайчин болохоор уран бүтээлээ туурвисаар байна.
-
2015 оны 3 сарын 25
Цэргийн албыг нэр хүндтэйгээр хаасан Солонгосын жүжигчид
-
2015 оны 3 сарын 25
”Korea Times” сониноос Солонгосын хамгийн сэтгэл татам жүжигчдийг шалгаруулах санал асуулга явуулжээ