2014 оны 12 сарын 31
Өнгөрч байгаа 2014 онтой харьцуулахад ирэх жил илүү эерэг байх төлөвтэй байгааг энэхүү зурхайнаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд эрс өөрчлөлтийн, өөдлөх дэвжих жил байх нь. Мөн ирж буй 2015 оны өрнийн зурхайн онцлог нь Бархасбадь гараг Арслангийн ордны одтой нэгдэж буй явдал юм. Арслангийн ордныхон бол бүхний удирдагч, улстөрчид, үргэлж захирал даргууд байдаг билээ.