Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

20 21 22 23 24 25 26
  • МАН: Тахимаа өгддөггүй залуусын танхайн хэрэг хүчирхийлэл боллоо!
    2016 оны 12 сарын 05
    ...Монгол төрд тулсан асуудалд шийдвэр гаргадаг тэнэг зөнөгүүд зөндөө бий. Ихэвчлэн тэнэг зөнөг шийдвэр гаргана. Эдийн засгийн А ч үгүй байж сайд болно. Эрх зүйн наад захын мэдлэггүй атлаа хууль “үйлдвэрлэнэ”. “Одоохондоо хийх ажлаа сайн мэдэхгүй л байна” гэдэг алдарт үгийг нөхдийнхөө нүүрийг улалзтал хэлнэ...
  • Даргынхаа “Но”-г хэлчих буюу орчин цагийн Ногоон малгайтнууд
    2016 оны 12 сарын 03
    ...Ойр дотны эмэгтэйчүүд, найз нөхдийг нь барьж хориод “Даргынхаа но-г хэлчих” хэмээж байгаа нь “Ногоон малгайтнуудын” үе эргээд ирж гэхээс өөр дүгнэлт алга. Ёстой л Э.Бат-Үүл баатарын хэлсэнчлэн цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болдог аж....
  • МАН-ын дарга нарын ”Давхар дээл” орон нутагт ”халдварлажээ”
    2016 оны 12 сарын 03
    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу МАН-ын удирдлагуудад захидал хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

    -Би МАН-ын жирийн гишүүдийн нэг. УИХ-ын сонгуульд нам маань ялалт байгуулсанд талархаж, миний өчүүхэн хувь нэмэр бий гэдэгт итгэж явдаг нэгэн. Сонгуулийн өмнө манай намын дарга нар “Мэргэжлийн Засгийн газар байгуулж, ард олноо сайхан амьдруулна” гэх зэргээр маш том том амлалт өгч байсныг намын жирийн гишүүд бид төдийгүй олон нийт мартаагүй байна. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчээр намын дарга нарын маань үг уриа төдийхөн байжээ гэдгийг улам бүр ойлгож, басхүү харамсах боллоо. Хамгийн наад зах нь л мэргэжлийн гэхээсээ найз нөхөд, нутаг нугийнхнаа татсан Засгийн газар байгуулж, олон нийтээс ямар их шүүмжлэл хүлээв. Нөгөө шүүмжлээд байсан давхар дээлээ ч өөрсдөө өмслөө. Энэ байдал зөвхөн Засгийн газар, яам, агентлагуудад болж байгаа ч юм биш. Хөдөө орон нутагт ч халдварлав.

    Өвгөн миний амьдран суугаа өмнийн цэнхэр говь нутагт минь өнөтэй сайхан өвөл болж байна. Харин аймгийн удирдлагад гарч ирсэн намынхан маань жирийн гишүүд биднийхээ үгийг сонсохоо болих янзтай. Энэ хэвээрээ бол сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө тэргүүлж яваа Өмнөговь аймагт маань засаглалын зуд нүүрлэж, хөгжил дэвшил нь зогсоход хүрэх вий гэж МАН-ын жирийн гишүүд бид санаа зовох боллоо.

    Төв намын бодлого, даалгавар нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийхдээ олон хүнийг төрийн албанаас хоморголон халсныг аймгийн иргэд шүүмжлэн ярьж байна. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албаны даргаар томилох хүмүүстээ албаа аваад 2-3 хүнийг халах үүрэг өгсөн ч гэх шиг. Энэ олон хүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос хүн авчиран тавьж байгааг харахад дээрх мэдээлэл батлагдаж байна. Мордохын хазгай гэгчээр аймгийн удирдлагын томилгооноос эхлээд санаа зовох зүйл олон байна. Аймгийн ИТХ-ын даргаар Х.Сугирыг сонгов. Манлай сумын багийн дарга, Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн Нийслэлийн ИТХТ-ийн дарга Н.Болормаатай нийлэн МАН-ын дарга М.Энхболдыг газрын наймаагаар баяжсан энээ тэрээ гэж зарлан түүнийг огцруулахаар шударга тэмцэгчийн дүрд чадмаг тоглож байсан нэгэн шүү дээ. Хачирхалтай нь шударга тэмцэгч энэ хүний тухай таагүй яриа ард олны дунд багагүй дуулдах боллоо.

    Наад зах нь л энэ хүнийг Ерөнхий боловсролын сургуулиа гүйцэд дүүргээгүй, дээд сургуулийн хуурамч дипломтой гэж ярих юм. Энэ мэдээллийн үнэн худлыг хууль хяналтын холбогдох байгууллагынхан нягтлах нь зүйтэй билээ. Тэгэхгүй бол намын нэр хүндэд халтай зүйл болоод байна. Бүхэл бүтэн аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход энэ хүний мэдлэг боловсрол дутаж байгааг иргэд шүүмжлэх болсон нь үүний нэг илрэл.

    Х.Сугир дарга “Гар аргаар алт, чулуу олборлохыг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа” гэж иргэдтэй уулзахдаа ярьж явсан гэдэг. Аймгийн ИТХ-ын дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж буй түүний үгэнд итгэсэн цөөнгүй иргэн алт, чулуу олборлож, амьдралаа дээшлүүлэхээр яваад эд хөрөнгөөрөө хохирсон төдийгүй зарим нь гэмт хэрэгтэн болж, шүүхийн хаалга татахдаа тулжээ.

    Манай намд энэ хүнээс өөр Аймгийн ИТХ-ын даргаар ажиллуулчих мэдлэг боловсролтой хүн байхгүй хэрэг үү. Үүнийг Төв намын байгууллагын дарга, удирдлагууд эрх биш анхаарах буй заа. Энэ мэт намын нэр хүндийг унагаж буй хүмүүсээс болж манай намын нэр хүнд олон түмний дунд унаж байгааг анхаарч арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Маргааш аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болно. Хурлаар аймаг, орон нутгийн хөгжил, иргэдэд хамаатай олон чухал асуудал хэлэлцэнэ. Энэ хурлаараа намын нэр хүндийг унагасан болчимгүй үйл хийсэн Х.Сугир мэт албан тушаалтнуудынхаа тухай хэлэлцэж шийдвэрлээсэй гэж жирийн гишүүд бид хүсэж, бас шаардаж байна. Болгоон тунгаам уу.

    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу
  • Эцсийн амьсгалаа “эзэн”-ийдээ хураасан эмгэнэлт түүхээс
    2016 оны 12 сарын 03
    Анагаах ухааны элдэв туршилтад туулайг их ашигладаг учир ”туршилтын туулай” гэдэг хэллэг бий болсон гэдэг. Гэвч анагаах ухаанд туулайгаас илүүгээр усан гахайг туршилт болгодог учраас энэхүү нэрийг хэрэглэбэй.
  • “Улаанбаатар Эмпати” улсын хэмжээний том олимпиадыг зохион байгууллаа
    2016 оны 11 сарын 28
    Өнгөрсөн аравдугаар сараас хойш гадны хэвлэлүүдэд Туркийн улс төрийн нөхцөл байдлаас болж, ардчилсан улсууд дахь турк сургуулиудыг хаалгах тухай асуудал нэг биш удаа нийтлэгдсэн. Энэ тухай бид БСШУСЯ, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагуудаас тодруулахад, “Туркийн Засгийн газраас Монгол дахь турк сургуулиудыг хаалгах тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй” гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс бид өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар Эмпати” сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар очсон юм. Энэ удаа тус сургуулийг зорьсон минь ч бас учиртай. Турк, Монголын хамтарсан сургууль бол Монголын боловсролын салбарт томоохон оюуны хөрөнгө оруулагч байгууллагуудын нэг. Тиймдээ ч тус сургууль жил бүр өөрийн гэсэн нэрэмжит олимпиад, тэмцээн уралдааныг зохион байгуулж, оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, дэмжин урамшуулах зорилгоор байнга сорилго олимпиадыг зохион байгуулдаг. Энэ удаа “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит байгалийн ухааны нэгдсэн олимпиад ид үргэлжилж байв. Математик, хими, физик, биологи гэсэн гурван хичээлээр явагдаж буй энэ олимпиадад хот, хөдөөгийн 3000 гаруй хүүхэд оюун ухаанаа сорьж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдөр биднийг очиход тус сургууль хот, хөдөөгийн багш, сурагчдаар бараг л дүүрсэн байв.



    ТУС СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ХҮҮХДИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА

    Турк, Монголын хамтарсан “Эмпати” сургууль хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай. “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” гэсэн салбар сургуулиудтай. Бидний зорьж очсон “Улаанбаатар Эмпати” ахлах сургуулийн хувьд бусдаас ялгарах онцлог, давуу тал олонтой. Тухайлбал, тус сургууль хичээлээ монгол, англи хэлээр заадаг. Математик, хими, физик, компьютерийн хичээлийг англи хэлээр турк багш нар зааж, нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг. Энэ сургуулийн хүүхдүүд IX ангиасаа эхлэн өөрийнхөө эзэмшихыг хүссэн мэргэжил, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцдог гэдгийг энэ сургуульд өмнө нь хүүхдээ суралцуулж байсан, мөн одоо ч хүүхдээ суралцуулж байгаа эцэг, эхчүүд хэлж байсан. Ийм онцлог зүйлсээрээ бусдаас ялгарч чаддаг учраас за­рим хүүхдүүд хөдөө орон нутгаас ганцхан энэ сур­гуулийг зорин ирж, су­рал­цаж байгаагаа ч дуул­гаж байсан. Энэ нь тус сур­гуулийн сургалтын чанар, чансааг илтгэх биз ээ. Тиймээс тус сургуулиас жил бүр зохион байгуулдаг сорилго олимпиадад оролцох хүүхэд болон сургуулийн тоо жилээс жилд өсч байдаг. Тус сургууль нь хүүхэд бүрт нээлттэй ханддаг учраас өрсөлдөөн ихтэй болдог гэдгийг албаныхан хэлж байв.



    ЭЕШ-Д БЭЛТГЭХ АРГА БАРИЛЫГ ХҮҮХДҮҮД ЭНДЭЭС АВДАГ

    “Улаанбаатар Эмпати” сургуулиас зохион байгуулж буй сорилго олимпиадуудыг харахад өгөгдсөн даалгавар, ажиллах сэдэв зэрэг нь сурагчдын мэдлэг чадварыг сорихоос гадна элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх бэлтгэл ажил болдог аж. Жишээ нь, сурагчид элсэлтийн шалгалтын тест бөглөхдөө шалгалтын тестээ эхнээс нь дараалуулан хийх гээд мэдэхгүй зүйл дээрээ цаг их алдах, математикийн шалгалтын тест дээр ажиллахдаа хурдан бодох гээд алдаа их гаргадаг, бодлогынхоо мөн чанарыг ойлгоогүйгээс хэт их бодолт хийх зэрэг шалгалтын тест, бодлогын хариутай ажиллах арга барил суугаагүйгээс болж алдаа их гаргадаг. Тэгвэл жил бүр зохион байгууллагддаг энэхүү олимпиад нь тэр чигээрээ элсэлтийн ерөнхий шалгалт шиг шалгалтын дэвтэр, хариултын хуудас зэргээс бүрддэг юм байна. Энэ нь элсэгчдийг энгийнээр бодоход шалгалтын тесттэй ажиллаж сурах, зөв хувилбарыг сонгож, өөрийгөө сорих зэрэг арга барилд сургаж өгдөг юм байна. “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит байгалийн ухааны хичээлүүдийн олимпиадын хариу нь энэ сарын 29-нд буюу маргааш гарах юм байна. Энэ талаарх зарим мэдээллийг бид “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар болон багш нараас асууж тодруулсан юм.



    УГ ОЛИМПИАДЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар:

    -Энэхүү олимпиадад хот, хөдөөгийн нийлсэн 3600 гаруй хүүхэд оролцож байна . Дунд, ахлах ангийн түвшинд зохион байгуулагдсан. Энэ олимпиад маань манай сургууль дээр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. Энэ жил хоёр дахь жилдээ зохиогдож байна. Ер нь манай “Улаанбаатар Эмпати” сургууль математик, монгол хэл, түүх, нийгэм, англи хэлний чиглэлээр өөрийн нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулдаг. Уг олимпиадыг зохион байгуулж буй гол зорилго нь сурагчид “Цөм” хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвар, дадлын түвшингээ тогтоох, алдаа оноогоо олж харах, багш нарын хувьд цаашид ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэсэн сэдэл дадлуудыг олж авах зорилготой зохион байгууллагддаг юм. Энэхүү олимпиадыг хоёр үндсэн үе шаттай зохион байгуулж байна. Манай сургуулийн хувьд, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн программ, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гол ялгаатай тал нь зарим хичээлийг англи хэл дээр заадаг, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг. Математик, хими, физик , англи хэл зэрэг хичээлүүдийн улсын олимпиад, улмаар олон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд манай сурагчид тогтмол түрүүлдэг. Үүнээс гадна боловсролын системд ямар шинэчлэл хийгдэж байна, тэр бүхнийг тэргүүлж, бусад бүх төрлийн уралдаан тэмцээн, сургалтын чанарын үзүүлэлтээр улсад тогтмол тэргүүлж байдаг. Сургуулийн чанарын баталгааны нэг үзүүлэлт нь элсэлтийн ерөнхий шалгалт юм. 2006 оноос ЭЕШ өгч ирсэн бүх хичээлийн хэмжээст онооны дундаж үзүүлэлтээр манай сургууль улсын хэмжээнд тогтмол эхний гурван байрыг эзэлж ирсэн байдаг. ЭЕШ-д орохдоо манай сурагчид аз сорьсон байдлаар хэзээ ч шалгалт өгдөггүй, эртнээс мэргэжлээ сонгочихсон байдгаараа онцлогтой. Инженер болно гэсэн л бол яг тэр чиглэлийн хичээлийн шалтгалтаа л өгөөд, хамгийн дээд оноог авдаг.



    ТОП СУРАГЧДАД БИД ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛНА

    “Улаанбаатар Эмпати” сургуулийн Химийн багш Н.Сүхбат:

    -Энэ удаагийн олим­пиадын эхний үе шатанд хэмжээст оноогоор хүүхдүүдээ шалгаруулж байна. Манай сургуулийн онцлог, давуу тал нь эл­сэлтийн ерөнхий шалгалт шиг зохион байгуулдаг. Хүү­хэд бүр шалгалтын дэв­тэр, хариултын хуудастай. Нэг­дүгээр шатандаа ха­риултын хуудсаар хүүх­дүүдийнхээ стандарт мэд­лэгийг шалгадаг. Үүн дээр үндэслээд мэдээллийн бааз бүрдүүлэх, судал­гааны ажил хийх, багш нараа хөгжүүлэх бо­ломжтой. Эхний шатны шал­гаруулалт буюу шал­гал­тынхаа хариуг бид машинаар уншуулдаг. Яг ЭЕШ шиг зохион бай­гуулдаг. Шилдэг хүүх­дүү­дэд медалийн тоо хязгаар­лахгүй. Энэ хи­чээлийн жилд 3600 гаруй хүүхэд оролцож байгаа учраас 500 орчим хүүхэд медалийн болзол хангах боломжтой гэж үзэж байна. Медалийн болзол хангасан сурагчид II шатандаа ахисан түв­шинд өрсөлдөнө. Улсын болон олон улсын олим­пиа­дад өгөгддөг даалгав­руудыг гүйцэтгэж, топ та­ван сурагчийн төлөө өр­сөл­дөнө. Эдгээр топ су­рагч­дад бид цом, өр­гөмжлөл гардуулна. Топын топ сурагчийг эндээсээ шалгаруулна.



    УЛСЫН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ МАНАЙ СУРГУУЛЬ ЖИЛ БҮР ИВЭЭН ТЭТГЭДЭГ

    “Улаанбаатар Эмпати” сургуулийн Биологийн багш Д.Чинзориг:

    -БСШУСЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа олимпиадыг ямар нэг төлбөр, хураамжгүйгээр зохион байгуулахыг журамдаа тусгаж байгаа. Энэ дүрэм, журмыг манай сургууль бусад сургуульдаа уриалж, энэ удаагийн олимпиадыг төлбөр хураамжгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тиймээс шаардлагатай төсөв хөрөнгийг сургуулийн зүгээс гаргаж байна. Мөн манай хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандив өгч байгаа. Багш нар маань нэгдэж, дундаасаа мөнгө хандивласан. Өнгөрсөн жил манай олимпиадад 1400 хүүхэд оролцож байсан. Энэ жил 3600 гаруй хүүхэд оролцож байна. Манай сургуулийн нэрэмжит олимпиадад оролцох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа нь “Улаанбаатар Эмпати” сургууль үндэсний хэмжээний томоохон олимпиадыг зохион байгуулж байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Энэ бүхэнд шаардагдаж буй төсөв мөнгийг сургуулийн захиргаанаас зохицуулж өгч байгаад талархаж байна. Мөн “Улаанбаатар Эмпати” бүрэн дунд сургууль маань боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Тухайлбал, улсын хими, биологийн олимпиадыг жил бүр ивээн тэтгэж оролцдог. Энэ жил 16 дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцох гэж байна.



    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
  • Хөх тэнгэрийн доорх Хууль, Гууль хоёр
    2016 оны 11 сарын 28
    Энэ бүхэн засаглалын хямрал нүүрлэсний хурц тэмдэг болно. Парламентад суудалтай намууд их зөрчлөө дарахаар 2000 онд ард түмнээсээ асуулгүй том толгойлон хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байдаг. Дордуулсан 7 заалт гэдэг тодотголтой.
  • Тэргүүн хатагтайн хандивын мөнгө Х.Сэлэнгийн данстай андуурагдсан уу
    2016 оны 11 сарын 28
    ...С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн “Эрх баригчидтай тэрсэлдвэл мөрдөн хорихын хаалга татдаг, ажлаас нь халахын тулд хүнийг шалгадаг болсон, захиалгатайгаар хянадаг шалгадаг аймшигт нийгэм эргэн ирсэн” энэ хүнд цаг үед Тэргүүн хатагтайн олж ирсэн хандивын мөнгө...
  • Нийгмийн түлхүүр судалгааны тухайд
    2016 оны 11 сарын 25
    1911 оны хувьсгал АН-ынх, 1921 оны оны хувьсгал МАН-ынх гэж хэн ч нотлоогүй байхад түүх болон түүхэн зүтгэлтнүүдээр дайсагнах явдал манай сэхээтний гол өвчин болоод байна. Тэд үүнээс улам хэтэрч Хувилай Аригбөх, Занабазар, Галданбошигт, Бодоо, Данзангийн асуудлаар заамдалцах хэмжээнд хүртлээ тэнэг эргүү болсон байна. Хэн Та нарыг түүхийн шүүгч болгосийм ?!...
  • Монголоос найман дипломатч, “хоёр” лүд гаргалаа
    2016 оны 11 сарын 25
    М.Энхсайхан гэдэг хүн чинь 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд АН-ыг дэмжинэ гээд тэр намын удирдлагуудын “шарилжийг нь зулгааж, шаахайгий нь зүлгэж” явсан хүн мөн биз дээ. Тэгтэл өнөөдөр яахлаараа ялсан намаас томилолт аваад гадаадын хамгийн сайхан газар Элчин сайд болоод явж байдаг билээ?!...
  • “Эрдэнэт”-ийн хувьчлал ба худалдан авалтын тухай миний санал
    2016 оны 11 сарын 21
    Бямбасүрэн гуай бол миний хамгийн их хүндэтгэж явдаг буурай. Ардчилсан хувьсгал амжилттай болоход түүний оролцоо, дэмжлэг, маргалдагч талуудыг зохицуулах гайхалтай ур чадвар нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр бол улс орноо зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү жилүүдэд удирдаж авч гарсан туршлагатай эдийн засагч, улстөрч. Олон зүйл дээр би түүнтэй санал нэгддэг. Уулзаж, танилцан ярилцах юмсан гэж их хүсдэг байлаа. Өнөөдөр харин MNB ТВ-ээр шууд дамжуулагдсан хэлэлцүүлгээр эрхэм буурайтай таарч, танилцах боломж олдсон юм. Эрдэнэтийн 49%-ийн асуудал дээр бидний байр суурь зарим талаар зөрүүтэй байсан ч эцсийн дүндээ аль аль нь улс эх орныхоо ирээдүйд санаа зовсондоо олны өмнө чичлүүлэн суугаа Монгол улсын жирийн нэгэн иргэд билээ. Цагаан сараар хүндлэн зочилж, буурайтай олон асуудлаар санал солилцох завшаан олдох буйзаа.
    Эрдэнэтийн_49%-ийн талаар ТВ хэлэлцүүлгээр дараах санааг хэлэв.
    НЭГ: Эрдэнэтийн 49% -ийн худалдан авалт хуулийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой гэдэгтэй Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байгаа. Гэхдээ улстөрчид биш хуулийн байгууллага нь шалгаг! Улстөрчид шалгаад ирэхээр популизм нь дэндээд, хэн нэгэн ардын баатрыг тодруулахаас цааш зүйлгүй. Хуулийн байгууллага нь нөлөөлөлд автаад, ажлаа хийхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиар нь М.Энхболдтой, УИХ -ын сонгуулиар нь МАН-тай хариуцлага тооцчих!
    ХОЁР: Үнэхээр л ард түмнээ бодож байгаа бол дараах хувилбаруудаар эдийн засгийн харьцуулсан тооцоо, судалгаа хийж иргэддээ бодит мэдээлэл өгсний дараа иргэдээсээ санал асууж, шийд! Үүнд:
    #1. Эрдэнэтийн 49%-ийг Оросуудад буцаан өгөхийг дэмжих. Энэ тохиолдолд бүх зүйл хуучин байрандаа үлдэнэ.
    #2. 49%-ийг авсан үнэ /400 сая ам доллар юм шиг байгаа юм/ -ийг Монгол зэс компанид буцааж өгөөд, зарим улстөрчдийн хэлж байгаачлан 3 сая иргэндээ хувьцаа хэлбэрээр үнэгүй тарааж өгөх. Энэ тохиолдолд Эрдэнэт нь 49%-ийг худалдаж авсан үнээ нөхөн төлсөний дараа иргэдэд ноогдол ашиг хүртээх боломжтой болно. ЗГ-т жил бүр 51%-иар орж ирж буй ноогдол ашгийн орлого нь энэ 49%-ийг худалдаж авсан үнийг нөхөн төлөхөд эхний ээлжинд зарцуулагдах бөгөөд энэ нь дор хаяж 5-10 жил үргэлжилнэ. Үүний дараа иргэд ноогдол ашиг хүртэх боломжтой болно. Яг л Оюу-Толгой 2027 оноос ноогдол ашиг хүртээх тухай ярьж байгаад амжихгүй нь 2040 оноос ашиг хүртвэл их юм гэдэг шиг.
    #3. Эрдэнэтийн ЗГ-ын мэдлийн 51%-ийг 3 сая иргэндээ үнэгүй хувьчилах. Энэ тохиолдолд иргэд шууд 2017 оноос хувьцаагаараа ноогдол ашиг хүртэх бөгөөд иргэдийн хяналттай зөв удирдлагыг хэрэгжүүлж чадвал мөн хувьцааны үнийн өсөлтөөс давхар ашиг хийх боломж бүрдэнэ. Улстөрчдийн шахаа ч багасна. Ойрын жишээ дурьдахад Энержи Ресурс сая 830 сая ам долларын өрийнхөө 400 сая ам долларыг нь тэглүүлээд, хүүг нь жилд ердөө 5% болгон бууруулж чадсан. Нүүрсээ 107$-оор үнийг нь өсгөн зарахад хувьцааных нь үнэ сарын дотор нэг дахин өслөө шүү дээ. Монголын олон мянган иргэд ЭР-ийн хувьцаанаас давхар давхар ашиг хийж чадлаа. Гэтэл төрийн өмчит ЭТТ өрөө яаж төлөхгүй удаах вэ? Нүүрсний үнэ 300$ хүрчихээд байхад яаж 30 гаруйхан доллароор зарах вэ? гэдэг л менежмент хийгээд сууж байх жишээтэй! Үр дүнд нь 1072ш хувьцаанаас ноогдол ашиг авах нь бүү хэл ноогдол алдагдал хүлээхээр болчихоод сууж байна.
    Бодоцгооё!

  • С.Молор-Эрдэнэ: Далай лам гэж гэмт этгээд ирэх нь ээ
    2016 оны 11 сарын 18
    Далай лам гэж гэмт этгээд Монголчуудыг дахин мунхруулж доод түвшинд аваачих зорилготой ирэх нь ээ.

    Хоёр жилийн өмнө нийтэлж олон хүнийг бухимдуулсан бичлэгээ дахин блог дээрээ тавилаа. Өнөөдөр хоёр жилийн дараа хүмүүс арай ч тийм их мухар сүсэгт автагдаагүй гэдэгт итгэнэ. Бид хойшоо биш урагшаа харна шүү.
    Монгол хүний шашиныг ойлгож ирсэн тэр ойлголт дэндүү бүдүүлэг. Бүдүүлэг гэдгийн шалтгаан бол Монгол хүн жинхэнэ шашинтай танилцаж чадаагүй тэр түүхийн хар нүх. Буддизм нэрээр Түвдүүд мэхлэж ламаизм нэртэй мухар сүсэг оруулж ирсэн.

    Байлдаанч малчин ардуудыг номхотгож нийтлэг хамтардаг чанарыг устгаж зөвхөн өөрөө өөртэйгээ ганцаардан үлдэх тэр сүсэглэлийг Түвд хүмүүс тарааж Монгол хүнийг зуун зуун жилийн хоцрогдол, мухардал, төөрөгдөлд оруулсан.

    20-р зууны эхээр дэлхийн мэдлэг боловсролтой ойртож чадалгүй мал дагаж Хятад бараа сонирхож Орос буу зэвсэг эзэмших дуртай Монгол хүний ертөнцийг харах тэр харц харанхуй тайлбарласан тайлбар урагшаа дэвшүүлэх биш харин айлгаж урам зориг хугалсан тийм л нэг ёсондоо шүтлэг бишрэлд дарагдаж ирсэн.

    Физик математикаас авахуулаад философи социолог хүртэл хүн ёсны амьдрал хөгжихөд хэрэгтэй тэр танин мэдэхүй Монгол хүний хувьд хэзээ ч ирэшгүй ид шидийн хэвээр үлдэж дөнгөж л социализмын үед 1950-аад онд хагас хугас орж ирсэн. Хэт мухар сүсэгт автагдсан Монгол хүн мэдлэгт нэгэнт харийн болж хоцрогдсон тул түүх, уран зохиол, яруу найраг гэх мэт танин мэдэхүйгээс хол олон зуун жилийн ганцаардлаа таньсан илэрхийлсэн сонгодог биш сонин хачин хэллэгээр хөөцөлдөж түүнийгээ уянгын халил эсвэл найраг, найруулал гэж тайлбарласан.

    Түүхийн олигтой өнгөрсөн бүтээлүүд байхгүй тул гадны Ганжуур Данжуурыг шүтэж өөрийн гэсэн оюуны бүтээлгүй явж ирлээ. Түүхэн роман гэж хүртэл үнэн худал зүйл бичиж өөрсдийгөө сэхээтэн эсвэл соён гэгээрүүлэгч гэж магтуулж цол шагналаар булуулсандаа. Өнөөдөрч тэр бүр гаарч дээ.

    Гаднаас орж ирэх үе үеийн шашинуудын оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан өнгөрсөн үеийн түүх яриа домогууд бий. Ганцхан Түвдүүд л Монголчуудыг яаж мухар сүсэгт оруулахыгаа уран аргаар хийсэн.

    Аймхай хүмүүс сүсэг бишрэл ихтэй гэдэгтэй адил улстөрийн хүрээнд ажилладаг хүмүүс зориуд хөдөөгүүр сүм дуган босгож айдас тарааж хүмүүсийг мухар сүсэгтэй болгож явах өнөө маргаашдаа ашиг өгдөг биздээ.

    Хөдөө гэлтгүй их дээд сургуулийг төгслөө диплом авлаа гэсэн залуу үе хүртэл айдасаар дүүрэн тул мэдлэг боловсрол хүлээн авах чадваргүй болтолоо айж уншсан номондоо шамдан суралцаж чадахгүй харин ламын заавар авсан ээжээсээ айж ээжтэйгээ л асуудал үүсгэх жишээтэй. Ээжүүд мухар сүсэгтэж айдсандаа хорогдоно.

    Түвдийн ламаизм яагаад шашин гэхэд хэцүү вэ гэхээр Түвдүүд Энэтхэгийн буддизмыг олигтой иж бүрнээр авч чадаагүй. Үүний шалтгаан бол бас Монголчуудтай адилхан орчуулгын төөрөгдөлд оржээ. Харин Монгол хүн Түвдийн ламаизмыг орчуулалгүй өнөөдөр ч шууд хэрэглэдэг явдал бол төөрөгдөл биш бүр ялагдал болсон хэвээр.

    Марксын хэлсэнээр шашин бол ард түмний хар тамхи гэсэн үг зөвхөн хүнийг хар тамхиар хордуулж буй биш харин хар тамхи мэт хэрэглэж жаахан ч гэсэн амьдралын дарамтуудаас холдохыг хэлсэн. Хар тамхи хүний ухааныг балартуулж мэдээ алдуулж мэдрэмжийг үймүүлдэг. Өнөөдөр ч морфиумыг хар тамхинаас гарган авч өвчин намдаахад зориулан хэрэглэдэг.

    Марксын хэлсэнээр төр улс хүчтэй биш бол ард түмэн төрөөс хөндийрч шашин луу ханддаг. Тэд шашинд л очиж хар тамхи хэрэглэсэн мэт болж төрийг зовлонгийнхоо шалтгаан биш төөрсөн төөрөгөө шалтгаан болгож түүндээ дарлуулан суудаг.

    Өнөөдөр Монгол яг л энд бичиж буй шашин биш мухар сүсгийн урсгал болон шашинжсан буюу мухар сүсэгтсэн улстөрийн систем хоёрын дунд оршдог тул хүн шиг байж чадсангүй. Хүн байх гэдэг бол хуманизмын том онол хэдий ч хүмүүнлэг орж ирээгүй тул их дээд сургуулиуд болон Шинжлэх ухааны Академи гэх мэт байгууллагууд мухар сүсгийн эсрэг тэмцэж чадалгүй харин тэдний тоглоомын хүүхэлдэй болцгоожээ.
    Монголчуудын төр өнөөдөр шашины асуудалыг нэг тийш шийдэх хугацаа болжээ. Төрийг шашинаас тусгаарлаж шашинаас хамааралгүй болгох тухай онол бол лаицизм гэсэн онол байдаг. Энэ бол Үндсэн хуулиндаа төр шашинаас хамааралгүй тусгаар гэж зааж өгөх.

    Социализмын үед хумсын чинээ багаахан орж ирсэн философийн алдаатай ойлголтуудаа засаж залруулж чадалгүй худлаа руу шилжжээ. Философи орж ирээгүй оронд мухар сүсэг гааралгүй яахав дээ.

    Философийн чухал ойлголтуудыг ертөнцийг үзэх үзэл, үзэл баримтлал, үзэл санаа гээд буруу алдаатай орчуулсан. Ренчин Дамдинсүрэн нарын үеийнхэн мэдэмхийрч орчуулсан орчуулгуудыг үгийн сангаас хасах ёстой. Нэгэнт өнөөдөр мухар сүсэгт дэндүү дарагдсан танин мэдэхүйгээс хол ард түмэнд хөөрхий социализмын үеийн ганц хоёр жоохон мэдлэгтэй тэр хүмүүс их л том мэт тусдаг бололтой.

    Өнгөрсөнд хорогдохын шалтгаан бол ирээдүй харж чадахгүй ирээдүйгээс айсан мухардал. Өнгөрдөггүй өнгөрсөн гэдэг ямар ч их гай тарина вэ дээ. Ухамсар ирээгүйгийн гай. Ухамсаргүй эцэг өвгөдийн лай. Түвдүүдэс хамгаалж чадаагүй өвөг дээдэсийн хор өнөөдөр хүртэл үргэлжилнэ.
    Шашин гэж хар тамхи бага ч гэсэн өрөвдөлт амьдралаас мансууруулж мэдээ алдуулж тайвшруулна. Монголчууд түүхэндээ мансуурч мухар сүсэгт хордож шашинд төөрөгджээ. Ийм л хүмүүс Далай ламтай уулзахнээ. Одоо далай лам Монголыг дагаар оруулах бүрэн боломжтой болжээ. Ардчилал ялагдлаа, Шинжлэх ухааны академи ялагдлаа, Боловсрол ялагдлаа.

    Далай ламыг дагаж хичнээн хүн мэдээ алдаж мансуурч өөрийгөө алдаж өрөвдөлт байдалд орох болдоо. Гар утас интернэт хөгжсөн өнөө цагт олон зуун жилийн өмнөх мартагдсан мухар сүсгийг сэргээж чадна гэдэг бас л том мунхруулга шүү дээ.

    Өнөөдөр Түвд оронд Монгол шиг эмнэлэг байхгүй, сургуулиуд байхгүй, орчин үеийн үнэр ч байхгүй. Ийм л хүмүүсийг Монголчууд шүтэж явах ч гэж дээ. Хайран хөгжил хайран боловсрол хайран эх орон.
  • Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ч.Ганзориг тодрох уу
    2016 оны 11 сарын 16
    Уг нь тэрээр албаа хааж байх хугацаанд цаг үеийн бүхий л түвшинд хангалттай л муулуулж хөрөнгөтөн чинээтэйгээрээ цоллуулж байсан гэвч тэр ГОЛ хүн биш байсан бололтой тэр зүгээр л албаа хашиж ажлаа хийснийхээ төлөө бишгүй дээ л баривчлуулж хаалгаж боолгуулж доромжлуулжээ.
  • Нацист маягийн дарангуйлал буюу Туркийн зун
    2016 оны 11 сарын 15
    Тэднийг баривчлахтай зэрэгцэн “Twitter”, “Facebook”, “YouTube”, “Whatsapp” зэрэг нийгмийн сүлжээний цахим хуудаснуудад нэвтрэхийг хязгаарласан нь түүний утга учиргүй их баривчилгаа, хоморголон халалт, хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг хазаарлахыг оролдсон оролдлогынх нь нэгээхэн хэсэг гэж таамаглаж байгаа юм.
  • Америкийн төгсгөл
    2016 оны 11 сарын 11
    Онгироо сагсуу дээрэлхүү ашиглаад хаядаг тэр чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг арчаагүй араншин төгсгөл боллоо. Америк чи одоо хүн төрөлхтнийг хүндэтгэж муугаа хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Трамп чи дайн л битгий хийгээрэй дээ.
  • Төрийн байгууллагуудын “Авдаг, өгдөг нь асуудалгүй”
    2016 оны 11 сарын 11
    ...Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна.Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна. Авсан өгсөн нь яамай гэж бодоход ийм хэмжэний авлига өгсөн нярав маш богино хугацаанд хулгайч болж таарна аа даа...
  • Байгалийн нөөцийн засаглал ба хараал
    2016 оны 11 сарын 10
    Байгалийн нөөцийн засаглал ба хараал
    Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар
    Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвег хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахуу болов ч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвег нь Англиас бараг 3 дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг. Гэтэл Норвег илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог. Байгалийн баялгаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага. Сая нүүрсний салбар хямрахад энэ сан дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь татсан. Эрсдэлтэй гэж үзсэн учраас тэр. Харин алтанд бол хөрөнгөө оруулсаар байна. Гэтэл бид яав? Хүний хөгжил сан гэж байгуулаад стратегийн ордуудаасаа хишиг, хувь хүртээнэ гэж ирээдүйн татварын орлогуудаа зээлж аваад жамирчихсан. Тансаглах шиг л болсон. Одоо өртэй. Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж гаргаад хүний хөгжил санд төвлөрсөн өрийг тийш нь шилжүүлчихсэн гэж дуулсан. Өрөө төлж дуусгаад хичнээн ч жилийн дараа юм бүү мэд хуримтлал үүсэх юм байх. Баялгаасаа хувь хүртэх өч төчнөөн том ордууд, төрийн өмчит компаниуд. Бүгд алдагдалтай. Бөөн өр шир. Эрдэнэс Тавантолгойн Чалкогийн өр, Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өр, Оюутолгойн өр, Чингис, Самурай бондын өр гэх мэтээр явж өгнө. Улсаараа өрөнд орсоор 21.5 тэрбум ам долларын өртэй болжээ. Он гараад Чингис бондын эхний төлөлт болох 500 сая ам доллар төлнө. Юугаараа төлнөө!? Төгрөг нь хогийн цаас болтлоо үнэгүйдсэн. Ингээд харахаар бидэнд баялгийн хараал гэдэг нь бодитоороо нүүрлэчихэж. Асар их баялагтай ч авилгал хээл хахуульд идэгдэж баялгийн хараал хүртсэн Зимбабвед иргэд нь үндэснийхээ тэрбум доллароор талх ч авч чадахгүй болтлоо дампуурч, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж буй муу жишээг бид харж байна. Дараагийн Зимбабве болохгүйн тулд байгалийн баялгийн засаглалаа сайжруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болжээ. Биднийг бие биенээ хардаж, хулгайч, луйварчин, хужаа жунгаагаараа дуудалцан цаг алдаж суух зуур бусад улс орнууд хөгжлөөрөө тасраад явчихлаа. Японд сансрын аялал жуулчлал хөгжиж дэлхийн агаар мандалаас гарч зугаалах, хүн шиг роботуудаар гэрийн зарц хийх, Америкт нар салхины эрчим хүчээр ажилладаг машин, байшинг массаар нь үйлдвэрлэх, хүний эд эрхтэнг нано технологиор ургуулах төсөл биелэлээ олж тун удахгүй энгийн хэрэглээ болох нь. Атаархах юм. Бид одоо яах вэ? Яавал дээр вэ? . Эрдэнэтийн 49%-ийг ямар ч шийдэл гаргалгаагүй ярьсаар буцаагаад Оросуудад өгөх үү? Тавантолгойн хэрүүлээ үргэлжлүүлж, 200 ам доллар хол давсан үнэтэй нүүрсээ 30 гаруйхан ам доллароор хил давуулж урсгасаар суух уу? Аль эсвэл өргөн, нарийн цариг, танк дайн ярьж төмөр замаа гацаах уу? Улс орноо алах, аврах эсэх нь эрх баригчид та нараас л хамаарна. Алдах эрхгүй. Төрийн өмчит компаниуддаа алсын хараатай зоримог шийдвэрүүд гаргаж, заримыг нь хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах замаар байгалийн нөөцийн баялгаа хөгжил, дэвшилд хөрвүүлэх боломжийг ашиглаасай!
    Америк, Япон шиг болж чадахгүй ч байгаа баялгаа зүй зохистой ашиглаад өр ширнээсээ гарчих юмсан.

  • “ЭРДЭНЭТ-ийн БОЛОМЖ-ийг АТААРХАЛ-аар алдаж болохгүй ээ
    2016 оны 11 сарын 08
    Монгол Улсыг сүүлийн хагас жарны турш тэжээж , тэтгэж чирч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын тал эзэмшдэг байсан 49 хувийг хувийн хэвшлийн “Монгол зэс” хэмээх компани худалдаад авчихаж гэдгийг Монголд өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болсон. Хүүхэд байхын л “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа, энэ зууны царай байна аа...” хэмээх дуугаар энэ аварга үйлдвэрийг ерөнхийлөн төсөөлж, арай хожимдоо амьдрал илүү элээсэн ах, эгч нарын үг ярианаас оросууд энд “ноёрхлоо” тогтоож, олон жилийн турш шимийг нь хамаж аваад шимэлдгийг нь бидэнд үлдээдэг гэх эгдүүцлийг их сонсдог болж билээ. Эл яриа оргүй биш болохыг “Эрдэнэт”-ийн 51 хувьд ногдох ашгаа монголчууд анх хүртэж эхэлсэн ерээд оноос л мэдсэн дээ. Тэр үеэс Эрдэнэтийг яагаад 100 хувь бид өөрсдөө эзэмшиж болдоггүй юм вэ? Ядаж эзэмшдэг хувиа дахиад нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үзэл бодол тээж явдаг монгол хүний нэг болсон юмдаг. Эдийн засаг элгээрээ хэвтэж хямарсан хамгийн хүнд хэцүү үед үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр л Монгол Улсын амь тариа, ганц “саалийн үнээ” болж байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Харин ардчиллын жилүүдэд оросуудын нөлөө сулрахын хэрээр тун хязгаарлагдмал тооны, тодруулвал улс төрийн өндөр албан тушаалтнуудад “зориулагдсан” шахааны бизнесийн үүр болж хувирсан нь бас л хэн бүхний мэдэх болсон түүх. Энэ талаар ихийг өгүүлж болно.

    1. “Эрдэнэт” үйлдвэрээ Монгол Улс дангаараа эзэмшихсэн, төр, түмний өмч нэрээр эзэнгүйдүүлэн талцан хувааж , төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог албан ёсны хулгайч нарыг бойжуулдаг “инкүбаатар” битгий байгаасай гэсэн монголчуудын хүсэл мөрөөдөл гэнэт л биелэх БОЛОМЖ гараад ирэв. БОЛОМЖ хэмээн онцолж байгаагаа зориудаар дахин онцлох хэрэгтэй байна. Оросын эзэмшдэг 49 хувийг ХХБанк зуучлан Монросцветметтэй хамт 400 сая доллараар “Монгол зэс” хэмээх Монголын аж ахуй нэгж худалдаж авснаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болж байгааг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн зун анх дуулгасан юм. Сонгуулийн ид оргил үе таарч, Ардын намынхан эл үйл явдлыг шууд улстөржүүлж эхэлсэн болохоор өөрийнх нь хэлснээр цаг хугацааны хайчинд орж олдсон БОЛОМЖ-ийг алдахгүйн тулд түүний Засгийн газар яаралтай хуралдаж шийдвэр гаргаснаас нь хойш таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд БОЛОМЖ-ийг бодит болгохын оронд буцаагаад алдаж ч болохоор нөхцөл байдлыг зарим нэг улстөрч нийгэмд үүсгэх болсон нь туйлаас харамсалтай. Энд нуугаад, нууцлаад байх хэрэг алга. Монголын хамгийн “шударга” гэгддэг улстөрч эрхэм Ц.Нямдорж энэ үйл явдлыг шууд мушгин, өөрийн улс төрийн зорилгодоо үнэхээр овжин ашиглах болсныг болж өнгөрч буй үйл явдлууд боддог бөндгөртэй нэгэнд бол тодорхой харуулаад байна биш үү. Тэрбээр энэ мэдээг зарласан цагт нь бус, таван сар өнгөрсний дараа сум, дүүргийн сонгуулийн өмнө гэнэт сөхөн, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголынх болгосон үйл явдлыг хуйвалдаан, энэ гэрээ хэлцлийг хийсэн нөхдүүдийг бараг л төрийн дайсан хэмээн цоллон занаж зүхэн, загнаж хараах боллоо.

    2. Төрийн мэддэггүй нууцыг мэдэж байдаг гэж тэр өөрийгөө зарласан. Тэгэхээр энэ эрхэм чухам хэн байж таарах нь вэ? Түүнээс бусад нь яагаад дандаа тэнэг, мангар, эх орныхоо, үндэснийхээ эрх ашгийн эсрэг явдаг, өөдгүй хуйвалдагч нар байх ёстой болдог нь өөрийнх нь хэлдэгчлэн үнэхээр “сонирхолтой”, “гайхалтай” хэрэг шүү. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан нов ногооноороо шинэ парламент, Засгийн газарт тэрбээр хаан, заан шиг загнан азаргалаад байгаа нь илт анзаарагдах болж. Олон арван жилийн турш хүсэн хүлээсэн мэдээгээ монголчууд анх баяртайяа хүлээн авсан юм. Гэтэл одоо харин ингэж өөрсдөө авсан маань зөв үү, буруу юу гэлцэн эргэлзэхэд хүргэх зорилгоор эрх ашиг нь хөндөгдсөн зарим нэгний болон энэ үйл явдлаар хожмын зорилгодоо хүрэх гэсэн улс төрч эрхмийн нарийн тооцсон үйлдэл идэвхжиж байгаад харамсах юм. Ерээд оны эхээр Р.Рааш хэмээх хачин нэртэй, хачин нөхрийн гаргасан хачин “нулимсаас” болж монголчууд төмөр замаа 100 хувь өөрийн болгох байсан 100 хувийн алтан БОЛОМЖ-оо алдсан шиг гашуун түүх Эрдэнэт дээр давтагдах гээд байх шиг байна. Оросууд тэр үед Улаанбаатар төмөр замаас өөрсдийн эзэмшдэг 50 хувиа ямар ч үнэ, төлбөргүйгээр Монголын талд шилжүүлэх БОЛОМЖ өгсөн ч төмөр замын гэх тодотголтой тэр нөхөр эдүгээгийн мэнгэт дарга шиг өвөр зуурынхнаа голж гоочлон, хардаж сэрдээд “Орос ах наргүйгээр бид төмөр замаа яаж авч явж чадах юм бэ? Ёстой болохгүй” гэж уйлан дуулснаар тэрхүү БОЛОМЖ-ийг эгнэгт алдсан билээ.

    Одоо Ц.Нямдоржийн “Сүүлчийнхээ цамцыг урагдтал” тэмцэх агуу “эх оронч” тэмцэл Эрдэнэтийн БОЛОМЖ-ийг бодитойгоор үгүй болгох аюултайг улс төрийн дамжаанд суралцаж буй өнөөгийн эрхэм гишүүд эрхбиш ухаарч л суудаг байх хэмээн найдах юм.

    “Аливаа өмч, хөрөнгийг эзэнгүйдүүлж,түүнийг ердөө л нийтийн өмч хэмээн үзэж дахин хуваарилах талаар хамгаас харгис , бүдүүлэг ёс суртахуунтай нэгэн л чангаас чанга хашгирч чадна” гэдэг үг Ц.Нямдоржийг Эрдэнэтийн талаар ярих болгонд санагдаад байдаг болж.

    Түүний хэлээд байгаа шиг “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилсан асуудал огтоос байхгүй, харин Эрдэнэтээс эзэмшдэг 49 хувиа оросууд Монголын талд зарсан гэдгийг өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон өнөөгийн Засгийн газрын сайд Ж.Эрдэнэбат ч хүртэл дахин дахин тайлбарлаж хэлээд байгааг Ц.Нямдорж ойлгохгүй байна гэж баймгүй. Тэр ч бүү хэл энэ асуудлаар Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдэж болох бүхий л зүйлээ хийсэн гэдгээ шинэ Ерөнхий сайд аргаа бараад хэлж байсан.

    Яаж ч бодсон “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх болж байгаа нь хэн нэгэн монгол хүний уур, уцаарыг дүрэлзүүлээд байх асуудал мөн юм гэж үү? Энэ үйл явдал нь дургүйцэн эсэргүүцээд байх буруу үйлдэл байсан гэж үү? Магадгүй худалдан авах үйл ажиллагаанд алдаа гарсан байж болох ч, бүхэлдээ бидэнд ашигтай гэдэг талаас нь хараад ингэж сүр дуулиан болгон, хөндлөнгийн улс орнуудад шившиглэгдэхээсээ өмнө өөр хоорондоо ойлголцож яагаад болохгүй байна гэж. Магадгүй энд хуурай “эх оронч”, эрх мэдэлд хүрээд Эрдэнэтийг “хөхөх” ээлжээ хүлээгсэд, эндээс хулгай, луйвар хийж хөлжсөн, шахаа хийж сурсан, таргалсан нөхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болсонд, ийм БОЛОМЖ нь хаагдах болсонд хорсон атаархсан атаархал, харуусал юу юунаас ч илүү цухалзаад байх шиг санагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг ч цаашдаа хувьчилж хувийн хэвшилд шилжүүлэх нь зүй ёсны тогтнол байх атал эсрэгээр 100 хувь төрийнх болгох гээд зүтгээд байгаа Ц.Нямдоржийн санааг өөрөөр хэрхэн тайлбарлаж ойлгох болж байна вэ?

    3. Өнөөдөр мөнгөтэй, баян чинээлэг хүн болгоныг үзэн ядах үзлийг Ц.Нямдорж тэргүүтэн өгдөөн түгээж байгаа нь ямар харамсалтай. Ардчилсан гэх Монголд хувийн өмчийг, хувийн өмчтнийг нөгөө талаар баялаг бүтээгчдийг социалист, коммунистуудаас дутахааргүй жигшдэг болж байгааг хэвийн гэж хүлээн тэвчиж болох уу. Ийм үзлээр Монгол Улс хөгжих үү? Бид бүгд эвтэй, эетэй байж чадах уу? Аливааг хардаж сэрдэх эрх хэнд ч нээлттэй ч, өөрөөсөө бусдыг хулгайч, өөрийн оролцоогүй үйлдэл бүрийг луйвар гэж орилоод байх нь хаашаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа үнэхээр “нойль” заасныг улстөрч, сэтгүүлчид хамгаас сайн мэддэг. Энд болдог хулгай, луйвар, шахаа хэдэн зуун сая доллар, тэрбум, тэрбум төгрөгөөр хэмжигддэг юм. “Эрдэнэт” үйлдвэр төсвөө байж болох хамгийн муугаар хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж дандаа худал мэдээлэл цацаж ирсэн түүхтэй газар. 35 жилийнхээ түүхэнд үйлдвэрийн өртөг, зардлыг бууруулсан тохиолдол огтхон ч үгүй. Энд улс төрийн томилгоотой ирдэг олон олон захирал, дарга нарын, тэдний эздийн хулгай, шахааны бизнес л ямагт өсөн цэцэглэж ирсэн гэдэг ганцхан үнэн л бий. Өөр өөрийнхөө шатанд эрх мэдэлтнүүд Эрдэнэтийн нэртэйгээр ард түмний хөрөнгийг шулж ирсэн түүхэнд цэг тавих гэж байхад тэднээс өөр амь тавин эсэргүүцэх хүн гарах уу?

    4. “Эрдэнэт” үйлдвэр эрүүлжих нь монголчуудад л ашигтай. Эрдэнэтийн 49 хувь Монголын хувийн хэвшилд ирснээр хамгийн энгийнээр тайлбарлахад энд компанийн засаглал жинхэнэ утгаараа тогтож, санхүүгийн нарийн хяналт бий болох нь ойлгомжтой. Хүн хувийнхаа өмчийг хэзээ ч хулгайлдаггүй. Бусдад найр тавьдаггүй. Өнөөдөр Оюутолгойд нэг тонн зэсийн баяжмалын өртөг 2000 ам.доллар байхад Эрдэнэтийнх яагаад 6900 ам.доллар байдаг байсан юм бэ? 49 хувь нь хувийн хэвшилд ирсэн энэ тавхан сарын дотор энэ өртөг яагаад буурч Оюутолгойнхтой адил болов оо? гээд улс төржихөөсөө өмнө бодох асуудал зөндөө. Оюутолгой ХХК З00 сая нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ бүх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг процесс нь бүхэнд ил тод байж, хамгийн бодит тоо хэмжээ, үнэ өртөгтэйгээр нийлүүлэгддэг. “Эрдэнэт” үйлдвэр ч мөн ялгаагүй. Харин ийм тооны нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөс хэдэн арав дахин илүү нугарсан үнээр, тоо, хязгааргүйгээр шахаж нийлүүлдэг БОЛОМЖ-той байснаараа л ялгаатай. Хэдэн арван жил монголчууд бүгдээрээ хэрэглээд ч барахгүй бэлгэвч, түлхүүрийн оосроос авахуулаад усан онгоцны хөдөлгүүр хүртэл шахсан түүх энд л байдаг. Хүдэр бутлагч ган бөмбөлөгийн оронд Хятадаас хамгийн чанаргүй ширмэн бөмбөлөг нийлүүлдэг байсан явдлыг ямар юмных нь эх орон ч, үндэсний эрх ашгийг бодсон бодлого байсан гэж хэлж чадах билээ Ц.Нямдорж дарга аа!

    5. Нууц хэмээн баахан дуулиантуулсан “Хөтөл цемент шохой” ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдтэй хийсэн гэрээний юу нь буруу болохыг Ц.Нямдоржоос өөр олж ухсан хүн алга байна. Илүү үнээр техник, тоног төхөөрөмж шахах гэсэн, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн байна гэсэн “ял тулгалтад” нь холбогдох талуудын өгсөн тайлбараас хууль зөрчсөн ямар ч үйлдэл болоогүйг наад захын хүн ойлгож авсан. Ц.Нямдорж эрхмийн хэлж , зөрүүдлэн зүтгэж байгаагаар ХХБанк өөрөө өөрөөсөө хулгай хийгээд байдаг болж таарах гээд байна. Ийм утгагүй юманд эс итгэвээс иймэрхүү гэрээн дээр ажиллаж сурсан зуучлагч хэмээх завсарын компаниуд “будаа” болж байгаад л Ц.Нямдорж дарга бухимдаж үхэх гээд байгаа бололтой, тийм үү. Өнөөдөр төрөөс хувийн хэвшлээ дэмжиж чадахгүй байхад дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа үндэсний үйлдвэрүүдтэй урьдын уламжлалаар, гэхдээ бизнесийн ердийн журмынхаа дагуу хийсэн гэрээг буруу гээд мушгиад байх атлаа Ц.Нямдоржийн намынхан, журмын нөхөд засаглаж байхдаа “Эрдэнэт “ үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг барьцаалан Монгол Улсыг асар их хэмжээний өрөнд оруулан эдүгээ олон улсын шүүхэд дуудагдаад байгаа луйвар, залилангийн гэрээнүүдийн талаар энэ эрхэм “шударга” хүн яагаад огтхон ч дуугардаггүй нь сонин. Энэ 51 хувийн хувь заяаны талаар тэр болон түүн шиг улаан “эх орончид” ам нээж, цээжээ дэлдэхгүй байдгийг гайхаад барамгүй. ХХБанк хийгээд МАК, МCS гэсэн үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтын төлөө хөрөнгө оруулагч үндэсний цөөхөн хэвшлүүдээ дэмждэггүй юм аа гэхэд ингэтлээ үзэн яддаггүй болчихмоор. Ер нь ХХБанк, Эрдэнэбилэг гэдэг хүнд тэрбээр юутай ихээр хорсоно вэ? Улс төрөөс ангид атлаа Монголынхоо банк санхүүгийн болоод бүтээн босголтын салбарт бусдаас илүү сэтгэлтэй, амжилттай, бүтээлч яваа нь мань хүний нойрыг хүргэдэггүй хэрэг үү. Түүний хорсолтойгоор хэлж байгаагаар бол хорин нас хүрэхтэй үгүйтэй залуучууд Монголын төрийн түшээ байж болоод байгаа атлаа аж ахуйн нэг нэгж, компанийг удирдаад аваад явж яагаад ч чадахгүй юм гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашгийн талаар ярихгүй байгаа хэрнээ нийгмийн тархи, толгойг эргүүлж, худал зүйлсээр угааж буримдуулсан үйлдлийг ямар ч гаргуун хийдэг юм бэ дээ манай улстөрчид. Өндийж боссон улс орны түүх хувийн хэвшлээ ямагт дэмжсэн байдаг бол манайх үзэн ядаж, өөдөө нар харуулахгүй хуга нуга дардгийн учрыг эрхэм дарга нарын хэн нь ч тайлбарлахгүй юм даа. “Эрдэнэт” үйлдвэр ирдгээрээ ирсэнд бид баярлах хэрэгтэй. Авчирч чадсан нөхдүүд ч баярлалаа гэдэг үгийг харамгүй сонсох эрхтэй. Аль эртнээс авахаар мөрөөдсөн ч авч чадаагүй үлдсэн нь атаархах хэрэггүй юм. Ямар нэгэн хятад, орос, казак этгээд авчихаагүй байна. Харин тэдэнтэй нийлээд авчих гэсэн явцуу ашиг, сонирхол харин манай улс төрийн цөөн биш хүн, бүлэглэлд асар их байсан нь үнэн юм билээ. Ц.Нямдоржийн санаа биелэн Эрдэнэтийн БОЛОМЖ алдагдах аваас магадгүй монголчууд бүгдээрээ хятадаар ярьж, дуулах цаг тун удахгүй хүрээд ирэх бий гэдгээс л болгоомжилцгоо.
  • Хуультай хувийн нууцын хувь заяа
    2016 оны 11 сарын 07
    ...Утсыг нь тавьсан айлууд ч байна. Тэдгээрийн дотроос хамаатан садныхаа нэрсийг ч оллоо.Зарим газар ийм жагсаалтыг утсар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ...
  • Эзэнтэй малд чоно хаанаас халдах билээ...
    2016 оны 11 сарын 04
    Эдийн засгийн хувьд бид нэг л мэдэхэд өмнөд хөршийнхөө бүрэн мэдэлд ороход бэлэн болчихжээ. Хятад хэмээх нь сайнаар харвал аварга том эдийн засаг, муугаар харвал аймшигт мангас... Харамсалтай нь бид түүний аварга том хэмээх давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй, харин ч ашиглуулж, идүүлж, өөрсдийнхөө хувьд жинхнээс нь мангас болгож байна.
    Нэг л мэдэхэд монголын бүх өнгөт металь, нүүрс, нефть олзворлолт бүрэн, авто замын ажлын ихэнхийг хятадууд хяналтдаа авчээ. Барилгажилт ч мөн хятадаас ихээхэн хэмжээгээр хараат байдалтай. Барилгын материалынхаа үлэмжхэн хэсгийг өмнөөс татаж байна.
    Монголын үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босож чадахгүй мунгинасаар буйн нэг шалтгаан нь мөн л өмнөд хөрш. Монголд ямар нэгэн юм хийгээд эхлэнгүүт л яг адилхан зүйл урд хөршид олноор үйлдвэрлэгдэн Эрээнээр дамжин ирж, хямд үнээр монголын Үндэсний үйлдвэрлэгчийг нам цохин унагаж байна. Дороо нүх ухдаг ийм ажилд манайхан ч өөрсдөө их идэвхийлэн оролцоно, төр засаг нь ч хамгаалж, хянах нь үгүй.
    Бид хичнээн хичээсэн ч манай Эдийн засаг өмнөд хөршийнхөө түүхий эдийн бааз болох талруугаа. Манай томоохон ордуудаас гарч буй бүхнийг ганц худалдан авагч нь тэд. Нүүрсийг л гэхэд коксжуулаад гаргая гэхэд авахгүй гэдэг. Тэгээд тонныг нь 27 доллараар авдаг. (нүүрсний ОУ-ын зах зээлийн үнэ 100 доллар давсан) Хил давуулаад өөрсдөө коксжуулан дотоодынхоо зах зээлд 70-80 доллароор борлуулах. Заримыг нь шууд нөөцлөх.
    Манай 60 сая малаас гардаг асар их хэмжээний түүхий эд бүгд хятадуудын хяналтад байна. Жил бүр 10 сая гаруй арьс шир, 200 мянган тонн орчим ноос ноолуур... Яс, дайвар бүтээгдэхүүн... Тэд үнийг нь зохицуулж, унагах бол унагаж, хаягдал ч болгон чадаж байна. Манай ХАА-н болон Уул уурхайн бүтээгдхүүний нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагах, үнэгүйдүүлэхийг ч тэд чадаж байна. Оёдол, хөнгөн үйлдвэрүүдийн талыг нь тэд хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Нийтийн хоолны салбар ч мөн ихээхэн хамааралтай. Ингэхэд манай ЭЗ-т өмнөд хөршөөс хамааралгүй зүйл гэж бараг үгүй. Манай гадаад худалдаа, банк санхүүгийн хичнээн хувийг тэд хянадаг болохыг бид гадарлана. Монголын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа улам бүр өмнөд хөршөөс хамааралтай болсоор...
    Ийнхүү ЭЗ-аар дамжин, ходоод, хэтэвчээр нь дөрөөлөн манай улс төр, цаашлаад үндэсний оюун санаанд нөлөөгөө тэлж байгаа үзэгдэл бидний нүдэн дээр өрнөж байна. Монголын түүх соёлын арвин баялаг өвийг бид булш бунхан тонох, тэр бүү хэл сүм хийд, музейгээсээ хүртэл хулгайлан хэдэн халтар юаниар хятад руу хулгай авилгалаар дамжуулан зарцгааж байна. Ялангуяа монголчуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой эд зүйлс ихээр урагшаа урсаж, оронд нь сөрөг утга санаатай, хуурамч билгэдлийн шинжтэй зүйлс олноор орж ирэх болсон.
    ”Мөнгөтэй л байвал хаана ч амьдарна шүү дээ”, ”Зөвхөн өнөөдрөөрөө л амьдарцгаая” гэж ойлгосон залуу үетэй болов. ”Эх орон гэдэг бол их хийсвэр худлаа ойлголт байгаа юм шүү дээ” гэж номчирхдог сэхээтэн мэргэдтэй болов. Хэт ахуйч явцуу үзэлтэй оюун санааны удирдагчидтай болов. ”Монгол гэж юу байсан юм. Хэдэн зэрлэг нүүдэлчин малчид л байсан шүү дээ” гэж хэлдэг мэргэдтэй болов. Сэтгэл нь эмзэглээд үглэж, хэлсэн, шүүмжилснээ ”Муу Популист хорлон сүйтгэгч” хэмээн хараан зүхэж, буланд шахдаг болов.
    Байчихаад ”Өмнөговийг хятадад зарчихая, тэгээд өрнөөсөө салаад амар жаргана”, ”Дорнодыг Япон, эсвэл Солонгост зарчихая. Тэд баярлаад л мөнгөө бариад гүйгээд ирнэ. 3 сая монгол хүн бүрд зуун сая доллар ногдоно. Түүгээрээ бид хангалттай сайхан амьдарна” гэж тооцоо хийдэг эдийн засагчтай, эрх мэдэлтэнтэй ч болов. Түрүүчээс нь ил далдаар зараад ч эхлэв бололтой. Манай газар нутгийн ашиглалтын болон хайгуулын лицензийн 70 гаруй хувь нь мөн л өмнөд хөрш. Урдаас их хэмжээний хөрөнгө оруулалт орох ч ихэнхдээ монголд наалдац багатай, жишээлбэл хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, шинэ технологи ирэх нь үгүй, аар саархан, хадаас, зүү хийх хэмжээний зүйлс орж ирнэ.
    Хятад бараа л гэхээр хэврэг, хортой, хямдхан байдаг юм биш. Хятадууд үйлдвэрлэгч ард түмэн. АНУ, Австрали, Японд гаргаж буй бараануудын чанар өндөр. Гэтэл манайд ихэнхдээ хамгийн хэврэг, хамгийн хортой нь орж ирэх. Бүр бодлогоор мэт гэмээр... Төр засаг ч тэр бүх бараа бүтээгдхүүнүүдэд чанарын стандарт, шаардлага тавьж мэдэхгүй, тавьсан ч ор нэр төдий, авилгын сиймхийгээр гоожчихно. Манайх нэг л мэдэхэд хорт хавраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэв. Ялангуяа элэг.
    Газар тариаланд рапсаас өөр зүйл тариад ашиггүй нөхцөл байдлыг тулган хүлээлгэж байна. Рапс гэдэг энэ ургамлын хор хөнөөлийг бид бүгдээрээ л шогшрон гайхах атлаа жил бүр тариалалтын талбай нь нэмэгдсээр л байна.
    Урд хөршөөр даржин орж ирдэг хар тамхины хэрэглээ газар авч, манай тагнуул, хуулийнхан хүчирхээ байлаа.
    Манай эрх мэдэлтэн, ихэс дээдсүүд эд хөрөнгө, элдэв барьцаа, элгэн садан, эд эсээрээ хүртэл өмнө талаас улам бүр хамааралтай болж байна. Хаанаас санхүүждэг нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд элдэв сайхан нэр хаяг, шошгийн дор мөөг шиг олон болж байна. Эрх мэдэл, албан тушаал, одон тэмдэг, эд хөрөнгөнд дуртай хүмүүс гэнэтхэн ихээр баяжицгаагаад, их хөрөнгө мөнгөөр гуядаж төрийн сэнтий өөд зүтгэцгээх болов.
    Товчхондоо өмнөд хөршийн нөлөөлөл хэт давамгайлах болов.
    Барууны томоохон хөрөнгө оруулалтууд ээлж дараалан хятадуудад байраа тавьж өгсөөр байгаа. Угаасаа манайд гурав дахь хөршийн бодлого, ашиг сонирхол гэдэг зүйл хүчтэй, нөлөөтэй байх боломжгүй юм. Тэр бол зүгээр л хоосон яриа.
    Гэтэл Монгол Улс дахь хоёр хөршийн маань хүчний тэнцвэр хэт урагшаа хазайлаа. Хойт хөрш монгол дахь эрх ашгаа монголчууд биднээр өөрсдөөр маань дамжуулан хятадуудад найр тавин өгч байна. Тэр бүү хэл хойт хөршөө үзэн яддаг үзэл монголд гаарч, түүнийг нь санаатай болон санамсаргүйгээр улам дэвэргэн өөгшүүлэх болов. Тэр хэрээрээ бид хаашаа хальтарч буйгаа мэдэрдэггүй нь харамсалтай.
    Бид монголыг задалж буй хоёр дахь шатлалын хүйтэн дайн, барууны неолибералимзын түрэлт, дэлхийн дэг журмыг сахиулагч люциферүүдийг буруутгах боловч, үнэн хэрэг дээрээ тэдний үйл ажиллагааны сүүдэр дор өмнөд хөрш маань сэмхэн хийдгээ хийж, шургуулдгаа шургуулж амжсан байна. Африкийн Зимбабе улс хятадын юанийг үндэснийхээ валют болгосноо зарлахад дэлхий даяар Хятад африкт томоохон колонитой болов хэмээн шуугиж байна.
    Тив дамнаад сунаж чаддаг гар бидний өрцөн дор байгаа атал харин БИД ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ????
    Монгол үндэстний оюун санаа ардчилал нэрийн дор түмэн хэсэг сарниж, нэгдсэн итгэл үнэмшил, бишрэл, үнэт зүйл, эрхэмлэх юмгүй болж хаос байдалтай болчихсон. Зарим нь бүр ардчилал ийм л байх ёстой гэж онолдох. Бид түмэн үндэстэн, соёлын хольц болсон хүчирхэг америк биш. Үнэмлэхүй нэг үндэстнээс бүрдсэн, нэгдмэл соёл, түүх, уламжлал, үнэт зүйлтэй манай нөхцөл байдал огт өөр. Харамсалтай нь ийм хаос байх хэрээрээ бид хайлж, хүчээ барж, тарамдаж байна.
    Бид хөлгүй эдийн засагтай, нийгмийн баялгийн үнэмлэхүй их нь хүн амын хэт үнэмлэхүй цөөнхийн гарт орсон. Мөнгө санхүүгээр дамжиж, төрийн эрх мэдэлд хүрдэг олигархи буюу мафижсан системтэй болсон. Үүнийг дагаад манайд антигонист буюу зөрчилт ангит нийгэм бий болсон. Кастийн систем маягийн. Кастууд хэзээ ч нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй.
    Бид дотроо улаан цэнхэр намаараа солиортлоо талцан, эрх мэдлээ үхэн хатан булаалдан толхилцох зуур бидний тусгаар тогтнол бүхий л утгаараа хойт туйлын мөс шиг хайлж байна. Бидэнд санал нийлэх юм гэж өнөө бараг үгүй болсон. Түүхээрээ хүртэл хуваагдан талцаж, бие биеэ хараан зүхэцгээж байна. Бид энэ явцуурсан толхилцоондоо хэт автаад нийтээрээ хаашаа гулсаж буйгаа ч анзаарахгүй болчихжээ.
    Ингэхэд мэдээж буруутан нь хэн бэ гэдэг асуулт гарна. Бид бас ихэнхдээ буруутныг гаднаас хайдаг, энэ тохиолдолд шууд л хятад гэх байх. БУРУУТАН НЬ ХЯТАД БИШ ШҮҮ. Тэд хийх ёстойгоо л хийж байгаа. Харин жинхэнэ буруутан нь бид өөрсдөө. Бид хэт жижиг эрх ашгаа эрхэмлэж, талцаж, хэмлэлдэж, тэмцэлдсээр эв нэгдэлгүй болж, хүчээ барж байна. Бид үл ойлголцож байна. Бид ”Чи л буруутан нь” хэмээн нэгнийгээ чичилж байна. Бид хар хайрцагныхаа бодлогыг мартсан байна. Бид үндэсний хөгжлийн үзэл санаагүй, тэр үзэл санаагаа шингээсэн хөтөлбөргүй, стратеги зорилтгүй байна. Бид төрийн хуулиа бусдаар хийлгэж, төрийн бодлогоо, ялангуяа боловсролынхоо бодлогыг гаднаас заалгаж, зааварлуулж байна. Бидний лидерүүд зөвхөн өнөө маргаашийн л асуудал ярьдаг болж, улс төрийн хэмжээгүй эрх мэдэлд хүрч сонгогдохын тулд амаа ар дээрээ гартал нь амалж, дээд тал нь дөрөвхөн жилийн настай хэт явцуу улс төр, дэндүү харалган нийгэм эдийн засгийн бодлого явуудаг болж явцуурсан. Ард олноо зээлээс зээл, амлалтаас амлалт, амь зогоосон цалингаас цалин, нүд хуурсан халамжаас халамжийн хооронд амиа зогоодог, хүлээдэг тэжээврийн мэт сэтгэхүйтэй болгож байна.
    Бид охорхон бодолтнууд, ойворгон явдалтнуудаа орой дээрээ залдаг болжээ. Бид шударга ёс байдаг гэдэгт ихээхэн эргэлздэг, зарим тохиолдолд шударга ёс гэдэг бол мааз яриа, эсвэл хийрхүү солиотой хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх тунхаг хэмээн ойлгох хэмжээнд хүрэв.
    Бүхэлд нь харвал БИД зүгээр л зөнгөөрөө эзэнгүй бэлчиж яваа сүрэг хонь шиг байна. Эзэнгүй сүрэг хонинд чоно орох нь ойлгомжтой. Хэрвээ эзэнгүй хонинд чоно орвол хэний буруу вэ? Бидний буюу малаа эзэнгүй тавьж явуулсан алмай хоньчны буруу. Чоно бол хэзээ ч, хаана ч байна. Чоныг байхгүй гэж бодох нь их гэнэн, жинхэнэ тэнэг явдал. Тэгэхээр чоныг биш, бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Ингэхэд би өмнөд хөршөө харааж зүх гэж огт хэлээгүй шүү. Бүү мушгин гуйвуулаарай. Харин бид өөрсдийнхөө явдал үйлийг анхаарч цэнээсэй гэж хэлж байна. Өдөр өдрөөр хүчирхэгжин, ойрын ирээдүйд дэлхийн шинэ дэг журмыг сахиулагчийн байр суурь луу зүтгэж буй өмнөд хөршийгөө харааж зүхээд юу ч өөрчлөгдөхгүй. Их шуурганы өөдөөс нулимахтай адил. Тэр нулимадас бүхэн эргээд нүүрэн дээр чинь унах болно. Харин тэдний хүчирхэгжилтийг бид өөртөө мангас болгож бус эерэгээр ашигтайгаар ашиглах нь бидний ухаан, сэхээрлийн асуудал.
    Өөрөөр хэлбэл монгол түмэн Нам болоод бүлэглэлийнхээ эрх ашгийг биш, нийт Монголынхоо язгуур эрх ашгийг тууштай хамгаалж чаддаг ХҮЧИРХЭГ ТӨР-тэй болох хэрэгтэй байна. Бас бид эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн тунгааж, зөв зүйл дээрээ нам, хүчин, баруун - зүүн, увс- халх, ардчилсан - ардчилаагүй, баян - ядуу, бөө - лам гэж явцууралгүйгээр нэгдэж чаддаг болох хэрэгтэй байна.
    Бид манай нөхцөлд таарч тохирохгүй байгаа нь 20 гаран жилийн гашуун туршлагаар батлагдсаар байгаа Төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.
    Ингэхэд эзэнтэй малд чоно хаанаас орох билээ...
    Б.Номинчимэд
    .
    Харин Дэлхийн банкнаас бус харин өмнөдөөс 4 тэрбумыг зээлэх нь хэр оновчтой вэ гэдэг дээр би багаахан зэрэг эргэлзэж байгаа... Гол нь зээлийн нөхцөл юу вэ, түүний зарцуулалтыг бүрэн хянах, шилэн болгох боломж бий юу гэдэгт байна.
  • Монголын Ардчилсан Намын хувь заяа Монгол Ардын Намын гарт байна
    2016 оны 11 сарын 03
    ...Хэрэвзээ дүү МАН-ын хурал хуй болдогоороо болж асуудлаа эрт шийдвэл ах МАН-д хортой. Дүү нар хэдий хэр урт хугацаанд хоорондоо зодолдоно тэр чинээгээр ах МАН-д ашигтай. Үүнийг доль сууж, долоон удаа буудуулсан ах нар юу эс андахав. Тиймдээ ч дүү нараа хооронд нь талцуулан, заримыг нь өөртөө урвуулан ашиглаж байгаа нь өвгөн ах нарын хашир ухааных...
20 21 22 23 24 25 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    28 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    1 цаг 21 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    1 цаг 46 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    2 цаг 22 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    2 цаг 26 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    2 цаг 33 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    2 цаг 35 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    2 цаг 59 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    3 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 8 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    3 цаг 9 мин
  • “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    3 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    3 цаг 20 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    3 цаг 35 мин
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
    4 цаг 31 мин
  • “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
    18 цаг 55 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
    19 цаг 10 мин
  • “TOURISM WEEK – 2026” үндэсний чуулган төрийн ордонд болж байна
    19 цаг 35 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ
    19 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
    20 цаг 40 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК