-
2020 оны 9 сарын 08
Уг төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад 2020-2026 онд хэрэгжинэ.
-
2020 оны 9 сарын 08
Хөдөлмөрийн үндэсний нам бүтээнэ, байгуулна гэдэг биелэгдэшгүй амлалтаар өрсөлдөхгүй. Хүнийг гэсэн өчүүхэн сэтгэл гаргахад л шийдчих асуудал, бэрхшээлүүдийг арилгахын төлөө зүтгэнэ.
-
2020 оны 9 сарын 07
Төв аймаг дахь МАХН, АН нар ээлжит сонгуульд хамтарч оролцохоо илэрхийллээ.
-
2020 оны 9 сарын 07
НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч дунд Монгол Улсын гавьяат нэг, докторын зэрэгтэй тав, магистрын зэрэгтэй 35 хүн байна. Мөн нэр дэвшигчдийн 73.3 хувь буюу 33 нь анх удаа дэвшиж байгаа аж.
-
2020 оны 9 сарын 07
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
-
2020 оны 9 сарын 07
НИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн нэр дэвшигчид дунд УИХ-ын ээлжит сонгуульд хүч үзэж, өвдөг шороодсон Ж.Алдаржавхлангийн нэр багтжээ.
-
2020 оны 9 сарын 07
МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвших 45 хүний нэрсийг зарлалаа.
-
2020 оны 9 сарын 07
Машин дотроо хоол хийж өөрийгөө “пи-ар”-дах хүртэл ёсзүй, ухамсаргүй хүмүүсийг нэр дэвшүүлмээргүй байна, МАН-ынхаан. Ийм хүнээс улстөрч хүнд байх наад захын соёл, ухамсар, хариуцлагыг шаардаад ч хэрэггүй.
-
2020 оны 9 сарын 07
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар нийт 112 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. “Ковид-19″ цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгажээ.
-
2020 оны 9 сарын 07
Хотын даргын хоёр орлогч НИТХ-ын сонгуульд заалнаас нэрээ дэвшүүлсэн ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унажээ.
-
2020 оны 9 сарын 07
Нэг үгээр, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодруулж, зарлалаа. Хуульд зааснаар улс төрийн нам, хүчнүүд нийслэлийн ИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон нь энэ. Д.Сумъяабазарын хувьд 2018 оны есдүгээр сараас нийслэлийн МАН-ын хорооны бодлогыг зангидаж ирсэн туршлагатай нэгэн. Харин энэ удаад УИХ-ын сонгуулийн ялалтыг үргэлжлүүлж, бататгах хариуцлагатай сорилтын өмнө тэрбээр ийнхүү ирлээ.
-
2020 оны 9 сарын 04
“Эрдэнэт” хотын МоАХ, АН-ын анхдагчид, МоАХ-ны ерөнхий зохицуулагч, дэд зохицуулагчаар ажиллаж байсан Б.Баттүвшин 1998-2006 онуудад Орхон аймгийн МҮАН болон АН-ын даргаар ажиллаж байсан Д.Энхбат, 1996- 2000 онуудад Орхон аймгийн МСДН-ын даргаар ажиллаж байсан Ё.Одгэрэл, Орхон аймгийн МоАХ, АН-ын гишүүд ардчилагчдадаа хандан уриалга гаргажээ.
-
2020 оны 9 сарын 04
Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон заалт оруулах хэрэгтэй. Монгол хүн юм бол монголоороо ярьж сурах хэрэгтэй. Харин дунд ангиас нь сурга. Яагаад монгол хэл англи хэлний хажуугаар нь орох ёстой юм.
-
2020 оны 9 сарын 04
Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуульд ахлах ангийн сурагчид дөрвөн хичээлийг англи хэлээр гүнзгийрүүлж үздэг. Бусад хичээл нь эх хэл дээрээ ордог. Түүнээс биш бага, дунд ангиудад гадаад хэлээр хичээл орж болохгүй гэдэгтэй санал нэг байна.
-
2020 оны 9 сарын 04
Үүний үр дүнд үндэстний үнэгүйдэл бий болно. Чингис хааны байгуулсан Эзэнт гүрнийг олон улсын түүхчид төр гэж үздэггүй. Зээлдмэл төр гэдэг. Чингис хаан төр байгуулаагүй гэдэг ийм мэдлэг колоничлогдсон мэдлэгийн дүнд бий болно.
-
2020 оны 9 сарын 04
Монголын төр сүүлийн 30 жил нэг зүйлийг алдсан юм байна лээ. Зөвхөн улстөрчдийн цээжний сампин, шөнө зүүдлээд өглөө сэрэхдээ бодсон мэргэн бодлуудаар олон салбар явж иржээ.
-
2020 оны 9 сарын 04
Улсын сургууль тав хоног хичээлийнхээ үйл ажиллагааг явуулахаар халдвар тарчих гээд, хувийн сургууль тав хоног хичээллэвэл халдвар тарахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ, УОК-ынхоон.
-
2020 оны 9 сарын 04
Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоонд мэргэжлийн байдлаас гадна улс төрийн өнцөг заавал ордог. Энэ бол үе үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга нарын томилгооноос харагддаг бичигдээгүй дүрэм. П.Одонбаатарын хувьд Дундговь аймгийн харьяат, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тус аймгаас олонхийн саналыг авсан Сү.Батболдтой нэлээд ойр хүн. Ерөнхий сайд Тагнуулын Ерөнхий газрын даргаар түүнийг томилсон нь нам дотроо Сү.Батболдын фракцын дэмжлэгт найдаж байгаагийн илэрхийлэл ч байж мэдэх юм.
-
2020 оны 9 сарын 03
УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар ХНХ-ын дарга Ц.Урсгалыг хоёр өрөө байраар шагнажээ.
-
2020 оны 9 сарын 02
Тагнуулын ерөнхий газрын ажилтан, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, дэд дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан.