-
2020 оны 8 сарын 27
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авчээ.
-
2020 оны 8 сарын 27
Долоон жилийн өмнө сураггүй алга болсон иргэний амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлжээ.
-
2020 оны 8 сарын 26
“Тод каннам” гоо сайханы эмнэлгийн эмч нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
-
2020 оны 8 сарын 26
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 4 дүгээр онлайн Их хурлыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс 2020 оны 8 дугаар сарын 26,27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
-
2020 оны 8 сарын 25
АТГ-аас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
-
2020 оны 8 сарын 24
Авлигатай тэмцэх газраас “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Түүнтэй хамт “Алтжин” группын Ерөнхий захирал Г.Алтжинг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт товлогдсон байсан ч хойшиллоо.
-
2020 оны 8 сарын 24
Тухайн хоригдогчид холбогдох хэрэг шүүхийн шатанд шилжсэн байсан бөгөөд шүүх хурал нь товлогдсон байсан. Одоогоор дотоод албаны шалгалт явагдаж байгаа бөгөөд мөн цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
-
2020 оны 8 сарын 24
Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан бөгөөд энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтанд хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ. Тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс ихэссэн гэв.
-
2020 оны 8 сарын 21
Шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Үүнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.
-
2020 оны 8 сарын 21
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б. Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн билээ.
-
2020 оны 8 сарын 21
Тус компани нь үнэхээр Монголбанкнаас зээл авсан уу, авсан бол үнэхээр Нас барсан иргэдийн зээлийг хаах сангаар өр төлбөрөө барагдуулсан уу гэдэг асуултын хариулт өнөөдрийг хүртэл эзэнгүй байсаар ирсэн юм. Харин эл асуултын хариултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монполимет компани Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр гэсэн тооцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийг зээлж аваад хэрэглэсэн зүйл байхгүй” гэдгийг нэгэнтээ мэдэгдсэн байдаг. Гэвч хардлага эцэслэгдсэнгүй, маргаан шүүхэд шилжсэн билээ.
-
2020 оны 8 сарын 19
Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үеэр иргэн "Т"-гийн ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох есөн бодгаль тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
-
2020 оны 8 сарын 19
Энэ сарын 18-нд Орхон голд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 70 настай иргэн А, 64 настай иргэн С нар сэлэх гэж ороод живсэн байна.
-
2020 оны 8 сарын 19
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруутай гэж үзэн 3.6 жилийн хорих ял оноожээ.
-
2020 оны 8 сарын 18
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 477 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 463 хэрэг шалгагдаж байна.
-
2020 оны 8 сарын 17
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд зарлагдлаа.
-
2020 оны 8 сарын 12
Явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч эрэгтэй, 25 настай, Н -ыг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэрэг гарчээ.
-
2020 оны 8 сарын 12
Д.Дамба-Очир нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хурал энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшиллоо.
-
2020 оны 8 сарын 12
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлнэ.
-
2020 оны 8 сарын 11
Архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй гэмт хэрэг бүртгэгджээ.