Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Халиун: “Монполимет” компани Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

2020-8-21
0
ЖИРГЭХ

Парламентын гишүүнээр анх удаагаа сонгогдсон үеэсээ Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас хаалгасан гэх хардлагад өртсөн хүн бол “Монполимет” компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав.

Тус компани нь үнэхээр Монголбанкнаас зээл авсан уу, авсан бол үнэхээр Нас барсан иргэдийн зээлийг хаах сангаар өр төлбөрөө барагдуулсан уу гэдэг асуултын хариулт өнөөдрийг хүртэл эзэнгүй байсаар ирсэн юм. Харин эл асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монполимет компани Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр гэсэн тооцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийг зээлж аваад хэрэглэсэн зүйл байхгүй” гэдгийг нэгэнтээ мэдэгдсэн байдаг. Гэвч хардлага эцэслэгдсэнгүй, маргаан шүүхэд шилжсэн билээ. Тиймээс асуудлыг тодруулахаар албаны зарим хүмүүсээс тодруулсны эцэст болсон явдлыг нэмэлт хачиргүйгээр бэлтгэн хүргэе.

 

1. 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ЯМАР УЧИРТАЙ МӨНГӨ ВЭ?

Хардлагын эхлэх цэг эндээс үүдэлтэй. Монполимет компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш 29 жилийн хугацаанд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт мэргэжлийн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж буй Монголын томоохон ААН-ийн нэг.

Энэ ч утгаараа одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайлааст”, “Эрдэс”, “Эрэл”, “Тайга инвест”, “Алтандорнод Монгол”, “Монгол газар”, “Монполимет” зэрэг 10 гаруй  компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам долларын ашиг олжээ. Уг арилжаа 2002-2007 оныг хүртэл хэвийн үргэлжилсэн бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан  аж.

Гэвч гэрээ цуцалсан мэдэгдлээ 2008 оны нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд үүссэн алдагдлыг дээрх компаниудыг төл гэж Монголбанк шаардсан нь тухайн үед багагүй дуулиан дэгдээж байв.

Гэхдээ эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй болох нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Олон улсын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг Монполимет” компани Монголбанкнаас зээл авсан мэтээр олон нийтэд ойлгогдох мэдээлэл цацсан нь дээрх хардлага үүсэх эхлэл тавигдсан аж.  

Ийм атлаа 2008 онд Монголбанк нь 3,9 сая ам.долларын алдагдлаа хууль зөрчин валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөж, 10.6 тэрбум төгрөг гэж тооцон үүнийгээ “Монполимет” компаниас авна гэж бүртгэжээ.

Ингэж л “Монполимет” компани нэг л өглөө 10.6 тэрбум төгрөгийн өглөгтэй болсон нь энэ. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ зарлахтай зэрэгцэн дээрх арилжаанд оролцсон компаниудаас “Монполимет”-ийг сугалж, шүүхэд өгчээ. Эндээс нэг асуулт урган гарч ирнэ. Энэ нь Олон улсын Үнэт металлын арилжаанд зорилгоор “Хайлааст”, “Эрдэс”, “Эрэл”, “Тайга инвест”, “Алтандорнод Монгол”, “Монгол газар”, “Монполимет” зэрэг 10 гаруй компани оролцсон атал яагаад зөвхөн ганцыг нь сугалж, шүүхэд өгөв. Хариулт нь компанийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон, ингэхдээ бүр хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан учир улс төрийн бохир тоглоом өрнөсөн байхыг үгүйсгэхгүй юм.

2. ШҮҮХ БА НАС БАРСАН  ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙГ ХААХ

ЭРСДЭЛИЙН САН ГЭЖ БАЙДАГ УУ?

Монголбанкнаас тус компанийг 2016 оны дөрөвдүгээр сард шүүхэд өгч, 10.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг. Ингээд тус оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3,9 сая ам.долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаажээ.

Шүүхийн шийдвэр албажиж, хэрэг маргаан эцэслэгдсэн.

Гэвч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн чимээ хаяанд ирэхтэй зэрэгцэн уг сэдэв дахин хөндөгдөж, “УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн зээлээ Нас барсан  иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас төлүүлжээ” гэх шуум тархав.

Мэдээж олон нийт дургүйцэнэ, уурлаж бухиимдах нь дамжиггүй. Учир нь Олон улсын Үнэт металлын арилжааны зарчмыг иргэн бүр мэдэхгүй, ойлгохгүй. Дээр нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцагч байсан гэдэг утгаараа хариуцлага хүлээх ёстой хууль ёсны хариуцагч гэдгийг мэдээгүй.

Яг ийм төөрөгдөл өнгөрсөн хэдэн сарын хугацаанд өрнөсөн.

Эл явдлыг эцэслэхээр “Монполимет” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун болсон бүх процессийг дурдаад “Нас барсан  иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сан гэж байдаггүй. Харин Монгол Улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг (гүйлгээний зардал) эрсдэлийн сангаас хаадаг” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн “Дэлхий дахинаар тархсан ковид-19 цар тахлын хүнд цаг үед Монполимет группын хамт олон санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн дунд байгаа хэдий ч 1000 гаруй ажлын байраа хэвээр хадгалж, ажилчид, албан хаагчдынхаа цалинг тасалдуулалгүй, цаг алдалгүй  олгох,  төр засгаас гаргаж буй бодлогыг зөв таниулан хэрэгжүүлэхэд бүхийл нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Монполимет компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Цар тахал тархсан хүнд цаг үед  эх орондоо ажил хөдөлмөрөө шударгаар эрхэлж байгаа бидний бүтээн байгуулагч хамт олны нэр хүнд, үнэт зүйл рүү  бүдүүлгээр халдаж, хилсдүүлж, хэлмэгдүүлэхгүй байхыг хүсэж байна” гэсэн юм.

 

Ташрамд дурдахад, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тогтоол, дотоод аудитын дүгнэлтэд болон “Эрнст энд Янг”, “КПМЖ” зэрэг Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагууд 2002-2007 онд алдагдал, авлага үүссэн шалтгаан нь Монголбанк Төвбанкны тухай хуулийн холбогдох заалт, 2003 онд гаргасан журмаа хэрэгжүүлээгүйн улмаас болсон гэж дүгнэжээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • уншигч (202.55.188.88)
    Хэ.үнэн үү.хэнд нь ч итгэх юм бэ дэ.Угаасаа нам дагасан бизнесийнхэн давуу эрхээр гаршдаг болохоор Заригт итгэсэн.ЗаригийнӨнөрөөг шантаажчин гээд бх юм.гэлээ гэхдээ илт ингэж гүтгэмээргүй юм
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (64.119.20.177)
    ГАРАМЖАВ, УЛААН, ГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН МАН ЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХҮЧТЭЙ ДЭМЖИГЧ , АЖИЛ АМЬДРАЛЫН ТУРШЛАГАТАЙ, ТУУШТАЙ ГИШҮҮДЭЭ ХУДЛАА ХЭНИЙ МЭДЭЭЖИЙН ХАР ПИАР ДАЛИМДУУЛААД НАМ ДОТРООСОО Л ЖИЙЧИХСЭН БАЙХАА.ХҮРЭЛСҮХ ХҮН ТАНЬЖ МЭДЭХДЭЭ СҮҮЛИЙН ҮЕД СОХОРЧЭЭ.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.17.97)
    Үнэн гэж байдаг бол тогтоогоод хэн буруутайд нь гэм буруугийн өгөөд байдаг газарт нь байлгамаар юм. Нэг л их эх орон ярьсан сэтгүүлч нэртэй шантааччид шийдээд ард түмнийг үймүүлээд явдгийг таслан зогсоомоор байна.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (64.119.26.77)
    үнэн л байна шүү дээ шүүхээр явж байсан байна шүү дээ энэ одоо хэний захиалгаар юу бичээд байнаа болиочээ эхлээд улсаа дараа нв хувийнхаа компанийг бод
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • dn (202.9.46.133)
    ГЭХДЭЭ МОНГОЛБАНКНААС ЭНЭБШИЙГ БАЙХАД ДАВУУ ЭРХЭЭР 2 САЯ ДОЛЛАР АВСАН НЬ ҮНЭН Ш ДЭЭ
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
    • hihihi
      tegeed? yum hiideg hiisen huniig chi yahiin bee, Muu ork oo
      2020 оны 08 сарын 22
  • АЙМШИГ (192.82.74.88)
    МОНГОЛЫГ АВЧ ЯВАА ХЭДЭН ХУВИЙН БИЗНЕСМЕНҮҮДЭЭ ХАРЛУУЛААД ЭХЭЛСЭЭН УЛС ТӨРӨӨ ГЭЖ ХЭЦҮҮ Л ХАРАГДАЖ БАЙХ ЮМ ЯАГААД Ч ЭНЭ УЛС ХӨГЖИХ БОЛОМЖ АЛГА ДОО
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
    • dsolon
      yum hiideggui zalhuu arhichin yanganchinguud medehgui sh ter
      2020 оны 08 сарын 21
  • Зочин (122.201.22.240)
    Гайгүй сайн ажиллаж төрд татвар төлж ажлын байр нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж бүр Хятадаас биш Европоос хөрөнгө татаж асар том бүтээн байгуулалт хийсэн. Алт олборлоод нөхөн сэргээлтийг ном журмаар хийсэн тухай мэдээ ч олон жилийн өмнө. ТВ- р гарч бсан. Заригийн хүүхэн хөдөөнийх болохоороо яаж ч мэдэхэв . Тэр Өнөрөө гэдэг хүүхэн бол хорчингуудын гар хөл болж мөнгө олж амьдардаг хөөрхийлэлтэй хүүхэн . Боловсрол гэж түй ч бхгүй хар массын л хүн . Нээг их өргөмжлөөд бх ч хүн биш ! Түүний хажууд Гарамжав бол мэргэжлээрээ салбартаа хийх юмаа хийж хүнд харуулах өүтээсэн юмтай хүн ....!!!! Импорт орлох улсдаа маш хэрэгтэй, барагтаы хшн зориглож орохгүй бүтээн өайгуулалт хийж өгаа хүн шүү. Тэр өчүүхэн тархитай Өнөрөөгиын хажууд агуу эмэгтэй шүү!!!!!!
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.13)
    Зариг Өнөрөө хүн гүтгэчихсэн болж таарав уу? .
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Ksa (202.126.88.175)
    Эмэгтэй гишүүдээс хамгийн тулхтай нь байлаа, хөөрхий. Гайгүй сайн гэснээ л намнадаг болсон доо, бид чинь.
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Za tegej taarnaa Garamjaw ch tegeh hun bish dee !
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    3 цаг 20 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    4 цаг 36 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    4 цаг 44 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    5 цаг 1 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    5 цаг 27 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    20 цаг 15 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    20 цаг 18 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК