
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд цолоо ахиулсан болон шинэхэн улсын цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.
ШИНЭ НАЧИН ЦОЛТОНГУУД
- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх Ганзоригийн Жамбалдорж
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Хангайн Наранбаяр
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Баасангийн Шаравдорж
- Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Баттулгын Өсөхбаяр
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх Энхтөрийн Мөнхбаатар
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Энхтөрийн Баасанжав
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх Болор-Эрдэнийн Номиндалай
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Жаргалсайханы Жавхлан
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Насан-Очирын Намнансүрэн
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Батхуягийн Гончигсүрэн
ШИНЭ ХАРЦАГА ЦОЛТОНГУУД
- Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Өнөрбаянгийн Батсуурь
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс
ШИНЭ ЗААН ЦОЛТОНГУУД
- Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Батбаярын Сундуйжав
- Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Даваасүрэнгийн Алтанцоож
ШИНЭ ГАРДИ ЦОЛТОН
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл
ШИНЭ АРСЛАН
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий
МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр


















































