
Сүүлийн жилүүдэд Aurora Gaming нь цахим спортын хамгийн алдартай төрлүүдэд амжилттай өрсөлдөж, дэлхийн хэмжээний томоохон байгууллага болж өргөжсөн билээ. Тэдний CS2, Dota 2 болон MLBB багууд дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн хасагдах шатанд тогтмол шалгарч, өндөр амжилт үзүүлсээр байна.
Харин Монголын PUBG Mobile-ийн багийг эгнээндээ нэгтгэснээр Aurora Gaming дэлхийн цахим спортын зах зээл дэх байр сууриа улам бүр бататгаад байна. Олон улсын 1xBet брэндтэй хамтран ажилладаг Сербийн Aurora Gaming нь дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах стратегийг баримталж ирсэн бөгөөд энэ арга барил нь Туркийн CS2 бүрэлдэхүүний PGL Masters Bucharest 2025 тэмцээний ялалт, ТУХН болон Зүүн өмнөд Азийн тоглогчдоос бүрдсэн Dota 2 багийн олон удаагийн шигшээ тоглолтын амжилтуудаар батлагдсаар байна.
2026 оны хавар Aurora Gaming шинэ төрөл болох PUBG Mobile руу орохоор шийдвэрлэж, Монгол улсын шилдэг таван тоглогч болох DOK, EAST, REFUS, TOP, Zyol нарыг сонгосон билээ. Өмнө нь Alpha Gaming нэрийн дор PUBG Mobile World Cup 2025 болон PMGC 2025 тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж байсан тэд шинэ нэрэн дор PUBG Mobile World Cup 2026 тэмцээнээс дахин хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгасан юм. DOK шилдэг IGL-ийн шагналыг хүртэж, TOP, Zyol, REFUS нар шигшээ тоглолтын шилдэг 20 тоглогчийн тоонд багтсан төдийгүй 210,000 ам.долларын шагнал, 500 EWC Club оноог байгууллагадаа авчирлаа.
Энэхүү Монгол таван тоглогч нь Aurora Gaming-ийн EWC 2026 тэмцээнд цуглуулсан нийт онооны бараг гуравны нэгийг дангаараа бүрдүүлж, байгууллагаа 1,650 оноотойгоор 9-р байранд бичигдэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулаад байна.
Монголын ирээдүйтэй залуусыг дэмжих нь Aurora Gaming-ийн хувьд дэлхийн тавцанд байр сууриа тэлэх, олон улсын томоохон үр дүнд хүрэх таатай боломж юм. Харин манай улсын хувьд энэхүү хамтын ажиллагаа нь дотоодын тамирчдыг дэмжих, залуу үеийг бэлтгэх, дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг тод тамгалах том гарц болж байна. Цахим спортын улирал ид өрнөж буй энэ үед 1xBet-ээр спонсорлуулдаг спортынхон болон манай баг тамирчдын оролцох сонирхолтой тоглолтуудыг цаг алдалгүй хүлээн авч дэмжээрэй!

























































