
Наймдугаар сарын 23-ны өдөр цахим спортын хорхойтнуудын хувьд хамгийн халуухан өдөр болон үлдлээ. Учир нь энэ өдөр Шанхай хотод Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах "The International 2026" тэмцээний шигшээ тоглолт болон Парис хотод EWC 2026 тэмцээний CS2 төрлийн аваргын төлөөх тулаанууд зэрэг өрнөж, ялагчдаа тодруулсан юм. Шанхайд болсон The International тэмцээнд Хятадын багууд хасагдаж, өмнөх оны аварга Team Falcons эрт хасагдсан нь том шуугиан байв. Гранд финалд ТEAM VISION болон Team Spirit багууд тулж, шийдвэрлэх 5 дахь тоглолтод Yatoro-ийн тэргүүлсэн Team Spirit ялалт байгуулснаар түүхэндээ гурав дахь удаагаа Аваргуудын бамбайг өргөсөн анхны баг боллоо.

Харин Парис хотод болсон EWC 2026 тэмцээний CS2 төрөлд 1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг хэсгийн шатнаасаа гарсан ч хасагдах шатны эхний тоглолтод зуны Мэйжорын аварга Team Falcons-т хожигдон тэмцээнээ дуусгасан юм. Шинэ хоёр залуу тоглогчтой оролцсон манай багийн хувьд энэхүү том тэмцээний плей-оффт шалгарсан нь чамлахааргүй амжилт байв. CS2-ын аваргын төлөөх тоглолтод Team Spirit баг FUT Esports-ийг буулган авч түрүүлснээр нэг өдөр хоёр том тэмцээний аварга болох ховор амжилтыг үзүүлсэн бол тэмцээний нийт дүнгээр Хятадын AG.AL байгууллага 5,300 оноогоор тэргүүллээ.
























































