-
2020 оны 8 сарын 26
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2020 оны 8 сарын 25
Гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн талбайд 2018 онд 42.2 га, 2019 онд 7.5 га, 2020 онд 50 га талбайд нөхөн сэргээлт хийжээ.
-
2020 оны 8 сарын 25
Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой.
-
2020 оны 8 сарын 25
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа. Энэ хичээлийн жилд нийт 27.596 хүүхэд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах бол 14.579 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт суралцах юм.
-
2020 оны 8 сарын 25
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.
-
2020 оны 8 сарын 25
Зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна.
-
2020 оны 8 сарын 25
Энэ намар орон нутгийн сонгууль орон даяар зэрэг явагдана. НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам эвсэл хүсэлтээ илэрхийлсэн байгаа билээ. Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс нам зэрэг улс төрийн хүчнүүд оролцох ажээ.
-
2020 оны 8 сарын 25
“Ажнай” нэрээрээ олонд танигдсан Д.Бат-Эрдэнэ нь 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд Монголын Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, 2017 онд улирсан нэгэн.
-
2020 оны 8 сарын 25
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ныг дуустал долоо хоногийн хугацаанд явагдана.
-
2020 оны 8 сарын 25
мнөд Солонгост 280 хүн шинээр халдвар авсны 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Тус улсад халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүх иргэдийг гадаад, дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага тавьж иргэдийн оролцоо халдвараас урьдчилан сэргийлэхэд маш чухал юм. Та бүхэн өөртөө болон өрөөл бусдад шаардлага тавих нь тухайн хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа арга билээ.
-
2020 оны 8 сарын 25
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзалт хийлээ.
-
2020 оны 8 сарын 25
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ.
-
2020 оны 8 сарын 25
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны наймдугаар сарын 24-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана-тай цахим уулзалт хийв.
-
2020 оны 8 сарын 25
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
-
2020 оны 8 сарын 25
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар дрон, богино долгионы радио холбоо зэрэг тоног төхөөрөмж, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж халуун хэмжигч, амны хаалт хандивлажээ.
-
2020 оны 8 сарын 25
Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрс доройтох, цөлжилтөөс сэргийлэх, агаар орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
-
2020 оны 8 сарын 24
Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв, Улсын Нэгдүгээр Эмнэлэг, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Нийслэлийн тээврийн цагдаагийн газарт тус тус тусламж болгон хандивлалаа.
-
2020 оны 8 сарын 24
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
-
2020 оны 8 сарын 24
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна. Өнөөдрийн /2020 оны 8 дугаар сарын 24/ Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх оролцож дээд боловсролын сургалтын байгууллагын авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
-
2020 оны 8 сарын 24
“1000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.