-
2020 оны 7 сарын 28
Хуралдаанаар Covid-19 цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилджүүлсэн хугацааг сунгах эсэх, Есдүгээр сарын нэгнээс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгийн үйл ажиллагаа үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ажээ.
-
2020 оны 7 сарын 28
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
-
2020 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын зарим худалдааны төв, хүнсний захад махны үнэ ямар байгааг инфографикаар хүргэж байна.
-
2020 оны 7 сарын 28
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон цагдаагийн алба, газар, хэлтсийн дарга, удирдлага, тэдний төлөөлөл алба хаагчид оролцож, санал хүсэлтээ илэрхийлэв.
-
2020 оны 7 сарын 28
Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
2020 оны 7 сарын 28
7 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2020 оны 7 сарын 27
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
-
2020 оны 7 сарын 27
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
-
2020 оны 7 сарын 27
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусийн вакцины туршилтын талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр “ДЭМБ-ын мэдээллээр, КОВИД-19-ийн эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байна. Үүнээс 141 нь эмнэлзүйн өмнөх шатанд явж байгаа бол 25 вакцин эмнэлзүйн шатанд ороод байна. Эдгээрээс зургаан вакцин сүүлийн шатанд ороод байна.
-
2020 оны 7 сарын 27
Бид нэг хотод амьдарч байгаа бол нэг стандартыг мөрдөх ёстой. Амжилттай оролцсон дүүрэг, хороодыг урамшуулж, хариуцлагагүй оролцсоныг нь олон нийтэд нээлттэй зарла.
-
2020 оны 7 сарын 27
Сайншандаас Хамрын хийд хүрэх авто зам эвдэрсэн тул зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, замыг хаажээ. Дорноговь аймгийн онцгой байдлын газар мэдээлж байгаагаар гурван замын уулзвараас хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ.
-
2020 оны 7 сарын 27
Өнөөдөр өглөө Франкфуртын онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй гэж дөрвөн хүнийг, мөн хавьтал гэж дөрөв, нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа.
-
2020 оны 7 сарын 27
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
-
2020 оны 7 сарын 27
Баянзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто замыг шинэчлэх ажлын хүрээнд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн авто замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.
-
2020 оны 7 сарын 27
Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.
-
2020 оны 7 сарын 27
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо.Хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв.
-
2020 оны 7 сарын 27
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
-
2020 оны 7 сарын 27
Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2020 оны 7 сарын 26
Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар тус тус шийдвэрлэлээ.
-
2020 оны 7 сарын 26
Германы мах боловсруулах нэгэн үйлдвэрт гарсан коронавирусийн халдварын талаарх судалгаагаар COVID-19 вирус хүйтэн, сэрүүн агаартай орчинд 8 метрийн зайд халдвар тараах чадвартай болохыг баталсан болохыг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Өмнө нь энэ үзүүлэлтийг 2 метр гэж үзэж байсан юм.