-
2017 оны 9 сарын 14
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний 8 сард 31.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.9 мянга (45.4%)-аар буурчээ.
Энэ үзүүлэлтэд
улаанбурхнаар өвчлөгчид 30.2 мянга (99.9%)-гаар,
вируст гепатитаар өвчлөгчид 45 (12.1%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин салхин цэцгээр өвчлөгчид 3329 (79.9%)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 584 (34.6%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 122 (15.2%)-оор нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
-
2017 оны 9 сарын 14
Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.
-
2017 оны 9 сарын 14
Зам, тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк /ADB/ хамтран Монгол Улсад тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх стратеги боловсруулах болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” нь төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил” сэдэвт семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус семинарт Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /АТҮТ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөгчид оролцон санал солилцсон. Семинарыг:
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого,
Олон улсын эрүүл мэндийн байгууллага гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан холбогдох илтгэлийг танилцуулсан юм.
Семинарын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах бас нэгэн үндэслэл юм.
Зүүн гарын дүрмээр зөвшөөрөгддөг гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд оролцох чигт нийцүүлэх аргыг тусгай бэлдэц ашиглан шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус бэлдцийг АТҮТ-өөс жолооч, тээвэрчдэд эдийн засгийн болон цаг хугацааны хүндрэл үзүүлэхгүйгээр техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд, мөн авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй тээврийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй суурилуулж өгөхөөр энэ жилийн зорилтот төвшинд тусган ажиллаж байна.
-
2017 оны 9 сарын 14
Хөрөнгийн биржид бүртгэлтэй 11 компани ногдол ашиг тараажээ
-
2017 оны 9 сарын 14
Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай. Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” хэмээлээ.
Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхаарья” хэмээж байсан юм.
Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байгаа аж. Энэ үеэр албаныхан нийтийн тээврийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгааг хэллээ. Ирэх сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 14
Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
-
2017 оны 9 сарын 14
Цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачсан ачилтын компанид мэдэгдэл хүргүүлжээ
-
2017 оны 9 сарын 14
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/47 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийжээ. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 66 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгасан байна.
-
2017 оны 9 сарын 14
Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Есөнбулаг иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Есөнбулаг сумын 14 мянга гаруй иргэн оролцжээ. Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 14
Тариалангийн бүс нутгаар бороо орж, сэрүүснэ
-
2017 оны 9 сарын 14
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын энэ сарын 13-ны өдрийн тушаалаар зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэргийн байгууллагаас нийт есөн алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа.
-
2017 оны 9 сарын 14
Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр, Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр 2017.09.13-ны өдрийн 17:00 цагт буцаасан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр 2017.09.14-ний 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 14
JCI Монгол байгууллагын XX Үндэсний чуулган 2017 оны 09 сарын 16-17 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулганаар JCI байгууллагын 13 салбарын төлөөлөл болох 400 гаруй залуучууд оролцоно.
Энэ жилийн чуулга уулзалт нь JCI Эрдэнэт салбар байгууллагын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн бизнес эрхэлдэг залуус үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн гаргана. Мөн Бизнес аялал хийж Эрдэнэт үйлдвэр ХХК, Бэрэн металл ган төмөрлөгийн үйлдвэр, Медипас төвийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрдмин ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцана.
Чуулганы үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг JCI Эрдэнэт салбар байгууллагын ерөнхийлөгч С.Баасанхүү, тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Саран, Дэд ерөнхийлөгч Д.Мөнхбазар нар өглөө.
-
2017 оны 9 сарын 14
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 14-ний пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:00-16:00 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 431-р анги болон ойр орчмоор
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
10:30-17:00 Шадивлан, Шарга морьт зуслангууд
Сонгино хайрхан дүүрэг
10:30-18:00 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор
10:30-18:00 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор
11:00-12:00 Партизаны САА Нарийн, Шархад орчмоор
12:00-13:00 Партизан хэсэг Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц болон ойр орчмын айл өрхүүд
13:00-14:00 Партизан хэсэг САА, Ар Гүнт, Шижир хэсгийн айл өрхүүд, Алтан тариа ХХК, Аудитийн газар орчмоор
14:00-15:00 Партизан хэсэг Гэр хороолол, Бүст нуур дэлгүүр, Худаг орчмоор
-
2017 оны 9 сарын 13
Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.
-
2017 оны 9 сарын 13
Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 13
2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
-
2017 оны 9 сарын 13
Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллан 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол 13:10 цагт бүрэн унтраалаа.
Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтын дараа тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 13
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 9 сарын 13
Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.
“Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, гар урчууд бүтээлд учиг шингээж бүтээжээ.
Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв зэрэг олон байгууллагууд дэмжин ажилласан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг мөн Монгол туургатны ӨМӨЗО, Тува зэрэг Улсуудаас зочид төлөөлөгчид, үйлчид, гар урчууд хүрэлцэн ирж оролцсон юм.