Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2170 2171 2172 2173 2174 2175 2176
  • Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ
    2017 оны 7 сарын 06
    Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нар иргэн Ж.Энхжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцээд иргэн Ж.Энхжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
  • Чингисийн талбайд шөнийн парадын бэлтгэл хангалаа
    2017 оны 7 сарын 06
    Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ес дэх жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
  • Цэцийн дунд суудлын хуралдаантай
    2017 оны 7 сарын 06
    Үндсэн хуулийн цэц хуралдаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
  • Хөтөлбөр: Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сурын харваагаар эхэлнэ
    2017 оны 7 сарын 06
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа маргааш буюу энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ.
  • Маргааш зах худалдааны төвүүд амарна
    2017 оны 7 сарын 06
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.


  • Түймэр унтраахад идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдыг шагналаа
    2017 оны 7 сарын 06
    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож,
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 7 сарын 06
    10:00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгуулах гэж байна.
  • Сэрэмжлүүлэг: Маргаашаас усархаг бороо орно
    2017 оны 7 сарын 05
    Сэрэмжлүүлэ: Маргаашаас усархаг бороо орно
  • СХД-ийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2017 оны 7 сарын 05
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

    Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг асуудал нь цэцэрлэгийн хүртээмж байдаг. Өнөөдөр 22 дугаар хороонд мөн 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын шав тавилаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэнэ
    2017 оны 7 сарын 05
    Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэнэ
  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ”Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг танилцуулж байна
    2017 оны 7 сарын 05
    УНТЭ дээр Бөөр болон Элэг, Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй бөгөөд эдгээр багуудын эмч мэргэжилтэн боловсон хүчинд тулгуурлан тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношлогоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагааны суурь тавигдсан билээ. Эдгээр багуудын үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэж байхын тулд тус эмнэлэг дээр 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан. Ингээд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багуудыг танилцууж байна.

    Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг

    Монгол улсад анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Англи улсын иргэн проф Морис Слапак, DHL компаний захирал асан Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч, сувилагч нар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000 америк долларын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.

    Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс 12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан. Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна.





    Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг

    БНСУ-ын Асан төвтэй хамтын ажиллагаа. 2009 оноос БНСУ-ын Сөүл хотын АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, профессор S.G.Lee болон түүний багийнхантай Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор нийт 36 үйлчлүүлэгчид амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгээд байна.

    2007 онд Английн иргэн профессор Морис Слапакийн дэмжлэгтэйгээр багийн анхны 2 гишүүн Финлянд улсад, Герман улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникд суралцсан.

    Одоо уг баг нь нийт 30 гаруй гишүүнтэй, эдгээр гишүүд АНУ, БНСУ, Австри, Финлянд улсад урт богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.



    Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг

    Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг УНТЭ-ийн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдсан. 2010 оноос БНСУ-ын Католикын их сургуулийн Гэгээн Мари-ийн эмнэлэг дээр 1-3 сарын хугацаатайгаар эмч, сувилагч, инженер зэрэг давхардсан тоогоор 25 хүн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний арга техникт суралцсан байна.

    2014 онд анхны тохиолдол амжилттай болсон бөгөөд 2016 онд 4 дэх тохиолдлыг УНТЭ-ийн эмч нар бие даан амжилттай хийсэн билээ.
  • Энэ баасан гаригт зах худалдааны төвүүд амарна
    2017 оны 7 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
  • Гэмтлийн эмнэлгийн эсрэг талд автобусны буудалтай болно
    2017 оны 7 сарын 05
    онгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн хувьд Гэмтэл согог сэргээн засах үндэсний төв Саппоро хооронд автобусны буудал байхгүйгээс өглөө оройдоо хол алхаж байна гэх гомдол байнга гаргардаг байна.
  • Ойн хөнөөлт шавьж устгалд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай
    2017 оны 7 сарын 05
    Ойн хөнөөлт шавьж устгалд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай

    Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах тэмцлийн ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон 13 аймаг 85 сумын 2 сая га талбайд тархалтын судалгаа явуулах, 150 мянган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах тэмцлийн ажил явуулж, 60 хувийн ажлын гүйцэтгэлтэй байна. Ойн хөнөөлт шавьжийн биологийн онцлог нь долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл тэмцлийн ажил явуулахад хамгийн оновчтой үр дүнтэй байдаг. Харин энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас үүдэн ойн хөнөөлт шавьжийн хөгжлийн үе шатууд өмнөх жилүүдийнхээс илүү хурдтай буюу даруй 20-25 хоногийн урд хөгжиж байгаа нь тогтоогджээ. Хурдацтай тархаж, их хэмжээний хохирол учруулж буй хөнөөлт шавьжийн устгалыг хийхэд агаарын хөлөг ашиглаж гүйцэтгэнэ. Ойн хөнөөлт шавьжийн тэмцлийн ажилд нийт 6,6 тэрбум төгрөг шаардлагатай байгааг төсвийн тодотголд тусгуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Цогтгэрэл: Улаанбаатар төмөр зам ХНН 68 жилийн дараа газраа баталгаажуулж авлаа
    2017 оны 7 сарын 05
    «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу «Улаанбаатар төмөр зам» ХНН-д ашиглалтын зориулалтаар олгосон газрыг баталгаажуулах ажил удаашралтай явж иржээ.
  • Иргэдэд аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олголоо
    2017 оны 7 сарын 05
    Тариалалтын технологи, аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгууллаа. Сургалтын зорилго Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г иргэд олон нийтэд таниулах, арга хэмжээний танилцуулга, хэрэгжилтийн мэдээ, мэдээллийг хүргэх, тариалсан хүнсний ногоогоо арчлах, тарих арга аргачлалд сургах анхан шатны мэдлэг олгох, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан иргэд оролцов.

    Сургалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлин Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ дагуу бид бүхэн ард иргэд, айл өрхүүдийн дунд судалгаа явуулсан байгаа. Уг судалгаанд үндэслээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 100 га газарт иргэдэд тариалалт хийж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Өрх бүрийн амьжиргааг дэмжихийн тулд уг төсөлд 6 дүүргийн иргэдийг хамруулсан. Дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргүүлж, бүртгэлээ явуулсан. Бидний зүгээс газрыг нь бэлтгээд үрийг нь өгч, услах ус худгаар нь хангаж байна. Энэ газарт ногоо тарьж буй иргэд хураасан ногоогоо өөрөө зарж өрхийн орлогоо бий болгох бүрэн боломжтой. Үүнд тухайн хүнээс ганцхан сэтгэл л шаардагдах юм. Өрхийн амьжиргааг дэмжих, түр ажлын байраар дэмжих төсөл нь “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэг ажил бөгөөд цаашид иргэдийн хэр идэвхтэй байхаас шалтгаалаад цар хүрээг өргөтгөх талаар ярилцах болно” хэмээв.

    2017 онд уг төсөлд 566 иргэн бүртгүүлж, үндсэндээ бүлэгт хуваагдаж тодорхой хэмжээний газарт үрээ тарьж, аж ахуйгаа эрхлээд эхэлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголын импортын тарвас эрүүл гэлээ
    2017 оны 7 сарын 05
    БНХАУ-ын Жэжянь мужид тарвасны халдварт өвчин тархсан тухай мэдээлэл гарсаны дараа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Улсын мэргэжлийн хяналтын газар яаралтай арга хэмжээ авчээ
  • Наадмын тасалбарыг 8, 9-нд Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвүүдэд худалдаална
    2017 оны 7 сарын 05
    Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ.

    Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.

    Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хүй долоон худагт ”Хөхүүрийн айраг” наадам болно
    2017 оны 7 сарын 05
    Хүй долоон худаг
  • Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалаарай
    2017 оны 7 сарын 05
    Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалаарай
2170 2171 2172 2173 2174 2175 2176
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    11 цаг 26 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    15 цаг 19 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    16 цаг 41 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    17 цаг 13 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    18 цаг 37 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    18 цаг 38 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    18 цаг 46 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    18 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    21 цаг 30 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    22 цаг 0 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    22 цаг 15 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    22 цаг 20 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    22 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 1 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    23 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    23 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    23 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 38 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    23 цаг 59 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК