-
2016 оны 12 сарын 30
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн маргааш төв талбайд болно. Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлэх юм байна.
-
2016 оны 12 сарын 30
Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ
-
2016 оны 12 сарын 30
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
2016 оны 12 сарын 30
Өнгөрөгч шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс нийт 2394 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 57, зөрчлийн 1372, согтуугийн 540, зам тээврийн ослын 371, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох цагдаагийн нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 12 сарын 30
инэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Эдгээр баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд доорхи цагийн хуваарь дагуу ажиллах юм байна.
-
2016 оны 12 сарын 30
Одоогоос 105 жилийн өмнө Манжийн дарлалыг халж Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
-
2016 оны 12 сарын 30
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
-
2016 оны 12 сарын 29
Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний аса циркээс шинэ оныг угтан олон улсын циркийг маргааш толилуулах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлаган дор дэлхийн өнцөг булан бүрээс орон орны жүжигчид цуглажээ. Тэд нэн ховордсон цагаан арслан , бар мөн шар бартай хамт сонирхолтой үзүүлбэр үзүүлхээс гадна ”үхлийн тойрог”-ийг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэ нь зургаан мотоцикльтой залуус зэрэг бөмбөрцөг дотор эргэлдэх бөгөөд бодитоор айдас, сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ гэдгийг тжүжигчин Марио Себаллос хэллээ.
-
2016 оны 12 сарын 29
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
-
2016 оны 12 сарын 29
Замын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Эл өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Н.Батсуурь, улсын арлсан П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128 бөх барилдах юм байна.
-
2016 оны 12 сарын 29
Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-ний өдөр болон 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.
Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Бусад өдрүүдэд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 12 сарын 29
Шинэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Тэгвэл баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн энэ сарын 29-ний өдөр тохиож буй бөгөөд энэ хүрээнд Гандантэгчинлэн хийдээс маргааш Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах гэж байна.
Энэ өдөр Монголын бүх хийдэд Өндөр гэгээний айлтгасан Жанлав Цогзол номыг олон тоогоор хурж, Монголын ард түмний заяа буян, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайд хурах ажээ.
-
2016 оны 12 сарын 29
Энэ сарын 29, 30-нд буюу маргааш нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа.
Харин томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг ирэх оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн юм.
Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.
-
2016 оны 12 сарын 29
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана.
Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 29
Улсын Их Хурал 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон. Харин тус хуульд заасны дагуу энэхүү өдөр бүх нийтээрээ амарна. Энэ удаад монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.
-
2016 оны 12 сарын 28
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
-
2016 оны 12 сарын 28
Атрын III аяныг үргэлжлүүлнэ
Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.
Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.
Газрын биржийн ажиллах журмыг баталлаа
Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.
Газрын бирж нь:
- Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
- Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах
- Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах
- Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан бэрхлэх, олон нийтэд мэдээлэх үндсэн үүргийг цахим хэлбэрээр гүйцэтгэх юм.
Эдгээрийг зохион байгуулахдаа эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэх учир ажлын ямар нэгэн давхардал үүсэхгүй гэж Барилга, хот байгуулалтын яам үзжээ.
2015 оны байдлаар улсын хэмжээнд 46693 газар өмчлөгч, 34759 эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдэж, 8341 газар өмчлөх эрх бусдад шилжиж, 4982 газар өмчлөх эрх бэлэглэлд, 30702 газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх барьцаанд бүртгэгдсэн байна.
Мөн 67 газар эзэмшигч, өмчлөгч бусдад газраа ашиглуулж, 5521 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд санхүүгийн эргэлтийн хэмжээ 524 тэрбум төгрөг байна.
Товч мэдээ
- УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн хуралдааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд төрийн захиргааны төв байгууллагуудаас санал, зөвшөөрөл авах, хэлэлцүүлэх, шийдвэр гаргах зэргийг журамд тусгасан байна. Холбогдох хууль, журамд хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хувилбартай боловсруулах бөгөөд эрх бүхий этгээд аль нэгийг нь сонгож баталж байхаар заасан юм.
- Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг дэмжив.
- Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
- Өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.