-
2016 оны 12 сарын 06
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдав. Хурлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг хэлэлцэж ойрын үед хуралдах хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар шийдвэрлэв.
Хурлаар мөн Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлав. Улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөхдөө бодитой хандахыг хичээв. 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөв.
Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллахыг төмөр замын удирдлагад зөвшөөрөв. Төмөр замын засвар, арчлалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд үүнд зориулж сан байгуулах, үйл ажиллагаанаас хөрөнгийг бүрдүүлж байх санаачилгыг гаргажээ.
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
Улаанбаатар төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны системийг шинэчлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол шугам замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар 25-30 хувиар нэмэгдэх тооцоотой. Ерөнхий хорооны хурлаар энэхүү чухал төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төслийн ажлыг гэрээт хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг төмөр замын удирдлагад үүрэг болгов. Хуваарийн дагуу төсөл 2018 оны эхний улиралд хэрэгжиж дуусна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал нийгэмлэгийн үйл ажиллагааны аж ахуйн чухал асуудлуудыг хэлэлцлээ. Цаашид төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудыг эчнээ болон эчнээ бус хурлаар шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцсоноор өндөрлөв.
-
2016 оны 12 сарын 05
Улаанбаатар хотын захирагч С.Батболд ”Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Түүнийг энэ сарын 22-ны өдөр ”One event Hall”-д болсон дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсонтой холбогдуулан тус цэнгүүнийг зохион байгуулсан гэх хардлага байв.
-
2016 оны 12 сарын 05
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут гэдэг газар нутагладаг малчин 19 настай П арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ.
-
2016 оны 12 сарын 05
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 05
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж хотын дарга С.Батболд явган хүний зам дээрх овоолсон цасыг шүүмжиллээ.
Тэрбээр дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгч, зарим ажлуудыг нь шүүмжилсэний нэг нь дээрх ”цасан овоолго” юм.
-
2016 оны 12 сарын 05
Энэ сарын 29-ны өдөр бүх нийтээрээ амарна.
-
2016 оны 12 сарын 05
Өнөөдөр С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд хандаж хүсэлт хүргүүлсэн.
ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдээд байна. Тодруулбал дуучны ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийг ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, эл асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэдгээ илэрхийлээд эл асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарлаа хандуулан ажиллаж байна гэдгийг онцолжээ.
Тэрбээр ” Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна.
Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна” гэлээ.
-
2016 оны 12 сарын 05
лаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Та бүхэн олон жил ТҮЦ ажиллуулж ажил, амьдралаа залгуулах гэж янз бүрийн шахалт, дарамтад орж ирсэн. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй ТҮЦ эрхлэх болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮЦ-ийг ажиллуулах журмыг өнгөрсөн хугацаанд НИТХ-аар хоёр ч удаа батлуулсан. Журмаар ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгох тусгай Зөвлөл бий болгоод, дүүргийн Засаг даргын мэдэлд өгснөөр энэ асуудал маш замбараагүй болсон юм. Ялангуяа 2016 оны сонгуулиар ТҮЦ эрхлэгчдээр далимдуулж маш их ашиг олсон. Энэ хууль бус өрнөсөн асуудлыг таслан зогсооно. Өнгөрсөн долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албанаас журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлсэн. Энэ санал Засаг даргын Зөвлөлөөр ороод НИТХ-аар батлагдвал хамгийн гол нь худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг дүүргээс олгохгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл цэгцтэй , журамтай тодорхой болно. Уг журмыг аль болох та бүхний эрх ашгийг бодолцож боловсруулж байгаа учраас та бүхний саналд нийцэх байх. Хаана ямар байршилд ТҮЦ байрлуулах вэ гэдгийг ярилцаад ерөнхий зураглал хийж байна. Зөвшөөрөлгүй газар байгаа ТҮЦ-ийг аль болох өөр боломжийн байршилд байрлуулна. 40 гаруй хоногийн өмнөөс иргэдийн саналыг авч эхэлсэн. Та бүхэн одоо ч гэсэн өөрийн саналыг өгөх боломжтой” хэмээлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын албаны хувьд ТҮЦ эрхлэгчдийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг эзэмших гэж байгаа бол албан ёсны Засаг даргын шийдвэр, захирамжтай байх ёстой. Нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн албанаас тодорхой чиглэл гарвал бид бүхэн тухайн бодлогыг баримталж ажиллана. Одоогоор нүүлгэх шаардлагатай ТҮЦ эрхлэгчид албан ёсны шаардах хуудас өгсөн байгаа. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Түүнчлэн ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ тэдний саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 05
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 12 сарын 05
Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг буудан хороосон хэрэг гарсан билээ.
-
2016 оны 12 сарын 05
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн дутуу төрсөн нярайн тасагт зүрхний цооролыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг хүнд хагалгаа хийх боломжтой бүрджээ.
-
2016 оны 12 сарын 05
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын иргэнд зодуулсан хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 12 сарын 05
Энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү үүрэгдлээ.
-
2016 оны 12 сарын 05
нүүрний хавдар нь буусан бөгөөд дагзны цооролт, гэмтлээс үүдсэн нөжрөлтийг арилгах эмчилгээ хийж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 05
Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирсээр байна. Тухайлбал холын чиглэлүүдэд сүүлийн автобус нь явахгүй замаасаа буучихаад байна гэсэн мэдээлэл хотын удирдлагуудад гомдол мэдүүлээд байгаа юм.
-
2016 оны 12 сарын 05
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны өсвөрийн залуус эзэлж байна гэсэн дүн гарчээ.
-
2016 оны 12 сарын 05
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд цас орж хальтиргаа гулгаа ихээхэн нэмэгдсэн тул аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хүүхдэд зориулсан нэмэлт хоёр автобусыг хичээл цуглах, тарах үед нэмэлтээр явуулж эхэллээ.
-
2016 оны 12 сарын 05
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоныг сум болгох өөрчлөхөөр яригдаж байна. Нийт иргэд нь тосгоноо сум болгохыг дэмжиж байгаа ажээ.
-
2016 оны 12 сарын 05
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогцэций суманд газар хөдлөлт болсон талаар бид өмнө мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 05
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн уурхайд дахин осол гарч, хүний амь эрсэджээ.