-
2016 оны 11 сарын 01
Шаардлагатай тохиолдолд Төвбанк дээрх хэмжээний алтыг цэвэршүүлэн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа албан нөөцийн хэмжээ 1.6 тэрбум хүртэл өсөх боломжтой юм.
-
2016 оны 11 сарын 01
“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. 2 өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог. 14 хоногийн өмнө уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүссэн юм. Тухайн иргэдийн амьдралыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардууллаа. Тэрээр түрээсийн орон сууцанд оруулж байгаа эдгээр иргэдийн хувьд орон байрны асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсныг онцлон хэлсэн юм.
-
2016 оны 11 сарын 01
“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” нь арван нэгдүгээр сарын 17-нд Шангри-Ла зочид буудалд болно. Уг форумыг Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулах аж.
Тогтвортой хөгжлийн үндэсний форумын зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтууд, үзэл баримтлалын талаар өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, гадаад, дотоодын судлаачид, мэргэжилтнүүд, төр засгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй харилцан мэдээлэл хуваалцах, туршлага солилцох боломжоор хангах юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ын үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос доорх зорилтуудад тулгуурлан тодорхой сэдвүүдийн хүрээнд олон улсын судлаачид болон үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцаж, илтгэлүүд тавих аж.
VIII зорилт: Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг бүрэн, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах.
XI зорилт: Хот, суурин газруудын тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих
XVI зорилт: Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институцийг бүх шатанд бий болгох.
Форумд оролцохыг хүсвэл 2016 оны арван нэгдүгээр сарын 9-ний 18:00 цагаас өмнө ЭНДдарж бүртгүүлэнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн 70117704 утас болон css.mongolia@gmail.com хаягаар холбогдон авна уу.
-
2016 оны 11 сарын 01
Монгол бөхийн өргөөнд энэ сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
Энэ сарын 5-ны 14 цагаас Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит, улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно
Энэ сарын 12-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
Энэ сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох ажээ.
-
2016 оны 11 сарын 01
Дундговь аймгийн малчид цаг агаарын мэдээг мессэжээр хүлээн авдаг болжээ. Тус аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын байдлын мэддэг авдаг байсан бол одоо Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна. Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээ авах бол 2-ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3-ын тоог мессэжээр илгээдэг аж. Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг “Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд 350 гаруй малчин мессэж илгээн цаг агаарын мэдээлэл хүлээн авчээ.
-
2016 оны 11 сарын 01
Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving”-ийг монголд долоо дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой. Эхний жил хүндээр өвдсөн бяцхан охин Э.Удвалд зориулан “Том болоорой Удвалаа” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн ажээ.
-
2016 оны 11 сарын 01
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг ”Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 149.3 ”бусдыг далайлган сүрдүүлсэн”, мөн хуулийн 125.1 ”бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн зүйл ангиар шалгагдан хоригдож байсан юм.
-
2016 оны 11 сарын 01
дэлхийн түвшний зэс, алтны уурхайн төсөлд хувь нэмрээ оруулж буй томоохон ажил билээ.
-
2016 оны 11 сарын 01
Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон бөгөөд бүх нийтээр амарсан билээ.
Энэ өдөр нийслэлийн хэмжээнд нийт 3546 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 73, зөрчлийн 544, согтуугийн 496, зам тээврийн ослын 226 зөрчил илэрсэн хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн 377 жилийн ойд зориулан ”Их талын дуулиан” ТББ Монголын Хөл бөмбөгийн холбоотой хамтран ”Нийслэлийн аж ахуй нэгж албан байгууллагууд”-ын АШТ-ийг зохион байгууллаа. Энэ сарын 28, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд 14 багийн 150 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа өчигдөр тодруулав.
Өнгөрөгч Баасан гаригт хэсгийн эхний, өчигдөр хэсгийн шийдвэрлэх болон медалийн төлөөх тоглолтод баг, тамирчид ур ухаан, авьяас, ахаалж самбаагаа сорьсон.
-
2016 оны 11 сарын 01
Шалгалтын явцад 59 хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн байсныг сэргээн шалгуулахаар Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдэд хүргүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 01
3Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шин Шин” компанид ажилладаг xятад жолооч монгол залуугийн аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тус хэрэг аравдугаар сарын 29-ны өдрийн 22:00 цагийн орчим талийгаачийг машиндаа сууж байхад нь ковшоор мөргөж амь насанд нь хүрсэн байна. Энэ хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын иргэнийг саатуулсан байгаа аж.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 01
”Халамжийн” гэх тодотголтой албан тушаал авлигын хэргийн шүүх хурал маргааш болно.
-
2016 оны 11 сарын 01
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн өдөр аравдугаар сарын 19-ны өдөр тохиодог. Эл өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгое” уриан дор “Нэг санаачилга-Нэг ажил” Үндэсний аяныг орон даяар өрнүүлж байна.
-
2016 оны 11 сарын 01
Өнгөрсөн амралтын өдөр СХД-ийн цагдаагийн хэлтэст “Хилчин” хотхонд хүн нас барлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 11 сарын 01
ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулах шийдвэр урьдчилсан байдлаар гарчээ. Өөрөөр хэлбэл, яаралтай түргэн тусламжийн зориулалтаар уг нисдэг тэрэгний зогсоолыг ашиглах юм. Зам тээвэр, хөгжлийн яамнаас эл асуудлыг хариуцсан ажлын хэсэг гаргасан бөгөөд анх нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барих 6 давхар гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд болон зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлэгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга, АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг сонгон судалжээ. Эхний ээлжид эдгээр байршлуудаас дээрх газрыг товлоод байгаа аж.
-
2016 оны 11 сарын 01
БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан.
-
2016 оны 11 сарын 01
Баянзүрх дүүргийн VI дугаар хороонд байрлах дэлгүүрт бүлэг этгээдүүд халдаж, дээрэм хийжээ. Тус хэрэг өнгөрсөн ням гаригийн шөнө гарсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээгээр тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух С -ийн барааны дэлгүүрийн цонхыг хагалж 2.060.000 төгрөг, “Samsung J3” гар утас, тамхи, шоколад, бохь, ундаа зэрэг хүнсний барааг хулгайлсан байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.